Шинэ мэдээ
“Энержи Монголиа 2014” чуулга үзэсгэлэн үргэлжилж байна
Монголын эрчим хүчний салбарын бодлого зорилтыг тодорхойлох, салбарт гадаад, дотодын хөрөнгө оруулалтыг татах, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой “Энержи Монголиа 2014” чуулга үзэсгэлэн хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Нүүрснийхэн хуралдана
Нүүрсний салбарын удирдах ажилтны V Зөвлөлгөөн маргааш болно. Уул уурхайн яам, Ашигт малтмалын газраас зохион байгуулж буй уг Зөвлөлгөөнд Уул уурхайн сайд Д.Ганхуяг, яам, агентлагийн удирдах албан тушаалтнууд, УИХ-ын гишүүд оролцоно.
Оюутолгойд хийсэн ”аюулгүй” аялал
Дэлхийн уул уурхайн салбарт 130 гаруй жилийн түүх, туршлагатай Рио Тинто компани Монгол улсын “Оюутолгой” төсөлд дэлхийн жишигтэй аюулгүй ажиллагааг хэрхэн нэвтрүүлж буйг сурвалжлахаар Mongolian Mining Journal-ийн баг Өмнийн говьд ажиллав.
Монголын ОҮИТБС-ын нэгтгэл тайланд дүн шинжилгээ хийжээ
Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага (ОҮИТБС) нь дэлхийн улс орны Засгийн газрууд, компаниуд болон иргэний нийгмийн байгууллагууд хамтран байгалийн баялгаас орж ирж буй орлогын талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй, ил тод болгоход чиглэсэн санаачлага юм.
“Газрын тос-2014” хурал болно
ШУТИС болон уул уурхай, газрын тосны холбогдох сургуулиуд Уул уурхайн яамтай хамтран “Газрын тос-2014” /“Oil and Gas” the 20th annual conference/ онол-практикийн бага хурлыг тавдугаар сарын 23-нд зохион байгуулахаар болжээ.
Оюутолгойд хийсэн ”аюулгүй” аялал
Олон улсын Ханбумбат нисэх онгоцны буудлаас Оюутолгой уурхай руу явах зуур “Аюулгүй ажиллагаа бол хүн бүрийн үүрэг хариуцлага мөн” гэсэн тод томруун бичиг нүднээ тусав.
“Газпром”, CNPC 10 жил хэлэлцсэн гэрээг үзэглэлээ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалаар Оросын байгалийн хийг Хятадад нийлүүлэх гэрээг үзэглэлээ. “Газпром”, CNPC компанийн 10 жилийн хэлэлцээрийн дүнд ийнхүү гэрээ байгуулагдаж байна.
Орос, Хятад байгалийн хийн үнээ тохиролцож чадсангүй
Олон улс орны өндөр дээд албан тушаалтнууд оролцсон “Ази тивд хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх” 4 дэх удаагийн чуулганаар Орос, Хятад улс хоёр улсын хооронд байгалийн хий дамжуулах үнийг эцэслэн тохиролцоно гэсэн хүлээлт байсан.
”Compassmate GPS tracking system” хэрэгцээг маань бүрэн хангаж байна
Манай улсын нийт айл өрхүүдийн 80 гаруй хувьд банкны үйлчилгээг хүргэн ажилладаг Монголын хамгийн том арилжааны банк болох ХААН банк нь монгол инженерүүдийн оюуны бүтээл Ай Ти Зон компанийн “Compassmate 1.0” хөдөлгөөнт объект хяналтын системийг 2012 оноос хойш үйл ажиллагаандаа тасралтгүй ашиглаж байна.
ОХУ-ын газрын тосны экспортын татвар нэмэгдэнэ
Ирэх 6 дугаар сарын 1-нээс Оросын газрын тосны бүтээгдэхүүний экспортын татвар 8,9 ам.доллараар нэмэгдэх аж. Тус улсын Сангийн яамны мониторингийн мэдээллээр 4 дүгээр сарын 15-наас 5 дугаар сарын 14-ны хооронд дэлхийн зах зээл дээр Urals маркийн газрын тосны нэг баррелийн үнэ 107,6 ам.доллар байсан байна.
Хятадад төрийн тэргүүн нар ямар асуудал хэлэлцэж байна вэ?
БНХАУ-ын Шанхай хотноо Ази тивд хамтын ажиллагаа, итгэлцэлийг бэхжүүлэх 4 дэх удаагийн чуулган эхэллээ. Энэхүү арга хэмжээнд Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В. Путин, Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев, Киргизийн Ерөнхийлөгч Алмазбек Атамбаев зэрэг 11 орны удирдагч, олон улсын байгууллагын 10 тэргүүн нар оролцож байгаа юм.
Рио Тинто Гвиней дэх төмрийн төслөө урагшлуулна
Рио Тинто Гвинейн Симандоу ууланд хэрэгжүүлж буй 20 тэрбум долларын өртөг бүхий төмрийн хүдрийн төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж буй билээ. Энэ төсөл нь тус компанийн хувьд хамгийн чухалд тооцогддог юм. Уг төсөлд Рио Тинтогоос (50.35%) гадна Хятадын төрийн өмчийн Чайналко компани (44.65% эзэмшил) болон Дэлхийн Банкны салбар байгууллага Олон улсын валютын сан (5%) хамтран оролцож буй.
Хятадын гангийн үйлдвэрлэл 2.7%-иар өсөв
Хятад улс энэ оны эхний 4 сард нийт 271.8 сая тонн ган үйлдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.7%-иар өссөн үзүүлэлт хэмээн Хятадын Үндэсний статистикийн газраас өчигдөр мэдээлжээ. Хятадын гангийн үйлдвэрлэлийн том бүс нутаг Хэбэй мужийн гангийн үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 4%-иар буурсан нь Хятадын гангийн үйлдвэрлэлийн өсөлтөд сөргөөр нөлөөлсөн байна.
МУУҮА-ийн Ерөнхийлөгчийг сонгоно
Энэ жил үүсэн байгуулагдсаныхаа 20 жилийн ойгоо тэмдэглэж буй Монголын Уул уурхайн Үндэсний Ассоциацийн бүх гишүүдийн ээлжит бус чуулган тавдугаар сарын 28-нд болохоор товлогджээ.
Уул уурхайн яамны нээлттэй өдөрлөг
Уул уурхайн яам, түүний харъяа агентлаг, компаниуд 5 дугаар сарын 17-нд Чингисийн талбайд нээлттэй ажиллав. Мөн уул уурхайн томоохон компаниуд, салбарын мэргэжлийн сэтгүүл The Mongolian Mining Journal энд ажиллав.
ГШХО 16.8%-иар өсөв
Монголбанкны мэдээллээр Төлбөрийн тэнцлийн 2014 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 542.6 сая долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт Монголд оржээ.