Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Рио Тинто дээд амжилт тогтоов Оюутолгой ордын дийлэнх хувийг эзэмшдэг дэлхийн хоёр дахь том уул уурхайн групп болох Рио Тинто нь төмрийн хүдэр болон коксжих нүүрсний олборлолтоороо энэ оны эхний хагаст дээд амжилт тогтоожээ.
Төмрийн хүдрийн үнэ буурч байна Хятадын ган үйлдвэрлэгчдийн эрэлт багасч байгаа нь төмрийн хүдрийн үнэ огцом унахад нөлөөлж байна. Дэлхийн зах зээл дэх төмрийн хүдрийн баяжмалын үнэ 125,6 ам.доллар/тонн болсон нь сүүлийн найман сарын хамгийн доод үнэ юм. Хятадын импортын тайлангаар Тяньжин боомтоор орж ирэх төмрийн хүдрийн импорт 2,1 хувиар буурсан аж. Энэ оны хоёрдугаар хагаст уг түүхий эдийн үнэ 100 ам.доллар/тонн хүртлээ буурч болзошгүй гэж тус улсын Ган, төмрийн холбооны дэд тэргүүн Ванг мэдэгджээ.
Хязгаарлах уу? Зохицуулах уу? Хязгаарлах уу? Зохицуулах уу?
“Wolf Petroleum” бүртгэлтэй компанитай нэгдэнэ Монголд газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулдаг Австралийн “Wolf Petroleum” компани Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Strzelecki Metals Limited” компанитай нэгдэхээр болжээ. “Strzelecki Metals Limited” нь “Wolf Petroleum”-ын нэг ширхэг хувьцаанд өөрийн 25 ширхэг хувьцааг санал болгосноор хоёр компани нэгдсэний дараа “Wolf Petroleum”-ын хувьцаа эзэмшигчид “Strzelecki Metals Limited” 83 хувийн хувьцааг эзэмших юм байна.
Дэлхийн хөрөнгийн биржүүдийн II улирлын судалгаа гарчээ “Эрнст энд Янг” компани нь дэлхийн хөрөнгийн биржүүдийн улирал тутмын судалгааг гаргадаг бөгөөд энэ оны хоёрдугаар улирлын тайланг танилцуулж байна. Хоёрдугаар улиралд олон улсын хөрөнгийн биржүүд дээр нийт 41,8 тэрбум ам.долларын хөрөнгө босгож, энэ үзүүлэлт нь өнгөрсөн улиралтай харьцуулбал гурав дахин нэмэгджээ.
Чалко-гийн “Б” төлөвлөгөө эхэллээ Хятадын төрийн өмчийн “Чалко” компани Монголын нүүрсний салбарт томоохон байр суурь бүхий “Саутгоби Ресорсез” компанийн 60 хувийг эзэмшихээр гэрээ байгуулснаа гурван сар хагасын өмнө зарласан билээ. Энэхүү компанийн Монголд эзэмшдэг Овоот толгой коксжих нүүрсний орд нь ямар үнэ цэнэтэй болох нь өнгөрсөн хэдхэн сард улам бүр тодорхой харагдлаа.
Хятад ус ашигласны татвараа нэмнэ Хятадын Засгийн газар ирэх таван жилд ус ашигласны татварыг огцом нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа ажээ. Тус улсын ус ариглан хамгаалах хөтөлбөрийн хүрээнд 2015 он хүртэл усны татварыг шат дараатайгаар нэмэгдүүлэхээр болжээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд тус улс усыг их хэмжээгээр зарцуулдаг салбаруудад усны татварыг илүү өндөр тогтоохын зэрэгцээ усны дахин боловсруулах салбарыг идэвхитэй дэмжин ажиллахаар шийдвэрлэжээ.
Нөхөрлөл хийгээд дээрэмчид “Нинжа” нар татвар төлж байна. Сар бүр 53 мянган төгрөгийн татварыг тэд улсад төлдөг болж. Бас болоогүй ээ, 10 аймгийн 30 суманд байрладаг 1800 орчим нинжа эрүүл мэндийн даатгалд, 1000 орчим нинжа нийгмийн даатгалд хамрагдаад байгааг НХХЯ-наас мэдээлж байна. Чихэнд чимэгтэй л мэдээ.
SGR-ийн хувьцааны үнэ доод түвшиндээ хүрэв Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Саусгоби Ресурс” компанийн хувьцаа түүхэндээ хамгийн доод үнэдээ хүрлээ. Өнөөдрийн байдлаар нэгж хувьцааны үнэ 28 хонконг доллараар арилжаалагдаж байна. Сүүлийн 5 хоногт хувьцааных нь ханш 30 хувиар буураад байгаа юм. Тус компани Овоот толгой ордын олборлолтоо зогсоосон нь хувьцааных нь үнэ “уруудахад” хүргэжээ.
ММC: Хятадад хангалттай нүүрсний эрэлт байна Тавантолгойн Ухаахудагийн уурхайд олборлолт явуулж буй “Mongolian Mining Corporation” /ММС/ Хятадын нүүрсний эрэлт өндөр хэмжээнд байна гэдэгт итгэлтэй байгаагаа мэдээлжээ. Тус компани 2015 онд жилдээ 30 сая тонн ачаа тээвэрлэх даацтай Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ашиглалтад оруулахаар ажилдаа ороод буй юм. Энэхүү төмөр замыг үндсэндээ 800 орчим сая ам.доллараар байгуулах ажээ.
Айвенхоу Майнз нэрээ сольж, “бүл нэмэв” “Айвенхоу Майнз” компани Захирлуудын зөвлөлд хоёр гишүүн нэмж томилохын сацуу нэрээ өөрчлөхөөр шийдвэрлэснээ өчигдөр мэдээллээ. Тус компанийн Захирлуудын зөвлөл одоогийн байдлаар 11 гишүүнтэй . Үүн дээр нэмж Уоррэн Гүүдмэн болон Рассел Робертсоныг томилсноор гишүүдийн тоо 13 болох ажээ.