Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
“Роснефть”, CNPC хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна Оросын төрийн өмчит “Роснефть” компани Хятадын Үндэсний газрын тос, хийн корпораци /CNPC/ хамтран далайн гүнээс газрын тос олборлохоор хэлэлцэж байна. Баренцийн тэнгис, Почерскийн далайд төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм.
Гадаадын шууд хөрөнгө оруулалт 31 хувиар буурчээ Гадаадын шууд хөрөнгө оруулалт энэ оны эхний улиралд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 31 хувиар буурч, 868.1 сая ам.доллар болжээ. Энэ талаар Монголбанкны Олон нийттэй харилцах хэлтсийн эдийн засагч С.Амгаланбаяраас тодрууллаа.
Өгөх хүмүүс бөхийж, авах хүн гэдийх цагт Тавантолгойн ордын хувьд Монголын “Эрдэнэс Тавантолгой” ба Хятадын “Чалко” хоёр “нэг компани” болох ёстой мэт санагдах боллоо. Энэ хоёр тэгэж ажиллахаас өөр боломжгүй, тэр нь ч нийт Монголчууд бидэнд хэрэгтэй болж байх шиг.
Нэг тэрбум төгрөгөөр нөхөн сэргээлт хийнэ 1992 оноос хойш улсын хэмжээнд 540 гаруй аж ахуйн нэгж уул уурхайн үйл ажиллагаа явуулж 19292,6 га газрыг эвдрэлд оруулжээ. Үүнээс техникийн нөхөн сэргээлт хийсэн талбай 9541,5 га, биологийн нөхөн сэргээлт хийсэн талбай 4476,2 га байгаа аж.
Хятадын “Sinopec”-ийн Ерөнхийлөгч тодорлоо Хятадын газрын тос боловсруулах томоохон компанийн нэг “Sinopec”-ийн шинэ Ерөнхийлөгчөөр Ли Чунганг томилогдсон байна. Тус компанийн Хувь нийлүүлэгчдийн хурлаас энэ шийдвэр гарчээ. Тэрбээр 2015 оны тавдугаар сарын төгсгөл хүртэл энэхүү албан тушаалыг хаших юм байна.
BHP Billiton нүүрсний бизнесийнхээ хувьцааг худалдана Дэлхийн уул уурхайн салбарт тэргүүлэгч “BHP Billiton” компани нүүрсний олборлох үйл ажиллагаагаа цаашид өргөжүүлэхгүйгээс гадна тухай бүтээгдэхүүний эрэлт, үнэ ханш олон улсын зах зээл дээр буурч буйн улмаас нүүрсний бизнесийнхээ тодорхой хувийг худалдах боломжийг судлаж үзэхээ мэдэгдсэн байна.
Долоон ордыг жагсаалтад нэмж оруулна Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-т Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд тодорхой ордыг Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах саналыг УИХ-д өргөн мэдүүлэхээр заасан.
“Роснефть” газрын тосны эрэлд Японтой хамтарна Оросын төрийн өмчийн газрын тосны магнат “Роснефть” газрын тосны хайгуулын үлэмж төслүүдийг эхлүүлэхээр гадны хэд хэдэн томоохон түнштэй хамтын ажиллагааны гэрээ байгуулаад байгаа билээ.
“Мечел” компани Элга ордын төсөлд санхүүжилт хүсчээ Оросын “Мечел” компани Элга орд газрыг ашиглах нөхцөлийг эргэн харж үзэхийг Эрдэс баялаг ашиглах асуудал эрхэлсэн холбооны агентлагаас/Роснедр/ хүссэн байна.
Хятадын коксжих нүүрсний импорт 50 хувиар өсчээ Хятадын коксжих нүүрсний импорт өнгөрсөн дөрөвдүгээр сард 6.95 сая тоннд хүрч өсчээ. Үүний 1.44 сая тонныг Монгол улс нийлүүлсэн байна.
