Шинэ мэдээ
Австрали Монголын Бизнес Зөвлөл байгуулагдав
Австрали-Монголын эдийн засаг, худалдаа,хөрөнгө оруулалтын харилцан ашигтай хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих үндсэн чиг үүрэг бүхий “Австрали Монголын Бизнес Зөвлөл” 2014 оны 1 дүгээр сарын 28-нд албан ёсоор байгуулагдаж Австралийн Хөрөнгө ба Хөрөнгө оруулалтын хороонд бүртгүүлэв.
Гадаад худалдааны алдагдал хамгийн бага байжээ
Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний сарын статистик мэдээллийг гаргажээ. Нэгдүгээр сард гадаад худалдааны эргэлт 658.3 сая доллар болж, өнгөрсөн оны нэгдүгээр сараас 15.5%-иар, өнгөрөгч арванхоёрдугаар сараас 27.7%-иар тус тус буурчээ.
Бодлогын хүүг 10.5% хэвээр үлдээлээ
Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл энэ сарын 7-11-ний өдөр хуралдаж, дараах шийдвэрүүдийг гаргажээ. Юуны түрүүнд Бодлогын хүүг 10.5%-д хэвээр үлдээхээр болсон байна.
А лиценз эзэмшигчдэд 480 тэрбумын нөхөн олговор өгнө
“Урт нэртэй” хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж буй билээ. Эдийн засгийн байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан Ажлын хэсэг холбогдох судалгаа, тооцоонуудыг хийж байгаа аж.
57 тэрбум долларын хөрөнгө оруулалт зогсчээ
Өмнөд Америкийн баруун хэсэгт орших Перу улсын уул уурхайн салбар өнгөрсөн нэг жилийн хугацаанд асар их хохирол амсчээ. Алт, зэс олборлох төслийг эсэргүүцсэн жагсаал хөдөлгөөний улмаас тус улсад хэрэгжих байсан 57 тэрбум доллар бүхий гадаадын хөрөнгө оруулалтын төслүүд зогсчээ.
Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн 20 жилийн ой тохиож байна
Монгол улс зах зээлийн нийгэмд дэвшин орсон цагаас хойш уул уурхайн салбарт мэргэжлийн голлох үйл ажиллагаа явуулж ирсэн томоохон төрийн бус байгууллагуудын нэг болох Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци /МУУҮА/ үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой энэ жил тохиож байна.
2014 онд ураны үнэ 41 ам.доллар байна
Францын цөмийн эрчим хүчний “Арева” компани 2013 оны тайлангаа танилцуулсан байна. Дэлхийн зах зээл дэх ураны үнэ буурсан байгаа хэдий ч тус компанийн ашиг орлого 40,6 хувиар нэмэгджээ.