Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Оюутолгойн зэсийн баяжмалын худалдааг эхлүүлэв “Оюутолгой” компанийн зэсийн баяжмалын худалдаанд холбогдох зөвшөөрлийг Хятадын Гаалийн газар олгосон тухай тус компани мэдээллээ.
Ерөнхий сайд БНХАУ-ын Баруун бүс нутгийн Экспод оролцоно Монгол Улс БНХАУ-ын хооронд 2011 онд байгуулсан стратегийн түншлэлийн гэрээний ойрын ба дунд хугацааны хөтөлбөрийг батлахаар Монгол Улсын Ерөнхий сайд Н. Алтанхуяг БНХАУ-д удахгүй айлчлах гэж байна. Айлчлалын үеэр нээгдэх Хятадын Баруун бүс нутгийн 14 дахь удаагийн олон улсын Экспод Монгол Улсын Ерөнхий сайд урилгаар оролцоно.
РЖД “Тувагийн эрчим хүч үйлдвэрлэлийн корпораци”-тай хамтран ажиллана Оросын төрийн өмчит РЖД компани болон “Тувагийн эрчим хүч үйлдвэрлэлийн корпораци” /ТЭХҮК/ төмөр замаар нүүрс тээвэрлэх чиглэлд хамтран ажиллах гэрээ байгуулав. Энэхүү баримт бичигт РЖД компанийн Ерөнхийлөгч Владимир Якунин болон ТЭХҮК-ийн Ерөнхий захирал Руслан Байсаров нар гарын үсэг зуржээ.
Бүлгүүдээс ямар саналууд гарахыг хүлээж байна “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хийх байсан ч намын бүлгүүд байр сууриа эцэслэн шийдээгүй гэсэн шалтгаанаар хойшилсон.
Хөрөнгийн биржийн арилжаа 86 хувиар унав Монголын Хөрөнгийн биржийн арилжааны үнийн дүн буурсаар байна. Энэ оны эхний гурван улирлын байдлаар нийт 20 тэрбум төгрөгийн арилжаа хийгджээ. Өнгөрсөн оны мөн үед 142,5 тэрбум төгрөгийн арилжаатай харьцуулахад 86 хувиар унасан үзүүлэлт юм.
Үйлдвэрийн хаягдал усыг дахин ашиглах технологийг танилцуулна “Энержи Ресурс” компанийн Нүүрс баяжуулах үйлдвэр нь хаягдлыг усгүйжүүлэн, шүүгдсэн усыг үйлдвэрт дахин хэрэглэх технологийг ашигладаг байна. Энэхүү дэвшилтэт технологийг Монголд анх удаа “Андриц сеперэйшн” компани нэвтрүүлээд байгаа юм.
“Поско” корпораци Орост нүүрс, төмрийн хүдэр олборлох сонирхолтой Өмнөд Солонгосын гангийн үйлдвэрлэлийн “Поско” корпораци нь ОХУ-ын нүүрс болон төмрийн хүдрийн орд газарт олборлолт явуулах сонирхолтойгоо илэрхийлжээ. Тэр дундаа Алс Дорнод, Сибирийн орд газруудыг илүүтэй сонирхож байгаа аж.
“Chalco” компани Симандоу төслийн хувиа “Chinalco”-д худалдана БНХАУ-ын “Chalco” компани Гвиней дэх төмрийн хүдрийн Симандоу төсөлд эзэмшиж буй 65 хувиа өөрийн толгой компани “Chinalco”-д худалдахаар болжээ. “Chinalco” компани нь төслийн хөрөнгө оруулалтыг бүрэн хариуцах юм. Энэхүү хэлэлцээрийн мөнгөн дүн одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд 2.07 тэрбум ам.доллар байх болов уу гэж “Chalco” компанийн зүгээс таамаглаж байна.
Сайд Д. Ганхуяг Элчин сайдуудтай уулзлаа Уул уурхайн сайд Д.Ганхуяг Хятадаас Монгол Улсыг хамаардаг Европын холбооны улсуудын Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа. Уг уулзалтад Европын холбооны 25 улсын Элчин сайд нар оролцов. Д.Ганхуяг сайд энэ үеэр Шинэчлэлийн Засгийн газар, Уул уурхайн яамнаас бизнес, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх чиглэлд хийгдэж байгаа ажлын талаар мэдээлэл өглөө.
