Шинэ мэдээ
“Трансвест Монголиа” ХХК-ийн агуулах засварын төвийн өргөтгөлийн нээлт
Японы хүнд даацын тоног төхөөрөмжийн дэлхийд тэргүүлэх “Комацу” брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютер “Трансвест Монголиа” ХХК орчин үеийн дэвшилтэт технологи бүхий агуулах, засварын “Комацу” төвийн өргөтгөлийн “Grand Opеning Day” нээлтээ (08.16) хийлээ. “Комацу” төвийн өргөтгөлийн нээлтийн үйл ажиллагаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, “Трансвест Монголиа” ХХК-ийн Ерөнхий захирал Дэвид Төрнбулл болон Монгол дахь Элчин сайдууд, тус компанийн харилцагчид, гадаад, дотоодын бизнесийн байгууллагын төлөөлөгчид, хөрөнгө оруулагчид оролцлоо.
Уул уурхайгүй бол Монголын эдийн засаг байхгүй
“Mining week” арга хэмжээ хоёрдох өдрөө Шангри-ла зочид буудалд үргэлжилж байна. Өнөөдрийн үндсэн хуралдаан “Ашигт малтмал, газрын тосны хайгуул, олборлолтын өнөөгийн байдал”, “Эрдэс баялгийн салбарын хөрөнгө оруулалтын орчин хамтын ажиллагаа”, “Mine-golia-г хэн үгүй хийсэн бэ?”, “Эрдэс баялгийн салбар ба хөрөнгийн зах зээл” зэрэг сэдвээр илтгэлүүд тавигдсан юм.
“Монгол улсын шинэ алтны дүүргийг хөгжүүлэх нь” төслөө танилцууллаа
Эрдэнэс Монгол ХХК-ийн хөрөнгө оруулалтын төсөл, Гурван тэс –XXV нүүрсний давхаргын метан хийн төслөө хөрөнгө оруулагчдад танилцууллаа.
Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорейшн ХК-ийн Бизнес Хөгжил Хариуцсан Дэд Ерөнхийлөгч А. Билгүүн “Монгол улсын шинэ алтны дүүргийг хөгжүүлэх нь” төслөө танилцууллаа.
Нүүрсний орлогын “хоосон хөөрөгдөл”
Нүүрсний салбарын өсөлт үнэмлэхүй өндөр түвшинд хүрлээ. 2021 оны арваннэгдүгээр сард нүүрсний экспортын сарын орлого 600 сая ам.доллар давж алмайруулсан. Тэгвэл сүүлийн саруудад нүүрсний экспортын сарын орлого шинэ дээд амжилтуудыг дараалан үзүүлсээр байна. Зэсийг бараг мартаад, дан ганц нүүрсний экспортоороо манай улс хангалттай хөгжин цэцэглэх орлогын эх үүсвэртэй гэсэн итгэл төрүүлэхүйц үзүүлэлтүүд тодхон зурайж эхлэв. Тийнхүү он гарсаар нүүрсний экспортын орлого дөрвөн тэрбум ам.доллар руу дөхсөөр, он дуусах үед чухам урьд хожид байгаагүй том дүн бидний сонорыг мялаах нь дамжиггүй. Энэ нь улсын эдийн засагт асар том түлхэц үзүүлж, төгрөгийн ханш, инфляцаас үүдсэн сөрөг уур амьсгалыг төвөггүйхэн эерүүлж чадна. Гэвч хэвлэл мэдээллээр эдийн засагчид дүнсгэрдүүхэн байр суурь илэрхийлж суугаа нь тэд нүүрсний экспортын өсөлтийг умартсан хэрэг огтоос биш юм.
“УУЛ УУРХАЙН ДОЛОО ХОНОГ 2022” ХОЁР ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Арга хэмжээний хоёр дахь өдөр манай улсын ашигт малтмал, газрын тосны хайгуул, олборлолтын өнөөгийн байдал болон ирээдүйн чиг хандлагын талаар мэдээлэл өгнө. Хөрөнгө оруулагчдын хамгийн ихээр сонирхдог сэдэв бол энэ. Энэ сэдвийн хүрээнд эрдэс баялгийн салбарын гадаадын хөрөнгө оруулалтын дэмжих бодлогыг Эдийн засгийн хөгжлийн яам танилцуулж, уул уурхайн томоохон компаниуд илтгэл тавин, хэлэлцүүлэг өрнүүлэх аж.
Нэн түрүүнд ХАБ
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, “Оюу толгой” компани хамтран анх удаа “Уул уурхайн долоо хоног 2022” буюу “Mining week” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байгаа. Өнөөдөр эхэлсэн энэхүү хурлын бас нэгэн чухал хэсэг нь Шангри-ла зочид буудлын бага танхимд зохион байгуулсан “Нэн түрүүнд аюулгүй байдал” салбар хуралдаан байлаа.
“Mining week” арга хэмжээний үргэлжлэл
УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар “УИХ-ын гишүүн уул уурхайн салбарыг толгойлж байгаагийн гол давуу тал нь салбарынхаа нөхцөл байдал, тулгамсан асуудлыг УИХ-д хурдан танилцуулж шийдвэрийг хурдан гаргах боломжийг олгож байгаагаараа давуу гэж харж байна. Миний хувьд УИХ-ын “Эдийн засгийн байнгын хороог толгойлж байсны хувьд салбарын асуудлыг илүүтэй мэднэ" гэдгээ илэрхийлээд 2050 он хүртэлх уул уурхайн салбарт төрөөс баримтлах “Шинэ сэргэлтийн бодлого”-танилцууллаа.
