Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Австралид нүүрснээс татгалзаж эхэлсэн нь батарей үйлдвэрлэлийн хөгжилд түлхэц өгч байна Австрали нүүрсний цахилгаан станцуудаас татгалзаж, цэвэр эрчим хүчний эх үүсвэр рүү хурдацтай шилжиж байгаа нь нар, салхины эрчим хүчийг хуримтлуулах боломжтой хураагуур (батарей) үйлдвэрлэх төслүүдийг эрчимтэй хэрэгжүүлэхэд хүргэж байна.
Э.Булган:  Шинэчилсэн татварын тухай хуулиар  харилцан хамааралтай этгээдүүдийн талаар тодорхой заалт оруулсан “Mckenzie and Partners” ТМЗ компанийн аудитын партнер Э.Булгантай  уул уурхайн салбарын татварын бодлого, шинэчлэлийн асуудлаар   ярилцлаа. Тэрээр олон улсын мэргэшсэн нягтлан бодогч мэргэжилтэй бөгөөд уул уурхайн татварын чиглэлээр судалгаа хийдэг юм.  
Рио Тинто Симандоу уурхайтай холбоотой авлигын асуудлыг шийдэв "Рио Тинто" групп Гвиней улстай холбоотой авлигын асуудлыг шийдвэрлэхийн тулд 15 сая ам.долларын торгууль төлөхөөр болжээ. Зургаа гаруй жилийн өмнө Баруун Африкт оршдог тус улсын төмрийн хүдрийн аварга том ордтой холбоотой авлигын хэргийн улмаас "Рио Тинто" компани хоёр дээд албан тушаалтнаа ажлаас халж байсан.
Гадаад валютын улсын нөөц 3.4 тэрбум ам.долларт хүрчээ Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 5-ны өдрийн 362 дугаар тогтоолын хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газрын гишүүдэд танилцуулав.
Петер Акерли:  “Эрдэнэ Ресурс Девелопмент” Баян Хөндий алтны төслийг хөгжүүлэх зорилготой Канадын  эрдэс баялгийн хайгуул, олборлогчдын чуулга уулзалт 2023 (PDAC) чуулган энэ сарын 5-нд Канадын Торонто хотноо эхэлсэн билээ.  1932 онд анх зохион байгуулагдсанаас хойш PDAC чуулга уулзалтын  цар хүрээ, нөлөөлөл жил бүр нэмэгдэж байна. Өнөөдөр уг чуулганд 1100 гаруй компани бүтээгдэхүүн танилцуулгаа бэлтгэж, 2500 хөрөнгө оруулагчидтай холбоо тогтоон  улмаар дэлхийн эрдэс баялгийн салбарынхны цуглардаг хамгийн шилдэг арга хэмжээ болж чадсан юм.
Тэсрэх бодисын нийлүүлэлт 2023 онд хэвийн явагдана Уул уурхайн компаниудад тулгараад байгаа олон асуудлын нэг нь тэсэлгээний бодисын дутагдал. 2021 оны сүүлээс эхлэн ОХУ тэсэлгээний бодисоо гадагш гаргахыг хориглосноос болж үнэ нь гурав дахин өссөн. Үүнийг дагаад бусад бодисын үнэ ч өссөн ч эргээд буурсангүй. Цар тахлын үед нэн ховордож уурхайнууд сул зогсолт хийх шахсан нь саяхан.
Перугийн иргэд нэн чухал “уул уурхайн коридор”-ыг дахин хаана Перугийн Андын нурууны уугуул иргэд зэсийн томоохон үйлдвэрлэгчдийн ашигладаг гол хурдны замыг ирэх долоо хоногт дахин хаах болно гэж орон нутгийн иргэдийн хоёр удирдагч өнгөрсөн бямба гарагт мэдэгдэв. Өмнө нь нутгийн иргэд уул уурхайн компаниудадтай түр эвлэрч, уул уурхайн үйлдвэрлэлийг дахин сэргээх боломж олгож байсан билээ.
