Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
О. Батнайрамдал дэд сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлнө МАН-ын бага хурлаар орон тооны 2, орон тооны бус 2 нарийн бичгийн даргыг шинээр томилжээ. Сургалт судалгаа хариуцсан орон тооны нарийн бичгийн даргаар  Ерөнхий сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга А.Ариунзаяаг, гадаад харилцаа хариуцсан орон тооны нарийн бичгийн даргаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдалыг томилжээ.
Мөнгөний бодлогын тушааг суллахад хямрал болно Эдийн засгийн хүндрэлийг өрхүүд мэдэрч эхлэх нь. Хамгийн хүнд үе өнгөрөх нь бүү хэл өмнө маань хүлээж байна.  УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж “Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулахгүй” байх шийдвэр гаргалаа. УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн энэ мэдэгдэл Монголбанкны хараат бус байдал хэр жижгэрч, Монгол Улсын мөнгөний бодлого намын бодлого болон хувирсныг илтгэсэн мэдэгдэл болсон юм.  Энэ нөхцөлд “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл”-ийг батлуулсан нь Төв банк энэ улсад хийх ажилтай юм шүү гэж харагдах  оролдлого шиг л байна. Ипотекийн зээлийг хэрхэхээ шийдэж чадалгүй  мөнгөний бодлого боловсруулна гэдэг бол  хамгийн бодлогогүй үйлдэл байх. Монголд л хүлээн зөвшөөрөхөөс аргагүй болчихоод байгаа болохоос биш байж боломгүй үйлдэл билээ. 
        “Уурхайчдын алдрын од"-ын эзэд тодорлоо Монгол Улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой 2022 онд тохиож, ойд зориулсан хүндэтгэлийн хүлээн авалтыг Уул уурхайн үндэсний ассоциаци Шангри Ла зочид буудлын Их танхимд зохион байгууллаа. Хүндэтгэлийн хүлээн авалтын үеэр Монголын Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөл болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны тэргүүн дээд шагнал “Уурхайчдын алдрын од” одонгоор салбарыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, гурван хүнийг  шагнасан юм.
 Я.Гомбосүрэн Аж үйлдвэрийн гавьяат ажилтан  боллоо                  Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гарган, эх орноо хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүсийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.
100 жилийн хугацаанд энэ салбарын хөгжил  дэвшилд асар том өөрчлөлт гарсан Монгол Улсад орчин үеийн уул уурхай үүсч хөгжсөн 100 жилийн хугацаанд энэ салбарын хөгжил дэвшилд асар том өөрчлөлт гарсан. 1922 онд хүрз жоотуугаар зэвсэглэн уулын малталт, ухалтын ажлыг явуулдаг, жилдээ 800 тн нүүрс олборлодог Налайхын нүүрсний уурхайг улсын мэдэлд авч байсан тэр үеэс хойш Монгол Улсын уул уурхайн салбар одоо цагийн өндөр хүчин чадлын тоног төхөөрөмжөөр хангагдсан,  бүрэн механикжиж автоматчлагдсан уул уурхайн олборлолт, боловсруулалт, баяжуулалт,  тээвэр логистикийн иж бүрдэл бүхий улс ардын аж ахуйн тэргүүлэх салбар болсон байна. Энэ бол төр засгаас уул уурхайн салбарын хөгжил дэвшлийг хангах олон арга хэмжээг дэс дараалалтай байнга авч хэрэгжүүлж байсны үр дүн гэж миний бие үздэг. Ирэх зуунд, түүнээс цааших олон зуун жилд манай уул уурхайн эрдэс баялаг монгол хүний, Монголын ард түмний амьдрах хэрэгцээг хангах гол эх үүсвэр байх болно. Ирэх зуунуудад уул уурхайн салбарт техник, технологийн  шинэ хувьсгалууд гарч ирэх нь ойлгомжтой.
Орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК 48 тэрбум төгрөгийг шилжүүллээ 12 дугаар сарын 9-нд болсон Засгийн газрын хуралдаанаар  орон нутгийн "Тавантолгой" ХК-д ажиллах бүрэн эрхт төлөөлөгчөөр Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг томилсон. Харин өнөөдөр тэрбээр хийсэн ажлаа тайлагналаа.
Ж. Ганбаатар: Салхитын орд өнөөдрийн нөөцөөрөө өрөө дарах боломж бага Полиметалл буюу  холимог металлд манай улс цайр, мөнгө, хар тугалгыг оруулдаг. Манай улс цайр, мөнгө, хар тугалганы ордоо хэрхэн ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулахаа удахгүй хэлэлцэж шийдэх бололтой. Цайрын хамгийн том хэрэглэгч нь Хятад улс, хамгийн их нөөцтэй нь Австрали улс гэнэ.
100 жил хөгжилд хөтөлсөн Монголын уул уурхай Уул уурхайн салбарын хөгжлийн түүхийг нэр төртэй бичилцэж буй Та бүхэндээ The Mongolian Mining Journal сэтгүүлийн редакц баяр хүргэж, хариуцлагатай, тогтвортой уул уурхайг хөгжүүлэх үйлсэд амжилт хүсье...
Уул уурхайн биржийн тухай хуулийг өнөөдөр баталлаа Улсын Их Хурлын өнөөдрийн чуулганаар Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулга, төсөл, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн, холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг УИХ-ын нийт гишүүдийн олонхын саналаар эцэслэн баталжээ.2022 оны нэгдүгээр сарын 27-нд  Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд асан Г.Ёндон уг хуулийн төслийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны  хуралдаанд танилцуулж байсан билээ.
Бахархал дүүрэн 100 жил   Монголын уул уурхайн салбар 100 жилийн ойтойгоо золгож байна. Жил бүрийн арванхоёрдугаар сарын 25 бол уул уурхайн салбарынхны, уурхайчдын баярт өдөр юм. Ардын хувьсгал ялсны дараа шинэ тулгар засаг төрөө эмхлэн байгуулсан тухайн үеийн удирдагчид газрын хэвлийн баялгаа “нийт ард түмний өмч” хэмээн зарлаж, Засгийн газрын төлөөний түшмэлээ Налайхад томилон тус уурхайг энэхүү түүхэн тэмдэглэлт өдөр   “улсын үйлдвэр” болгосноо мэдэгдсэн түүхтэй. Улмаар БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчид арванхоёрдугаар сарын 25-ны өдрийг “Монголын уурхайчдын өдөр” болгон тэмдэглэх зарлиг /1957.12.24/ гаргаж, Налайхын уурхайн малтагч-бэхлэгч Д.Даваажавт Монгол Улсын анхны Хөдөлмөрийн баатар цол олгосноор /1957.12.25/ чухамдаа энэ өдөр үе үеийн уурхайчдын хүндэтгэлтэй, баярт өдөр болсон билээ.
Эрдэнэс Монгол ХХК нээлттэй сонгон шалгаруулалт явуулна ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Эрдэнэс Монгол" ХХК-д бүтцийн өөрчлөлт хийхээр болсныг мэдээллээ. Тус компанийн захирлаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогтыг томилоод удаагүй байна.
Ц. Түмэнцогт: Мега төслүүд бүгд төрийн мэдэлд байгаа учраас гадаадын хөрөнгө оруулалт буурсан 2023 оны улсын төсөв батлагдан, ТӨК-ийн засаглалын асуудал олны анхааралд байна. ТӨК-ийн засаглал, ирэх оны төсөв, бизнесийн орчны талаар Монголын Бизнесийн Зөвлөлийн Төлөөлөн удирдах зөвлөлийн /ТУЗ/ дарга Ц. Түмэнцогттой The Mongolian Mining Journal-ийн сэтгүүлч Ж.Мөнхцэцэг ярилцлаа.
