Шинэ мэдээ
Guildford “Баруун Ноён уул”-аас нүүрс экспортолно
Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Guildford Coal” (ASX:GUF) компани Монгол дахь охин компани болох “Терра Энержи”-гийн удирдаж буй “Баруун Ноён уул” уурхайгаас нүүрс экспортлох худалдааны гэрээ байгуулжээ.
ДНБ-ий өсөлтийн хурд саарч байна
Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2010 оны зэрэгцүүлэх үнээр 2014 оны эхний хагас жилд 6634.8 тэрбум төгрөгт хүрч 5.3%-иар өслөө хэмээн Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Гадаад худалдааны алдагдал 1.1 тэрбумаар багасав
Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр Монгол улс оны эхний 7 сард 6 тэрбум 88 сая ам.долларын гадаад худалдаа хийжээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гадаад худалдааны эргэлт 50 сая доллараар нэмэгдсэн байна.
Зэс нийт экспортын 40% бүрдүүлэв
Эхний 7 сарын байдлаар нийт экспортын 2.437 тэрбум доллар буюу 83%-ийг зэсийн баяжмал, нүүрс, төмрийн хүдэр, газрын тос, алт гэсэн ашигт малтмалын үндсэн таван бүтээгдэхүүн бүрдүүлж байна.
Ямар хэлэлцээрүүд үзэглэх вэ
БНХАУ-ын Дарга Си Жинпины айлчлалаар Иж бүрэн түншлэлийн хамтарсан тунхаглал зурах бол ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путин Монгол нутагт морилон саатахдаа Стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг баталгаажуулна.
Орос Европтой эрчим хүчний асуудлаар ярилцана
ОХУ-аас Европ руу нийлүүлж буй байгалийн хийн дийлэнхийг Украйны нутгийг дайруулсан хоолойгоор хүргэдэг тул нийлүүлэгч, хэрэглэгч тал уулзахаар болжээ. Европын холбоо байгалийн хийн хэрэглээнийхээ 20 гаруй хувийг Оросоос импортолдог бөгөөд Украйны хямрал даамжирвал хэрхэх талаараа Европын холбоо ийнхүү арга хэмжээ авч эхлээд байна.
“Болд Төмөр Ерөө Гол” компанийн 10 жилийн ой тохиож байна
Монголын төмрийн хүдрийн салбарын томоохон компаниудын нэг “Болд Төмөр Ерөө Гол” ХХК үүсэн байгуулагдаад 10 жилийг ардаа орхижээ. Тус компани 2004 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Баянгол хэмээх газар хайгуулын ажлаа эхлүүлж, уурхайн цогц бүтээн байгуулалт, тэр дундаа хувийн хэвшлүүд дотроос Монголд анх удаа экспортын “Баянгол төмөр зам”-ыг байгуулсан юм.
380 сая долларын ГШХО оржээ
Монголбанкнаас гаргасан Төлбөрийн тэнцлийн эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр Монгол улсад 380.3 сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт /ГШХО/ оржээ.
Turquoise Hill Саутгоби дахь эзэмшлийнхээ талыг зарав
”Оюутолгой” төслийг хэрэгжүүлэгч Turquoise Hill компани Southgobi Resources компани дахь эзэмшлийнхээ тал хэсгийг Хонконгийн биржид бүртгэлтэй National United Resources (00254) компанид борлуулахаар тохиролцсоноо зарлалаа.