Геологийн салбарыг цогцоор хөгжүүлэх асуудал бүрэн туссан Монгол улсад геологийн салбар үүсч хөгжсөний 74 жилийн ой энэ жил тохиож байна. Уг ойтой холбогдуулан Уул уурхайн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын Геологийн бодлогын хэлтсийн дарга Б.Баатарцогт болон геологийн мэргэжлийн холбоодын тэргүүнүүд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
NTR Metals: Монголын алтны салбар тогтвортой, зөв хэлбэрээр хөгжинө АНУ-ын “NTR Metals” компани үнэт металын худалдаа, боловсруулалтын чиглэлээр дэлхийг хамран амжилттай үйл ажиллагаа явуулж байна. Тус компани Монголын алтны салбарт хүч үзэхээр шийджээ. “NTR Metals” компанийн захирал Кеннет Байлстайнтай Монголд ямар шинэ үйлчилгээ нэвтрүүлж буй болон манай улсын алтны салбарын хөгжлийн боломжуудын талаар ярилцлаа.
ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүний экспортын татвар буурна Ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс ОХУ-ын газрын тосны экспортын татвар тонн тутамд 20,5 ам.доллараар буурахаар болж байна. Тус улсын Сангийн яамны мониторингийн мэдээллээр есдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 14-ний хооронд дэлхийн зах зээл дэх Urals маркийн газрын тосны нэг баррелийн үнэ 108,7 ам.доллар байжээ.
ГШХО-ын 32 хувийг Хятад улс эзэлж байна Ерөнхий сайд Н.Алтанхуяг ирэх долоо хоногт БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ. Хятад улс нь манай улсын эдийн засаг, худалдааны хамгийн том харилцагч юм. Монгол улсад орсон гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээгээр Хятад улс тэргүүлж байна.
Хятадын төмрийн хүдрийн импорт нэмэгдэв Дэлхийн хоёр дахь том эдийн засаг Хятад улс нь түүхийн эдийн хамгийн том хэрэглэгч. Тус улсын гангийн үйлдвэрлэл есдүгээр сард 100 мянган тонн болж нэмэгджээ. Өдөрт дунджаар 2,4 мянган тонн ган үйлдвэрлэж байна гэсэн үг юм. Энэ нь өнгөрсөн оны эхний найман сартай харьцуулахад найман хувиар өссөн үзүүлэлт аж. Гэхдээ шинжээчдийн хувьд уг үзүүлэлтийг тийм ч хангалттай биш хэмээн үзэж байна.
ГШХО-ын 32 хувийг Хятад улс эзэлж байна Ерөнхий сайд Н.Алтанхуяг ирэх долоо хоногт БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ. Хятад улс нь манай улсын эдийн засаг, худалдааны хамгийн том харилцагч юм. Монгол улсад орсон гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээгээр Хятад улс тэргүүлж байна.
Монгол, Хятадын уул уурхайн хурал болж байна Монгол, Хятадын уул уурхайн ханган нийлүүлэгчдийн анхдугаар хурал Эрээн хотод болж байна. Олон улсын хурал-үзэсгэлэн гэсэн статустай нээгдээд буй уг арга хэмжээнд Хятадын талаас 150 орчим компани оролцож байна. Монголын талаас Шивээ-Овоо, Эрдэнэт Үйлдвэр, Монполимет, Тавантолгой ХК, Баян-айраг, Энержи Ресурс, Хера Эквипмент зэрэг 50 компанийн төлөөлөгч хүрэлцэн иржээ.
11.3 сая тонн нүүрс экспортолжээ Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний есөн сарын статистик мэдээллийг гаргажээ. Гуравдугаар улирлын байдлаар гурван тэрбум 97 сая долларын экспорт хийсэн бол 4,8 тэрбум долларын импорт хийжээ. Гадаад худалдааны тэнцлийн алдагдал 1,7 тэрбум долларт хүрсэн байна.
Оросын “En+group” Азийн орнуудад нүүрс нийлүүлэх гэрээ байгуулав Оросын уул уурхайн салбар дахь хувийн хэвшлийн томоохон компани болох “En+ group” Өмнөд Солонгосын “Поско”, БНХАУ-ын төрийн өмчит “China Coal” компани болон “Харбины төмөр зам”-ын товчоотой нүүрс нийлүүлэх урт хугацааны гэрээ байгуулжээ. Гэрээнд заасны дагуу “En+group” нь 3-5 жилийн хугацаанд гурван сая тонн нүүрс нийлүүлэх аж.
“Wolf Petrolium”-ын хувьцаа 48 хувиар өслөө Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Монголын газрын тосны хайгуулын “Wolf Petrolium” компанийн хувьцааны ханш өнөөдөр 48 хувиар өслөө. Өчигдөр нэгж хувьцаа нь 0,045 австрали долларын үнэтэй байсан бол өнөөдөр 48,89 хувиар өсч 0,067 доллар болж хаагдлаа. Өглөө нэгж хувьцаа 0,09 доллар болж, өчигдрийн ханшнаасаа нэг дахин өссөн байна.