Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Хятадын эдийн засагт хийсэн шинжилгээний тайлан гарчээ Олон улсын валютын сан /ОУВС/ Хятадын эдийн засгийн өнөөгийн байдалд хийсэн шинжилгээ судалгааны тайлангаа танилцууллаа. Тайланд дурдсан тоо баримтаар тус улсын эдийн засгийн өсөлт энэ жил найман хувьтай байх аж. Энэ нь Хятадын Засгийн газраас дэвшүүлсэн зорилтод нийцэж байгаа юм. ОУВС-ийн захирлуудын зөвлөл олон улсын санхүүгийн тогтворгүй энэ үед дэлхийн эрэлт хэрэгцээг хангаж байгаа Хятад улсын эдийн засгийг бүхэлд нь эерэгээр үнэлжээ.
Дэлхийн ЭЗ-ийн хамгийн хүнд үе 2013 онд тохионо 2008 оны хямралаас дөнгөж “өндийж” байсан дэлхийн эдийн засаг шинэ эрсдэлүүдтэй дахин нүүр тулгарлаа. Энэ удаад тогтворгүй байдал ямар хугацаанд хэрхэн үргэлжлэх талаар шинжээчид олон талын таамаглал дэвшүүлж байна. Богино хугацааных гэж үзэж байгаа нэг хэсэг байхад зарим нь эдийн засгийн уналт буюу зогсонги байдал ойрын 10 жил үргэлжилнэ гэх.
Монголын компаниудын хувьцааны ханш унав Олон улсын биржүүд дээрх Монголтой хамааралтай компаниудын хувьцааны ханш унасаар байна. Монголын хамгийн том уул уурхайн компани Mongolian Mining Corporation-ийн хувьцаа түүхэн хамгийн доод үнэдээ хүрч, 700 төгрөг болжээ. Шалтгааныг нь нүүрсний үнэ буурч байгаа, Монголд сонгууль болж байгаа, гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах шинэ хууль батлагдсантай холбоотой хэмээн шинжээчид үзэж байна.
Ослыг нууцалсны уршгаар 5 хүн амиа алдав Өнгөрсөн пүрэв гаригт Хятадын Шаньси мужийн Янг Хуан хотын нүүрсний уурхайд дэлбэрэлт гарч ноцтой осол болсныг удирдлагууд нь нуусан байжээ. Болсон явдлыг шуурхай мэдээлээгүйн улмаас аврах баг осол гарсан өдрийн маргааш нь уурхайд очжээ.
Бүс нутгийн асуудлаар түлхүү ярилцана Одоогоос арван жилийн өмнө Монголын эрдэс баялгийн салбарыг дэлхийд таниулах зорилготойгоор “Дисковер Монгол” чуулга уулзалтыг эхлүүлсэн түүхтэй. Өдгөө хөрөнгө оруулагчдын дунд энэ нэр брэнд болж, олон улсын хэмжээний чуулган болтлоо өргөжин тэлжээ. Зохион байгуулах хорооны гишүүн, “Эм Ай Эйч” группын Ерөнхийлөгч Д.Жаргалсайхантай ярилцлаа.
Shenhua-ийн хувьцаа унав Хятадын Төв банкны зөвлөх Юү Ёондин “Тус улсын эдийн засгийн өсөлт энэ улиралд удааширна” гэж мэдэгдсэн. Түүний мэдэгдлээс үүдэн Хятадын хөрөнгийн захын индекс 2009 оноос хойшх хамгийн доод түвшинд очоод байна.
“Засгийн газрын цаг”-т мэргэжилтнүүд оролцох нь илүү чухал Анхны бүхэн айдас бэрхшээлтэй хэдий ч өөрчлөлт шинэчлэлийг дагуулдаг. Монголын ашигт малтмалын салбарыг олон улсад таниулж, гадаадын хөрөнгө оруулагчдыг урин дуудах “Дисковер Монгол” хурал үзэсгэлэнг зохион байгуулсан цагаас хойш хэдийнэ 10 жил өнгөрчээ. Энэхүү тэмдэглэлт ойн хүрээнд Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн Гүйцэтгэх захирал Н.Алгаатай ярилцлаа.
Рио Тинто дээд амжилт тогтоов Оюутолгой ордын дийлэнх хувийг эзэмшдэг дэлхийн хоёр дахь том уул уурхайн групп болох Рио Тинто нь төмрийн хүдэр болон коксжих нүүрсний олборлолтоороо энэ оны эхний хагаст дээд амжилт тогтоожээ.