Шинэ мэдээ
Койн ба мөнгөний бодлого
Хүмүүсийг өөрсдөөр нь үйлдэл хийлгэх шалгарсан хоёр арга байдаг. Эхнийх нь урам зоригийг нь өдөөх юм уу, тодорхой алхам хийснийх нь төлөө шагнал амлах. Нөгөөх нь айдас түгшүүрээр нь удирдах буюу шийтгэл ногдуулах. Койнд хөрөнгө оруулагчдын хувьд аль аль нь нөлөөлсөн. Нэгдүгээрт, итгэж авч дарсан койн нь хэдэнтэй өсөж том ашиг хийнэ гэх цайлган хүлээлт.
Хятад улс Австралийн нүүрсний импортод тавьсан бүх хоригоо цуцаллаа
Хятад улс дотоодын бүх компаниуддаа Австралиас нүүрс импортлохыг зөвшөөрч байгаа нь 2020 оны сүүлээр тогтоосон худалдааны хязгаарлалт зогсож байгаагийн дохио юм.
Мөн далайн боомт, гаалийн албад Австралиас ачаа тээвэр нэвтрүүлэхийг зөвшөөрч эхэлсэн байна. Энэ оны эхээр Хятадын эрх баригчид томоохон дөрвөн импортлогч компанид Австралиас нүүрс худалдаж авах зөвшөөрөл олгосон.
Рио Тинтогийн хувьцаа даваа гарагийн өглөө Нью-Йоркийн биржид 1%-иар өссөн байна
"Рио Тинто" даваа гарагт Монгол дахь Оюутолгойн зэсийн гүний уурхайн олборлолтоо эхлүүлснээ мэдэгдлээ.
2022 оны нэгдүгээр сард Монгол Улсын Засгийн газар, "Рио Тинто" компани харилцаагаа сэргээж, Оюутолгойн гүний уурхайн төслийг урагшлуулах тухай гэрээ байгуулснаас хойш гүний уурхайд 30 удаа тэсэлгээ хийж, уурхайгаас зэсийн хүдэр олборлож эхэллээ.
Автоматжуулалт, инновациар тоноглогдсон дижитал гүний уурхай
Оюутолгойн далд уурхай эргэлтэд орсноор дотоодын нийт бүтээгдэхүүн хоёр дахин нэмэгдэнэ. Энэ бол монголчуудын хүсч буй хүлээлт. Өнөөдөр буюу 2023 оны гуравдугаар сарын 13. Түүхэнд тэмдэглэгдэх үйл явдал болж буй өдөр. Өнөөдөр “Оюутолгой” төсөл гүний уурхайн олборлолтоо эхлүүлэн 18 дугаар цооногоос олон улсад дөрөвдүгээрт эрэмбэлэгдэх зэсийн баяжмал олборлон экспортлож буй юм. Эл өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Оюутолгойн гүний уурхайн нээлтийг Улаанбаатар хотын төв цэгийн урд талд байрлах Шангри-Ла зочид буудлын “Ball room” танхимд цугларсан зочид нэг цаг хугацаанд хамтдаа үзэж түүхэн гэрч болсон юм. Тус компани сүүлийн 12 жилийн хугацаанд дөрвөн тэрбум ам.доллар буюу 8.8 их наяд төгрөгийг татвар хураамж хэлбэрээр Монгол Улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Тиймээс түүхэн үйл явц хэмээн нэрлэж буй.
Оюутолгойн гүний уурхайн олборлолт эхэллээ
Оюутолгойн гүний уурхайн олборлолтын нээлтийн ёслол өнөөдөр болж байна. Гүний уурхайн нээлтийн ёслолд тус уурхайн 34 хувийг эзэмшигч Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Ерөнхий сайд тэргүүтэй Засгийн газрын зарим гишүүн, 66 хувийг эзэмшигч Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм болон уурхайчин хамт олон оролцож байна.
Рио Тинто Симандоу уурхайтай холбоотой авлигын асуудлыг шийдэв
"Рио Тинто" групп Гвиней улстай холбоотой авлигын асуудлыг шийдвэрлэхийн тулд 15 сая ам.долларын торгууль төлөхөөр болжээ. Зургаа гаруй жилийн өмнө Баруун Африкт оршдог тус улсын төмрийн хүдрийн аварга том ордтой холбоотой авлигын хэргийн улмаас "Рио Тинто" компани хоёр дээд албан тушаалтнаа ажлаас халж байсан.
Гадаад валютын улсын нөөц 3.4 тэрбум ам.долларт хүрчээ
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 5-ны өдрийн 362 дугаар тогтоолын хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газрын гишүүдэд танилцуулав.
Петер Акерли: “Эрдэнэ Ресурс Девелопмент” Баян Хөндий алтны төслийг хөгжүүлэх зорилготой
Канадын эрдэс баялгийн хайгуул, олборлогчдын чуулга уулзалт 2023 (PDAC) чуулган энэ сарын 5-нд Канадын Торонто хотноо эхэлсэн билээ.
1932 онд анх зохион байгуулагдсанаас хойш PDAC чуулга уулзалтын цар хүрээ, нөлөөлөл жил бүр нэмэгдэж байна. Өнөөдөр уг чуулганд 1100 гаруй компани бүтээгдэхүүн танилцуулгаа бэлтгэж, 2500 хөрөнгө оруулагчидтай холбоо тогтоон улмаар дэлхийн эрдэс баялгийн салбарынхны цуглардаг хамгийн шилдэг арга хэмжээ болж чадсан юм.
Тэсрэх бодисын нийлүүлэлт 2023 онд хэвийн явагдана
Уул уурхайн компаниудад тулгараад байгаа олон асуудлын нэг нь тэсэлгээний бодисын дутагдал. 2021 оны сүүлээс эхлэн ОХУ тэсэлгээний бодисоо гадагш гаргахыг хориглосноос болж үнэ нь гурав дахин өссөн. Үүнийг дагаад бусад бодисын үнэ ч өссөн ч эргээд буурсангүй. Цар тахлын үед нэн ховордож уурхайнууд сул зогсолт хийх шахсан нь саяхан.