Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
 “Эрдэнэс Тавантолгой” ХК 4.2 сая тонн нүүрс борлуулжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-д томилогдсон Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат мэдээлэл хийлээ. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нүүрсээр төлбөрийг барагдуулах (off-take) нөхцөлтэй гэрээний нийт ачилтад эзлэх хувийг 19-өөс 13% боллгон бууруулжээ. Өндөр дүнтэй урьдчилгаа төлсөн худалдан авагчтай хэлцэл хийх замаар валютын орох урсгалыг нэмэгдүүлэх арга хэмжээний үр дүнд тогтоол гарснаас хойш 40 хоногийн хугацаанд нийт 369.5 сая ам.долларын үнэлгээтэй 4.2 сая тонн нүүрс борлуулсан. Арваннэгдүгээр сард 205.5 сая ам.долларын үнэлгээтэй 2.3 сая тонн нүүрс борлуулж, 1.5 сая тонн нүүрс экспортолсон байна.
Нүүрсний хэргийг шалгахад дэмжлэг үзүүлэх штаб байгуулжээ Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа. Нүүрсний хулгайн хэрэгт мөрдөн шалгах чиг үүрэгтэй байгууллагууд нэгдүгээрт “Эрдэнэс Тавантолгой” компанитай холбоотой  гэрээ байгуулахдаа бусдад давуу байдал үүсгэсэн эсэхийг, уртын болон богинын тээврээр бүртгэлгүй нүүрс тээвэрлэлт хийсэн эсэх, оффтэйк буюу нууц гэрээг шалгаж байна.
Мэдлэгийг эрчлэх Mining Mentor хөтөлбөр эхэллээ Ирэх жилд ямар нэг зүйлд ахиж дэвшил гаргах, ямар нэг хүч чадлыг өөртөө хуримтлуулж, хөрөнгө оруулалт хийх гэж байгаа бол анхаарал хандуулах нэг зүйл байна. Аливаа хүн сургуульд сурч, шинжлэх ухаан судлахаас гадна өөрөөсөө илүү туршлагатай, мэдлэг хуримтлуулсан, хариуцлагатай нэгнийг үлгэрлэн дуурайх, дагалдан ажиллаж, суралцах, далд мэдлэгийг дамжуулан өвлөх үйл явц хүн төрөлхтний түүхэнд уламжлан явсаар иржээ. Үүнийг эртний Грекийн цаг үеэс эхэлсэн уламжлалын дагуу Ментор гэж орчин үед нэрлэж хэвшжээ. 
Монгол Улс “Чингис” бондын 1.5 тэрбум ам.долларын өрийг бүрэн төлж барагдуулж байна Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Сангийн сайдад “Чингис” бондын өрийн үлдэгдэл төлбөр болох 136 сая ам.долларын гүйлгээг шилжүүлэх эрх олгосон захирамжид гарын үсэг зурсан байна. Монгол Улс “Чингис” бондын 1.5 тэрбум ам.долларын өрийг бүрэн төлж барагдуулж байна” гэж Ерөнхий сайд мэдэгдлээ. “Чингис” бондын 1.5 тэрбум ам.долларын хүүгийн төлбөрт 2012 оноос энэ оны зургадугаар сарын 5-ны хооронд нийт 542.9 сая ам.долларын төлбөрийг төлжээ. 2022 оны арванхоёрдугаар сард 3.4 сая ам.долларыг “Чингис” бондын сүүлийн хүүгийн төлбөрт төлж байна.
6  жилийн тулгалтаар  385 мянган тонн орчим нүүрсний зөрүү гарчээ Залуучууд нэгдсэн "Нүүрсний хулгайчдыг зарла" жагсаал хоёрдахь өдрөө Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайдын захирамжаар Ажлын хэсэг байгуулжээ.  ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Монгол банк 2,6 тонн алт худалдан авчээ Монголбанк 11 дүгээр сард 2.6 тонн үнэт металл худалдан авчээ. Энэ нь өмнөх сараас 21.4%-иар, есдүгээр сараас 10.4%-иар өссөн үзүүлэлт юм. Харин оны эхнээс өссөн дүнгээр Монголбанкны үнэт металл худалдан авалт 19.9 тонн болж, 2021 оны хэмжээнд дөхөж очжээ.
Тэсэлгээний салбарын олон улсын хурал боллоо Тэсэлгээний ажил үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос /ТАҮЭХ/ жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Тэсэлгээний салбарын дэвшилтэт технологи ба аюулгүй ажиллагаа” сэдэвт Бага хурлыг өнөөдөр “Holiday Inn” зочид буудалд зохион байгууллаа.
“Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх захирлаар С.Наранцогтыг томилжээ Өнөөдөр “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирлаар Эдийн засаг, хөгжлийн яамны дэд сайд С.Наранцогтыг томилжээ.  Тэрээр 2018 онд Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа "Эрдэнэс Монгол"-ын охин компани болох  Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр сонгогдож байсан юм
Г.БАТЗОРИГ: Гашуунсухайтын төмөр замыг эдийн засгаа бүхэлд нь золиосолж барилаа Эдийн засагч, шинжээч Г.Батзоригтой сэтгүүлч Ц.Баасансүрэн ярилцлаа.
“Build Mongolia 2023” олон улсын үзэсгэлэн болно “Build Mongolia буюу Бүтээн байгуулалт 2023” Олон улсын үзэсгэлэн гурав дахь удаагаа 2023 оны дөрөвдүгээр  сарын 20-22-нд Мөсөн Өргөөнд зохион байгуулагдах гэж байна.
