Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Сэтгүүлийн хамт олон хөгжлийн төлөөх мэдлэгт суурилсан хариуцлагатай сэтгүүл зүйг хөгжүүлж байна Монголын уул уурхайн хөгжилтэй уялдан сэтгүүл зүйд мэргэжлийн түвшинд үнэлэгдэх хэвлэл шинээр мэндэлж, олон улсын стандартын түвшинд хүрсэн нь энэ өдрүүдэд 5 жилийн ойгоо тэмдэглэж байгаа Mongolian Mining Journal юм.
Орос, Хятад, АНУ-ын хамтарсан рейтингийн агентлаг ажлаа эхэллээ Дэлхийн эдийн засгийн хамгийн том гурван улс ОХУ, БНХАУ болон АНУ-ын хамтарсан олон улсын үнэлгээний “Universal Credit Rating Group” агентлаг албан ёсоор ажлаа эхлэв.
Эрдэнэт үйлдвэрт маш их ирээдүй бий. Газрын дор ч их юм бий, газар дээр ч их юм байна “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирлын Хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч Б.Намхайнямбуутай ярилцлаа.
Оюутолгойн хувьцаа 10 хувиар унав Нью Йоркийн хөрөнгийн бирж дээрх “Туркойз Хилл Ресурс” компанийн хувьцааны үнэ урьд шөнө 5,24 хувиар унаж, 5,42 доллараар хаагджээ.
ОРХИГДСОН ОРОН ЗАЙГ АМЖИЛТТАЙ ДҮҮРГЭЖ ИРСЭН Уул уурхайн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуу: Би Mongolian Mining Journal сэтгүүлийг тогтмол уншдаг. Бас зохион байгуулдаг арга хэмжээнүүдэд нь ч идэвхтэй оролцдог. Монголын сэтгүүл зүйн орон зайд хүчтэй гарч ирсэн гэж үнэлж явдаг юм.
Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа Уул уурхайн яам, Швейцарийн холбооны улсын Засгийн газрыг төлөөлж Гадаад хэргийн яамны дэргэдэх Швейцарийн Хөгжлийн агентлаг /ШХА/ болон Азийн сангийн хооронд “Байгаль орчныг хамгаалахад талуудын оролцоог хангах” төслийн II үе шатыг хэрэгжүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслол өнөөдөр Уул уурхайн яаман дээр боллоо
Орос, Хятад төмөр замын гүүрээр холбогдоно Манай хоёр хөрш орон Амурголын дээгүүр төмөр замын гүүр барихаар тохиролцжээ. Тодруулбал, хоёр улсын хил нэвтрэн Оросын Еврескийн автономит мужийн олон улсын “Нижнеленинск” боомтыг БНХАУ-ын Тунзян хоттой холбох юм.
Оросын газрын тосны бүтээгдэхүүний экспортын татвар нэмэгдэнэ Ирэх долдугаар сарын 1-нээс ОХУ-ын газрын тосны экспортын татвар тонн тутамд 9,8 ам.доллараар нэмэгдэхээр байна.
Зэсийн зах зээл уналтад орох хандлагатай байна Өнөөдрийн байдлаар Лондоны металын бирж дээр нэг тонн зэсийн үнэ 7 мянган ам.долларт ч хүрэхгүй болтлоо унаад байна.
Геологи, уул уурхайн алтан агшныг мөнхөлнө “Би уурхайчин” сэдэвт гэрэл зургийн уралдааны болзлыг зарлаж байна. The Mongolian Mining Journal сэтгүүлийн 5 жилийн ойн нэрэмжит гэрэл зургийн уралдааныг зарлаж байна. Манай уралдаан нь геологи, уул уурхайн салбарын ажилчин, албан хаагчдын дунд зарлаж байгаагаараа онцлог юм.
Шинэ төмөр замыг Илюмжинов санхүүжүүлнэ “Монголын төмөр зам” компанийн хэрэгжүүлэх шинэ төмөр замын төсөлд хамтран ажиллах гадны хөрөнгө оруулагчид тодроод байгаа билээ.
Оюутолгойн экспорт хойшилсон нь Засгийн газрын үйл ажиллагаатай холбоогүй “Оюутолгой” компани өнөөдөр зэсийн баяжмалын экспортоо эхлэхээр төлөвлөж байсан ч дахин хойшилсон. Тус компанийн зүгээс Засгийн газрын хүсэлтээр экспортоо хойшлууллаа хэмээн гадаад, дотоодын мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байгаа.
Н. Алтанхуяг: Нүүрс-химийн зуун гэх болжээ Монгол улс эрчимтэй хөгжлийн гараан дээр ирээд байна. Аж үйлдвэр, дэд бүтцийн томоохон төслүүд хэрэгжихэд бэлэн болоод буй. Харин энэ томоохон бүтээн байгуулалтыг түлш, эрчим хүчний хэрэглээ хангамжгүйгээр төсөөлөхийн аргагүй.
“Мера” ХХК байгаль орчны тогтвортой хөгжлийн бодлого хэрэгжүүлж байна “Мера” ХХК 2012 оны эхний улиралд Өмнөговь аймаг дахь салбарынхаа хэмжээнд нүүрстөрөгчийн ялгаралтыг судалж үзжээ. Судалгааны дүнгээр нэгжийн үүсгэх нүүрстөрөгчийн хэмжилт улсын хэмжээний дундажтай адил гарсан байна.
ОХУ-ын нүүрсний экспорт нэмэгдэж байна ОХУ-ын далайн Находка боомтоор өнгөрсөн таван сарын хугацаанд нийт 3 сая гаруй тонн бараа бүтээгдэхүүн экспортолжээ.
“Нүүрс шингэрүүлэх технологийг Монголд хөгжүүлэх асуудал” хэлэлцүүлэг эхэллээ “Coal to liquid (CTL) буюу нүүрс боловсруулан шингэн түлш гаргах технологийг Монголд хөгжүүлэх асуудал” сэдэвт хэлэлцүүлэг Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд өнөөдөр эхэллээ.
“Future Mongolia 2013” “технологи”- ийн үзэсгэлэн эхэллээ Олон улсын үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн үзэсгэлэн “Future Mongolia” өнөөдөр өглөө 10:30 цагт Буянт Ухаа спорт цогцолборт нээгдлээ.
Дэлхийд үнэлэгдэх сэтгүүл болно гэдэгт эргэлзэхгүй байна Mongolian Mining Journal бол агуулгын хувьд маш нарийн мэдээллүүд шингээдэг сэтгүүл. Өөрөөр хэлбэл, мэдээллүүдээ мэргэжлийн түвшинд цуглуулж, боловсруулж, олны хүртээл болгож чаддаг. Ялангуяа тодорхой асуудлаар олон талын байр суурийг тэнцвэртэй гаргаж өгдгөөрөө онцлог. Ер нь бие даасан, хараат бус байдлаа хадгалж чадсан сэтгүүл гэж би үнэлдэг юм.