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл өмнөх сараас 8.7 хувиар өслөө  Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2022 оны эхний 11 сард урьдчилсан гүйцэтгэлээр 20.0 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.9 (17.2%) их наяд төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай олборлолт 2.4 (20.0%) их наяд төгрөг, боловсруулах үйлдвэрлэл 435.2 (11.7%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
“Өрөмдлөг” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн Газрын тос, өрөмдлөгийн салбар, Монгол Улсын Өрөмдлөгийн холбоо хамтран зохион байгуулдаг “Өрөмдлөг” олон улсын эрдэм шинжилгээний XXIV хурал өнөөдөр ШУТИС-ийн Төв номын санд зохион байгуулагдана. 
ТӨСВӨӨС ТОГТОЖ ХАРАХ ӨӨРЧЛӨЛТҮҮД Ирэх оны төсвийн төлөвлөгөөнд гадаад орчны таагүй байдал аргагүй сүүдэр тусгалаа. Гадаадын шууд хөрөнгө оруулалт татарсан, экспортын үүд нь “Тэг ковид” хорионд үе үе өртөж, өндөр инфляцын шуурганд цохиулж буй Монгол Улс ирэх оны төсвөөр “Шинэ сэргэлтийн бодлого”-оо дэмжих оролдлого хийв.
Инфляц 14,5%-иар нэмэгджээ Үндэсний статистикийн хороо 11-р сарын нийгэм эдийн засгийн үзүүлэлтийг танилцууллаа. Монгол улс 2022 оны эхний 11 сард нийт 162 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 19.0 тэрбум америк доллар  болжээ. Үүнээс экспорт 11.1 тэрбум америк доллар, импорт 7.9 тэрбум америк доллар байна.
Нүүрсээ зарах цахим арилжааны журмыг баталлаа                             Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар экспортод гарах нүүрсний нээлттэй цахим арилжааны журмыг баталжээ. УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар "Энэ журмыг баталж буй гол агуулга нь УИХ-д уул уурхайн биржийн тухай хууль явж буй. Ирэх оны долоодугаар сарын нэгнээс уг хууль хэрэгжиж эхэлнэ.Уул уурхайн биржээр нүүрс, зэс, төмөр гээд гол түүхий эдээ зарна. Долоодугаар сарын нэгнийг хүртэл зөвхөн нүүрсийг  цахим арилжааны журмаар зарахаар боллоо.
Д.Тэгшбаяр: Төрийн өмчит компанийн тендер, худалдан авалтад Сангийн яамны оролцоо хэт өндөр байна Ерөнхий сайдын захирамжаар 2021 онд авлигын индексийг бууруулах Ажлын хэсэг байгуулагдсан. Тус Ажлын хэсэгт “Трансперенси интернэшнл” олон улсын байгууллагын Монгол дахь салбар нь зөвлөхөөр ажиллаж байна. Авлига гэх асуудлын хүрээнд ТӨК-ийн засаглалыг дурдахгүй өнгөрөх аргагүй. ТӨК, тэр тундаа эрдэс баялгийн салбарын ТӨК-ийн засаглалын талаар “Трансперенси интернэшнл-Монгол” ТББ-ын хараат бус зөвлөх Д.Тэгшбаяртай ярилцсанаа уншигч Танд хүргэе. Тэрээр СЭЗИС-д комплаенс, засаглалын чиглэлээр багшилж байна.
40 их наядын хохирол үүссэн эсэхийг шинжээчид тодорхойлно Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнд холбогдох хэргийг хуулийн байгууллага шалгаж эхэлжээ. Мөн тээвэрлэлтийн С зөвшөөрлийг олгохдоо авлига авсан АТҮТ-ийн 30 орчим албан тушаалтны хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Нууцын зэрэглэлтэй 9 оффтэйк гэрээг ил болгожээ        Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдлаа. Энэ талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Жагсагчдын тавьж байгаа шаардлагуудын дагуу Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдлаа. Оффтэйк 9 гэрээг нууцаас гаргаж байна.Энэхүү гэрээ нь "Эрдэнэс Тавантолгой" ХК-аас хэрэгжүүлсэн 9 гэрээ бий" гэв. Ингээд тус 9 төсөл гэрээг танилцуулсан юм.
67 68 69 70 71 72 73