Ирэх онд цахим биржээр нүүрсээ арилжина Өнөөдөр /2022.11.28/ Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар салбарын хүрээнд хийж буй ажлуудын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийн ажлын гүйцэтгэл 20%, Оюутолгойн далд уурхайн төслийн барилгын ажлын гүйцэтгэл 2022.11.01-ний өдрийн байдлаар  90%-тай байгаа бол, Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор байгуулах төсөл: Техник эдийн засгийн үндэслэл, Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, Ерөнхий төлөвлөгөө батлагдсан. Мөн Эрдэнэт үйлдвэрийг түшиглэсэн Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулах төслийн Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх ажлын тендерийг  2022.11.16-ны өдөр нээж үнэлгээг хийжээ.
ДЭЛХИЙД ДАНСТАЙ ЭРДЭМТЭН БАЛДАНГИЙН ПҮРЭВТОГТОХ Монгол Улсын уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулан The Mongolian Mining Journal сэтгүүлээс эрхлэн бэлтгэж байгаа “Зууны алдартан” буландаа Техник, технологийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Балдангийн Пүрэвтогтохын хөргийг онцлон нийтэлж байна.
Чухал бусаас  чухал асуудлаа ялгаж сурах нь энэ засагт өнөөдөр ч хэрэгтэй Монголын Бизнесийн зөвлөл бүх гишүүдээ зориулсан энэ сарын уулзалтаа “Монгол улсын Эдийн засгийн төлөв 2023” сэдвийн хүрээнд Шангрилла зочид буудалд  /11.24/ хийлээ.   Ирэх онд  эдийн засгийн хүндхэн нөхцөл байдал биднийг угтаж буй. Монгол Улсын Засгийн Газраас ирэх онд эдийн засгийн өсөлтийг 5 %-иар  тооцон, 2023 оны улсын төсвийг / ДНБ-ий 2,8 %/  1,6 их наяд төгрөгийн алдагдалтайгаар баталсан. Гэтэл 2022 оны эхнээс төгрөгийн ханш  ноён долларын эсрэг 18 %-иар суларч, төлбөрийн тэнцэл 217,3 сая ам долларын алдагдалтай гарлаа.
Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 км төмөр зам ашиглалтад орлоо "Шинэ сэргэлтийн бодлого" -ын нэг жилийн ойн босгон дээр Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг найман сарын дотор бүрэн дуусгаснаа Засгийн Газрын тэргүүн зарлалаа.
Эрдэнэт үйлдвэрийн механикчид  1,7 тэрбум төгрөг хэмнэжээ Эрдэнэт үйлдвэрийн Механикийн хэлтэс техник, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний бүртгэл тооцооны программ ажилдаа нэвтрүүлэн ашиглаж эхэлжээ. Үр дүнд нь засварын зардал буурах, тэдгээрт шаардагдах сэлбэг материалуудыг бодитоор төлөвлөх, нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдэх гэх мэт олон давуу талууд бий болсон байна.
Эрсдэл дүүрэн ирэх оны ганц аврал нь нүүрс Эрх баригч намынхан нүүрсэн дээр “Хэн нь эзэн байх вэ” гэсэн асуулттай тэмцэл өрнүүлж өвөр зуураа хөлөө жийлцэж байна. Энэ “дайн”-ы ялагч нь Монгол Улс биш, хэн нэг албан тушаалтан юм уу эрх ашгаараа нэгдсэн аль нэг бүлэглэл гэдгийг улстөр гадарлах хэн ч ухаад харчихна.
Баяжуулах, боловсруулах үйлдвэрийнхэн АМНАТ-ын асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүслээ Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, ашигт малтмалыг баяжуулах, боловсруулах шатанд давхардуулан АМНАТ ногдуулах болсноор үйлдвэрүүд өрийн дарамтад орж, үйл ажиллагаагаа зогсоогоод байгаа юм. Энэ талаар “Монголын хүнд үйлдвэрийн эрдэс холбоо” төрийн бус байгууллага болон  баяжуулах боловсруулах үйлдвэр, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүд  25 дугаар суваг телевизийн Хэвлэлийн хурлын танхимд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
  10 дугаар сард инфляц 14,5% гарчээ Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын 2022 оны эхний 10 сарын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтийг танилцууллаа. Инфляцад импортын барааны үнэ 52,6 %-иар нөлөөлсөн байна.
Бэрхийн далд уурхайн музей уул уурхайд эерэг хандлагыг түгээнэ Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны Орлогч сайд асан Д.Ренчинханд, нүүрсний салбар хариуцсан отгон дэд сайд З.Төмөрбаатар, уул уурхайн авьяаслаг инженер, аж үйлдвэрийн нэртэй удирдагч, эрдэмтэн Д.Дондов, Эрчим хүч, геологи, уул уурхайн дэд сайд асан Д.Амгалан гээд салбарын дэд сайдаар ажиллаж байсан дөрвөн эрхэм, 8 гавьяат, 20 гаруй ахмадын бүрэлдэхүүнтэй баг Хэнтий аймгийн Батноров сумын Бэрхийн далд уурхайн музей, сургалт судалгаа, аялал жуулчлалын төвийн бүтээн байгуулалттай аравдугаар сарын 14-нд танилцлаа. Тэд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологи, уул уурхайн ахмадын холбоо, төслийн багийнхны зохион байгуулсан энэхүү аяллын анхны зочид нь болов.
Зураг төслийн 100 инженерийг  БНСУ-д сургана  “Тавантолгой төмөр зам” ХХК “Солонгосын төмөр замын техникийн корпорац” /Korea Railroad Technical Corporation/-тай санамж бичиг байгуулж, хамтын ажиллагаагаа албан ёсоор эхлүүллээ. Санамж бичигт “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал, “Солонгосын төмөр замын техникийн корпорац”-ын Гүйцэтгэх захирал Ли Сан Жин нар гарын үсэг зуржээ.
68 69 70 71 72 73 74