П.Сайнзориг:  Жижиг “Тавантолгой” ХК экспортлох нүүрсээ ангилан овоолго хийж байна Орон нутгийн жижиг “Тавантолгой” ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдон ажиллаж буй ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг   /2023.03.06/ сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Тэрбээр  Засгийн газрын шийдвэрээр 2022 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр “Тавантолгой” ХК-ийн Онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсон ажиллаж байна. Бүрэн эрхт төлөөлөгчөөр ажиллах хугацаанд удирдлага, менежментийн ямар шийдвэрүүд гарсан болон хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараахтай холбоотой мэдээллийг тодруулсан юм.
“Монголын өдөр”-өөр хайгуул, алтны төслүүдээ түлхүү танилцуулна Хэдийгээр цар тахлын хугацаанд нэг жил өнжиж, 2022 онд цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулсан ч энэ жилийн хувьд PDAC- 2023 дэлхийн 130 гаруй орны шийдвэр гаргагч, хөрөнгө оруулагчид, төсөл хэрэгжүүлэгчид нэг дор цуглаж буй хамгийн том арга хэмжээ болно. 
ОХУ-ын газрын тос, байгалийн хийн орлого  хоёр дахин буурчээ ОХУ-ын газрын тос, байгалийн хийн орлого өнгөрсөн оны хоёрдугаар сард бараг хоёр дахин буурч (46%-иар) 521 тэрбум рубль болсон гэж Bloomberg агентлаг Оросын Сангийн яамны мэдээлэлд үндэслэн тооцоолжээ. Газрын тос, нефтийн бүтээгдэхүүний татварын орлого 48%-иар буурч, 361 тэрбум рубль болжээ. Оросын экспортын гол нэрийн бүтээгдэхүүн Urals нефтийн үнэ буурсантай холбоотойгоор тус улсын орлого эрс багассан. Өнгөрсөн сард нэг баррель дунджаар 49.56 ам.доллар байв.
“Эрдэнэс Тавантолгой” ХК цахимаар арилжсан нүүрсээ БНХАУ руу тээвэрлэж эхэллээ “Эрдэнэс Тавантолгой” ХК Монголын хөрөнгийн биржтэй хамтран нүүрсний цахим арилжааг 2023 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр эхлүүлснээс хойш гурван удаагийн  арилжаагаар 160 мянган тонн нүүрсийг амжилттай худалдаалсан билээ.  
РИО ТИНТО, ОЮУ-ТОЛГОЙ ХАМТРАН УУЛ УУРХАЙН ГЕОТЕХНИКИЙН СУРГАЛТ, СУДАЛГААНД ЗОРИУЛСАН КОМПЬЮТЕРЫН ИЖ БҮРЭН ЛАБОРТОРИ БАЙГУУЛЖ ШУТИС-Д ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ (2023.2.28) РИО ТИНТО, ОЮУ-ТОЛГОЙ ХАМТРАН УУЛ УУРХАЙН ГЕОТЕХНИКИЙН СУРГАЛТ, СУДАЛГААНД ЗОРИУЛСАН КОМПЬЮТЕРЫН ИЖ БҮРЭН ЛАБОРТОРИ БАЙГУУЛЖ ШУТИС-Д ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ (2023.2.28)
Дэлхийн алтны нөөц 31 тонноор нэмэгдлээ Төв банкуудын алтны эрэлт 2022 оноос үргэлжлэн өсөж, өнгөрсөн сард дэлхийн алтны нөөц 31 тонноор нэмэгдлээ гэж Дэлхийн Алтны Зөвлөл (ДАЗ) пүрэв гарагт мэдэгдэв.   Алтны нэг сарын худалдан авалт 16%-иар өссөн гэж Европ, Ойрхи Дорнод, Африкийг хариуцсан ахлах шинжээч Кришан Гопаул тэмдэглэв. Сүүлийн 10 сар дараалан төв банкууд 20-60 тонны хүрээнд алт худалдан авч байгаа бөгөөд өнгөрсөн сарын алтны худалдан авалт энэхүү хязгаарт нийцэж байна.
“Оюутолгой” дэлхийн ижил төстэй уурхайнуудтай харьцуулахад 3 дахин бага ус хэрэглэдэг “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер тэргүүтэй удирдлагын багийнхан гуравдугаар сарын 2-ны өдөр компанийнхаа 2022 үйл ажиллагааны тайланг танилцуулсан юм.   Оюутолгой ХХК-ийн Байгаль орчны хэлтсийн ахлах мэргэжилтэн Ууганбаяр, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн биелэлтийг Өмнөговь аймаг болон Ханбогд сумын Байгаль орчны газар, Говийн сав газрын захиргаа, Ханбогд сумын малчдын төлөөллөөс бүрдсэн комиссын шалгалтаар 93.4 хувийн үнэлгээ авсан.
