Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
MMJ-ийн 2013 оны cover The Mongolian Mining Journal –ийн 2013 оны Cover Story
2014 онд уул уурхайн ямар үйл явдлууд болох вэ? Ирэх жил Улаанбаатарт зохион байгуулагдах уул уурхайн бүх төрлийн арга хэмжээний дэлгэрэнгүй хуанли The Mongolian Mining Journal-ийн шинэ дугаарт хэвлэгдлээ. Түүнчлэн, Монголын уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт, ханган нийлүүлэлттэй холбоотойгоор хилийн чанадад нээгдэх олон улсын арга хэмжээнүүдийн танилцуулга, холбогдох мэдээллийг уншигчдадаа зориулан дэлгэрэнгүй нийтлэв.
Уул уурхай + Хөрөнгийн бирж = Баялгийн эзэд 2011 оноос хойш монголчууд 230 гаруй сая доллараар гадаадын биржүүдээс хувьцаа авчээ. Монголбанкны гадаад хөрөнгө оруулалтын позицийн тайланд дурдсанаар монголчууд 2013 оны эхний хагас жилд 109 сая долларыг гадаадын биржүүдээс хувьцаа авахад зарцуулсан байх юм.
Алс Дорнодыг хөгжүүлэх хөтөлбөр ирэх сард эхэлнэ ОХУ нь Алс Дорнод, Сибирийг эдийн засгийн томоохон бүс нутаг болгон хөгжүүлэх өргөн цар хүрээтэй хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон билээ. 2025 он хүртэл хэрэгжих холбооны төлөвлөгөөт тус хөтөлбөрийг 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлүүлэхээр Төрийн ДУМ-ээр баталлаа.
2014 онд коксжих нүүрсний үнэ ямар байх вэ? Австралийн Нөөц баялаг, эрчим хүчний эдийн засгийн газраас /Bureau of Resources and Energy Economics BREE/ гаргасан таамаглалаар 2014 онд дэлхийн зах зээл дэх коксжих нүүрсний нэг тоннын дундаж FOB үнэ 150 ам.доллар, гэрээт FOB үнэ дунджаар 158,8 ам. доллар байх гэнэ.
“Шинхуа”, “Пибоди” нүүрсний “хамтрал” байгуулав Хятадын төрийн өмчийн нүүрсний магнат АНУ-ын томоохон түнш болох “Пибоди” компанитай нүүрсний худалдааны хамтарсан компани байгуулжээ.
Алтны үнэ гурван жилийн доод түвшинд хүрэв Алтны үнэ өнөөдөр өглөө 1186,5 доллар хүрч, 2010 оны наймдугаар сараас хойш хамгийн доод түвшиндээ хүрээд байна.
Холбооны нөөц санхүүгийн дэмжлэгээ танав АНУ-ын төв банк “Холбооны нөөц” эдийн засгийг идэвхижүүлэх гуравдугаар хөтөлбөрийн хүрээнд хийж буй санхүүгийн дэмжлэгээ 10 тэрбум доллараар танах болсноо өчигдөр мэдэгдэв.
“Умард коридор”-ыг хөгжүүлэх хамтын тохиролцоонд хүрнэ Монголын Засгийн газраас санаачлан зохион байгуулж буй “Монгол, Орос, Хятад гурван улсыг дамнасан төмөр замын умард коридор” сэдэвт гурван талт олон улсын анхдугаар зөвлөгөөн өнөөдөр “Их тэнгэр” цогцолборт эхэллээ.
Ванино боомт IPO гаргахаар судалж байна ОХУ-ын Ванино боомтын IPO гаргах боломжийн талаарх хувьцаа эзэмшигчдийн хурал ирэх нэгдүгээр сарын 27-нд болохоор товлогджээ.
Монголбанкны худалдаж авсан алт 77 хувиар өсчээ Монголбанкны мэдээгээр энэ оны эхний 11 сарын байдлаар алт үйлдвэрлэгчдээс 5739,9 кг алт худалдаж авсан байна.
Хятадын газрын ховрын экспорт буурна Дэлхийн газрын ховор элементийн зах зээл дэх нийлүүлэлтийг бараг дангаараа шахуу хангаж буй Хятадын Засгийн газар газрын ховор элементийн ирэх оны экспортын хэмжээг гаргажээ.
“Рио Тинто” Оюутолгойн санхүүжилтэд “нэмэлт хугацаа” авав “Оюутолгой” төслийн 66 хувийг эзэмшиж буй “Turquoise Hill Resources” компанийн хяналтын багцыг эзэмшиж буй “Рио Тинто” компани төслийг санхүүжүүлэх банкуудаас “нэмэлт хугацаа” авчээ. Тодруулбал, зээл олгогч банкуудаас ирэх гуравдугаар сарын 31-нийг хүртэл байдлыг “харзнахыг хүсчээ”.
Гадаадыханд ч, дотоодыхонд ч геологи, уул уурхайн салбараа зөвөөр таниулъя “Эрдэс баялгийн салбар-2025” хэлэлцүүлгийн зорилго, ач холбогдлын талаар Уул уурхайн сайдын зөвлөх Д.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
Оросын газрын тосны экспортын татвар нэмэгдэнэ 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүний экспортын татвар тонн тутамд 9,1 ам.доллараар нэмэгдэхээр болж байна.
Засгийн газар болон банкуудын зэрэглэлийг бууруулав Олон улсын “Fitch” агентлаг Монгол улсын зээлжих зэрэглэлийг бууруулжээ. Тус агентлаг Монгол улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг “В+” гэж үнэлсэн бөгөөд харин цаашдын төлөвийг тогтвортойгоос сөрөг болгосноо өнгөрсөн баасан гаригт зарлажээ.
“Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн хурал өндөрлөв “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн хурал өнөөдөр өндөрлөжээ. Хоёр өдөр хуралдсан ТУЗ-ийн хурлаас ямар шийдвэр гарах нь олон нийтийн анхаарлыг татаж байсан юм.
Зэсийн үнэ үргэлжлэн өсч байна Дэлхийн зах зээл дэх боловсруулсан зэсийн шууд худалдааны үнэ өнөөдрийн байдлаар Лондоны металын бирж дээр 7287 ам.доллар/тоннд хүрээд байна.
“En+”, Шинхуа групп нүүрсний шинэ төсөл эхлүүлнэ ОХУ-ын “En+” болон БНХАУ-ын нүүрсний Шинхуа группын хамтарсан “Разрез Уголь” компани Забайкалийн хязгаар нутагт дахь Зашуланскийн нүүрсний орд газарт олборлолт явуулахаар болжээ.
“Turquoise Hill”-ийн нэмэлт хувьцааны арилжаа эхэлнэ “Оюутолгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Turquoise Hill Resources” компани 2.4 тэрбум ам.доллар босгохоор “rights offering” буюу өөрийн хувьцаа эзэмшигчдэдээ нэмэлт хувьцаа худалдан авах эрхийг гаргаад буй билээ.