Green Mongolia чуулга уулзалт болно “Фронтиер” компаниас жил бүр зохион байгуулдаг Invest Mongolia хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт энэ жил долоо дахь удаагаа болно. Есдүгээр сарын 2-4-ний өдрүүдэд болох уг арга хэмжээ энэ жил Green Mongolia, Invest Mongolia гэсэн хоёр хэсгээс бүрдэх юм байна.
Орос Раджин боомтоор Хятад руу нүүрс нийлүүлнэ Оросын төрийн өмчит РЖД компани нь төмөр замын “Хасан Раджин” төслийн хүрээнд Хойд Солонгосын Манпхо 301 метр, Унсан 490 метр, Унра 3850 метрийн урттай төмөр замын гурван туннелийг сэргээн засварлах ажлыг гүйцэтгэж дуусгасан байна. Эдгээр замыг ирэх сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
“Оросын төмөр зам”- ыг 2014 онд хувьчилна ОХУ-ын төрийн өмчит РЖД /Оросын төмөр зам/ компанийн эхний 5 хувийг 2014 оны хоёрдугаар хагаст, дараагийн 20 хувийг 2016 онд хувьчлахаар төлөвлөжээ. Тус улсын Төрийн өмчийн газрын дарга Ольга Дергунова өнгөрсөн гуравдугаар сард мэдэгдэхдээ РЖД компанийн хувьцааг хоёр үе шаттайгаар олон нийтэд болон аж ахуйн нэгжүүдэд худалдана гэжээ.
Ази-Номхон далайн орнууд эрчим хүчний асуудлаар чуулж байна Өнөөдөр ОХУ-ын Владивосток хотноо Ази-Номхон далайн орнуудын эрчим хүчний чуулган ажлаа эхлээд байна. Энэхүү арга хэмжээний гол сэдэв бүс нутгийн эрчим хүчний аюлгүйн байдлын тухай байх юм.
Рио Тинто ажилчдаа цомхотгож байна Дэлхийн уул уурхайн магнат “Рио Тинто” АНУ-ын Юта муж дахь “Bingham Canyon” зэсийн уурхайнхаа 100 ажилчныг цомхотгоор шийдвэрлэжээ.
Орос, Хятад, Америк хамтран үнэлгээний агентлаг байгуулав Дэлхийн эдийн засгийн гурван том гүрэн ОХУ, БНХАУ болон АНУ хамтран дэлхийд нэр хүндтэй “Standard and Poor’s”, “Moody’s”, “Fitch” зэрэг агентлагуудтай өрсөлдөхүйц олон улсын үнэлгээний агентлагийг байгуулжээ.
Хятадын эрчим хүчний түүхий эдийн хэрэглээ нэмэгдэж байна Хотжилт, аж үйлдвэрлэл эрчимтэй нэмэгдэж буйтай холбоотойгоор 2030-2035 онд БНХАУ-ын эрчим хүчний түүхий эдийн хэрэглээ дээд цэгтээ хүрнэ гэж тус улсын Газар нутаг, эрдэс баялгийн яамны Ерөнхий инженер Чун Зыжань мэдэгджээ.
Оросын Певек боомтоор Хятадад нүүрс нийлүүлнэ ОХУ-ын хойд хэсгийн далайн Певек боомтоор Хятадад нүүрс экспортлохоор төлөвлөж байна. Ингэхдээ жилд 60 мянган тонн, 2016 оноос 500 мянган тонн болгон нэмэгдүүлэх аж.
Эрдсийн зах зээлийн оргил үе өндөрлөв Одоогийн байдлаар дэлхийн зах зээлд нүүрс, зэс, төмрийн хүдэр, алт, мөнгө болон бусад эрдсийн үнэ нэлээд хэмжээгээр буураад байна.
Н.Алтанхуяг: Бондоос 400 орчим сая доллар үлдсэн Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг сэтгүүлчидтэй долоо хоног бүр “Ерөнхий сайдын 30 минут” нээлттэй уулзалтыг зохион байгуулж байгаа.