Дэйрдрэ Лингенфэлдер: “Оюутолгой” компанийн гүний уурхайн олборлолт  энэ сард эхэлнэ  “Оюутолгой” ХХК-ийн 2022 оны дөрөвдүгээр улирлын тайланг тус компанийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер болон удирдлагын багийн гишүүд өнөөдөр /2023.03.02/  танилцууллаа.  Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер, “Оюутолгой” ХХК 2022 онд аюулгүй ажиллагааны хувьд өндөр үр дүнтэй ажилласан. Байгаль орчин, засаглалын чиглэлээр Ханбогд сумыг хөгжүүлэх “Ханбогдын хөгжлийн хурдасгуур” санг байгууллаа. Ингэснээр Ханбогд сумыг тогтвортой хөгжүүлэх суурь тавигдаж байна. 
Геологи, уул уурхайн салбарын мэргэжлийн холбоодыг  чадавхжуулна Австрали Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр (АМЕП-2) 2022-2023 онд “Мэргэжлийн холбоодын чадавхыг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлж байна. Геологи, уул уурхайн салбарын мэргэжлийн холбоодын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний чанарыг дээшлүүлж, ажлын үр дүнд эергээр нөлөөлж, нэр хүндийг нь өсгөж, байгууллагын эрсдэлийг бууруулах зорилготой энэхүү төсөл хэрэгжсэнээр холбоонд харьяалагдах гишүүн байгууллага, мэргэжилтнүүдийн ажил эрхлэх, нарийн мэргэших, ур чадвараа өсгөх, дадлагажих, харилцаа холбоогоо сайжруулах боломжийг бүрдүүлж өгөх юм. 
Их Британийн автомашин үйлдвэрлэгчид аажмаар цахилгаан машин руу шилжиж байна Их Британийн  олон мянган хэрэглэгч цахилгаан автомашин руу шилжсэнээр цахилгаан тээврийн хэрэгслийн үйлдвэрлэл 50% орчим өсч,   автомашины үйлдвэрлэл өнгөрсөн сард бага зэрэг буурчээ.   Дэлхийн эдийн засгийн тогтворгүй байдлыг үл харгалзан автомашины үйлдвэрлэл өнгөрсөн сард ердөө 0.3%-иар буурсан нь зах зээл тогтвортой байгаагийн илрэл хэмээн салбарынхан сайшааж байна.
Азийн эдийн засаг харилцан адилгүй сэргэж байна Азийн хамгийн том эдийн засагтай хоёр улсын үйлдвэрлэгчид цар тахлын дараа тэс өөр хурдтай сэргэж байна. Хятадын үйлдвэрлэл өнгөрсөн сард сүүлийн арав гаруй жилийн хугацааны хамгийн өндөр хурдтай өссөнийг албан ёсны тоо харуулж байна.   Харин Японд үйлдвэрлэл хоёрдугаар сард сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд байгаагүй хурдтай буурчээ. Ковидийн хязгаарлалтууд дэлхий даяар суларснаар компаниудын үйл ажиллагаа дахин сэргэж эхэлсэн ч цахилгааны үнээс ажилчдын цалин хүртэл бүх зүйлийн зардал нэмэгдэж байна.
Монгол-Хятадын хөрөнгө оруулалтын дээд хэмжээний уулзалт болно  Монголын залуучуудын холбоо, Монгол-Хятадын залуучуудын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран гуравдугаар сарын 16-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Тогтвортой хөрөнгө оруулалтын дээд хэмжээний чуулга уулзалт”-ыг зохион байгуулна.
Нүүрс худалдан авагч тал хуучин тогтолцоогоо санагалзаж байхыг үгүйсгэхгүй Засгийн газар 2023 оны хоёрдугаар сараас эхлэн нүүрсийг биржээр ил тод худалдах бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн ба энэ хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХХК хоёрдугаар сард гурван удаа биржийн арилжааг хилийн үнээр амжилттай зохион байгуулсан.
60 61 62 63 64 65 66