“Mining week” арга хэмжээ үргэлжилж байна
“Мining week” арга хэмжээг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нээж үг хэллээ. Тэрбээр “Төр нэг гараараа зөвшөөрөл өгчихөөд нөгөө гараараа түүнийгээ хааж боомилсон шийдвэрийг гаргаж болохгүй. Хойшид энэ тал дээр анхаарч ажиллана” гэдгээ онцолсон.
“Mining week” арга хэмжээ эхэллээ
Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан анх удаа зохион байгуулж байгаа “Мining week” арга хэмжээ Шангри-ла зочид буудалд өнөөдөр эхэллээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, “Оюу Толгой” компани хамтран зохион байгуулж байгаа уг хурал есдүгээр сарын 19-23-ны өдрүүдэд долоо хоног үргэлжилж, УУХҮЯ, АМГТГ, ЭЗХЯ зэрэг төрийн байгууллагаас гадна уул уурхайн салбарын төлөөлөл, хөрөнгө оруулагчид гээд нийтдээ гурван мянга гаруй зочид төлөөлөгчид оролцох юм.
Тэрбум долларын гэрээгээр “чимээгүй урсах баялаг”
Хөрөнгө оруулалтад нөлөөлөх гол хүчин зүйлсийн нэг нь авлигын асуудал. 2021 онд Монгол Улс авлигын индексээр 180 улс орноос 110 дугаар байрт эрэмбэлэгдсэн. Авсан оноо нь 35. Сүүлийн гурван жил энэ оноог хүртсэн гэхээр ухраагүй ч урагшлаагүй хэрэг. Харин манай хөрш БНХАУ 2014 оноос хойш энэхүү үзүүлэлтийг найман оноогоор нэмэгдүүлжээ. Энэ нь БНХАУ-ын дарга Ши Жиньпиний авлигатай хийх тэмцэл нь тууштай үр дүнтэй байгааг харуулсан үзүүлэлт гэнэ. Тэрээр авлигын төрлүүдийг хязгаарласан нь тодорхой амжилт гаргахад нөлөөлжээ. Ази, Номхон далайн бүсийн хэмжээнд суурь үйлчилгээ болон жижиг хэмжээний авлига бууруулахад томоохон алхмууд авсан боловч том хэмжээний авлига, институцийн болон хууль зүйн орчны сул талууд уг бүсийг хойш татаж байна гэсэн онцлон тэмдэглэсэн нь ч учиртай.
Уул уурхайн дата мэдээллийн талаар хэлэлцлээ
Дэлхийн банк болон Олон улсын санхүүгийн корпорацаас “Уул уурхайн дата мэдээллийг хэрхэн ашиглаж, иргэд олон нийтэд хүргэх вэ?” сэдвээр уул уурхайн оролцогч талуудыг нэгтгэсэн олон талт хэлэлцүүлгийг өнөөдөр MCS Plazа-гийн хурлын танхимд зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт УУХҮЯ, АМГТГ, Уул уурхайн үндэсний ассоциаци, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга, Хил хязгааргүй алхам ТББ, Ил тод байдлын сан ТББ зэрэг байгууллагын төлөөлөл оролцон өөрсдийн санал бодлоо хэлэлцсэн юм.
“Mongolia Mining 2022” үзэсгэлэн энэ сарын 21-нд эхэлнэ
“Mongolia Mining” олон улсын уул уурхайн үзэсгэлэнгийн 11 дэх удаагийн арга хэмжээг 2022 оны есдүгээр сарын 21-23-ны өдрүүдэд “Степпе Арена” буюу “Мөсөн Өргөө”-нд зохион байгуулах юм. Жилээс жилд өргөжин тэлж ирсэн уул уурхайн салбарын хамгийн том арга хэмжээ, өнөө жил урьд урьдынхаас илүү өргөн цар хүрээтэй болох ажээ. Монгол улсад 2022 онд уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан үзэсгэлэнгийн дэмжигч байгууллагаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар болон “Оюу Толгой” ХХК ажиллаж байна.
Экспортын гол гарц Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нээлтээ хийлээ
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын нээлт одоо Өмнөговь аймгийн Цогтцэций суманд болж байна. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар тэргүүтэй албаны төлөөлөгчид оролцож байна.
"Coal Mongolia 2022“ эхэллээ
"Сэргэлтийг хамтдаа” урианд нэгдсэн "Coal Mongolia 2022 “ 10 дахь удаагийн чуулга уулзалт өнөөдөр Шангри-Ла зочид буудалд эхэллээ. Нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын “Coal Mongolia-2022” чуулга уулзалт, үзэсгэлэнд Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, Дэд сайд О.Батнайрамдал, УУХҮЯ, агентлагийн холбогдох мэргэжилтнүүд болон Австралийн Худалдааны танхимын ТУЗ-ын дарга Жулиан Лауренс тэргүүтэй олон улсын байгууллагын төлөөлөл, нүүрс олборлолт, баяжуулалт, боловсруулалт, тээвэрлэлтийн компаниуд, туслан гүйцэтгэгч болон ханган нийлүүлэгчид, нүүрсний салбарын эрдэмтэн судлаачид оролцож байна.