Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Ерөнхий Сайд Н.Алтанхуяг, Уул уурхайн сайд Д.Ганхуяг нар “Дисковер Монгол-2012” чуулганд оролцоно Энэ жил 10 дахь удаагаа зохион байгуулагдаж буй Дисковер Монгол-2012 чуулга уулзалтын нээлтийн ёслолд Монгол улсын Засгийн газрын тэргүүн, Ерөнхий Сайд Н.Алтанхуяг оролцоно. Мөн Уул уурхайн сайд Д.Ганхуяг оролцож хөрөнгө оруулагчидтай санал солилцоно.
“Рио Тинто” “Оюутолгой”-н санхүүжилтийг цуцлахгүй BHP Billiton Австралид хэрэгжүүлж буй зэсийн төслөө өргөжүүлэхээр 30 тэрбум ам.долларын төсөв батлаад байснаа цуцалсны дараахнаас “Оюутолгой” төслийн санхүүжилт цуцлагдаж магадгүй гэсэн таамаг гараад байсан юм. BHP-ийн хэрэгжүүлж буй Olympic Dam зэсийн төсөл нь дэлхийн хамгийн том зэсийн төслүүдийн нэг. Энэхүү орд “Оюутолгой”-гоос ч илүү нөөцтэй нь тогтоогджээ.
Уул уурхайн салбарын үсрэнгүй үе өндөрлөнө Австралийн Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Мартин Фергусон тус улсын уул уурхайн салбарын үсрэнгүй өсөлтийн үе өндөрлөх аястай болж ирсэн тухай мэдэгджээ. Тэрбээр уул уурхайн магнат BHP Billiton тус улс дахь Olympic Dam зэс, ураны томоохон төслөө өргөтгөх шийдвэрээ цуцалсныг мэдэгдэлдээ онцолсон байна. Olympic Dam бол Австралийн зэсийн гол уурхайнуудын нэг бөгөөд BHP урт хугацаанд мэрийсний эцэст өргөтгөлийн ажлын зөвшөөрлийг Засгийн газраас аваад байсан юм.
Хятадын нүүрсний импорт 40 хувиар буурчээ Хятадын Гаалийн ерөнхий газар өнгөрсөн долдугаар сард тус улсын коксжих нүүрсний импорт өмнөх зургадугаар сартай харьцуулахад 39.5 хувиар буурсан тухай өчигдөр мэдээлжээ.
Шинэ Засгийн мөрийн хөтөлбөр Уул уурхайн тусгай зөвшөөрлийг Засгийн газар олгодог болно. Ашигт малтмалын газрын чиг үүрэгт үндсэн өөрчлөлт орно гэсэн үг. Байгуулагдсан цагаасаа хойш лиценз олгох эрх мэдэл эдэлж ирсэн тус агентлаг эдүгээ судалгаа, хяналт үнэлгээний чиглэлээр илүү ажиллаж, өмнө нь олгогдсон олон зөвшөөрлийг цэгцлэх ажлуудаа үргэлжлүүлнэ. Яамнаасаа том толгойтой агентлаг байхаа болино гэсэн үг.
Оросын төмөр зам 2016 онд Лондонд IPO хийж магадгүй “Оросын төмөр зам”-ыг шат дараатайгаар хувьчлах төлөвлөгөөний хүрээнд ирэх жил тус компанийн 25 хувийг хувьчлахаар төлөвлөөд байгаа юм. Тооцоолж буйгаар тус компани 1.7 их наяд рубль буюу 53 тэрбум ам.доллараар үнэлэгдэхээр байгаа ажээ. Гэхдээ “Оросын төмөр зам” компани хувьцаагаа зөвхөн Лондоны хөрөнгийн биржид бус Москвагийн биржид ч худалдаалж магадгүй ажээ.
“Чалко” Овооттолгой руу “тэмүүлэхээ больсон” Өмнөговьд нүүрсний томоохон гурван орд эзэмшиж буй “Саутгоби Ресорсез” компанийн хяналтын багцыг Хятадын төрийн өмчийн компани “Чалко” авахаар болсноо зарласнаас хойш цөөнгүй сар өнгөрчээ. Энэ тухай мэдээлэл өнгөрсөн дөрөвдүгээр сард цацагдсанаас хойш Монголын төр стратегийн салбар дахь аж ахуй нэгжид хийх гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулсан шинэ хуулийг тавдугаар сард баталсан билээ