Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
ОЮУ ТОЛГОЙН эрчим хүчний хэрэглээ Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс Оюу Толгой уурхайг урт хугацаанд “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-г 2022 онд байгуулсан билээ. 450 МВт-ын хүчин чадалтай “Тавантолгойн дулааны цахилгаан станц”-ыг төр өөрөө бүтээн байгуулах шийдвэр гаргаж, хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд ТТДЦС ашиглалтад орсноор Оюу Толгой уурхайн БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны эрчим хүчний системээс авч буй импортын цахилгаан эрчим хүчийг орлох болно. Мөн гүний уурхайн ажилтнуудын амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг баталгаажуулах, гүний уурхайн үйл ажиллагааг урт хугацаанд тогтвортой үргэлжлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх нь Монгол Улсын эдийн засгийн хувьд онцгой ач холбогдолтой юм.
Төрийн өмчит компаниудын захирлуудын урамшуулал ба авлигын эрсдэл Монгол Улсын Засгийн газрын ХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланд Авлигатай тэмцэх газраас нэгэн зөвлөмж хүргүүлжээ. Зөвлөмжийн утга нь, уул уурхайн төрийн өмчит компаниудын гүйцэтгэх удирдлагын ажлын үр дүнг тооцох, урамшуулал олгох аргачлалдаа валютын болон олон улсын зах зээл дээрх түүхий эдийн ханшийн өөрчлөлтийг нэмж тооцдог болохыг анхааруулж. Зөвлөмжийн хувийг УУХҮЯ, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар /ТӨБЗГ/-ын дарга Б.Цэнгэл, “Эрдэнэс Монгол” ХХК-д мөн хүргүүлжээ.
Банкны хямрал намжиж, зэсийн үнэ өслөө Нью-Йоркийн Comex зах зээл дээр тавдугаар сард нийлүүлэх зэсийн үнэ пүрэв гарагаас 2.3%-иар өсч, нэг фунт нь 3.95 ам.долларт (тонн нь 8690 ам.доллар) хүрсэн байна.   Томоохон бүлэг банкууд АНУ-ын First Republic Bank-ны санхүүжилт нэмэгдэж, Швейцарийн Үндэсний банк Credit Suisse банкинд санхүүгийн тусламж үзүүлж байгаа тухай мэдээг хөрөнгө оруулагчид талархан хүлээж авлаа.
“Эрдэнэс Тавантолгой” ХК нэг тонн нүүрсийг 182.1 ам.доллараар худалдлаа “Эрдэнэс Тавантолгой” ХК гуравдугаар сарын 17-ны өдөр нүүрсний ээлжит цахим арилжааг амжилттай зохион байгуулжээ. Энэ удаагийн цахим арилжаанд БНХАУ-ын Xianjiade Energy resources International, “Shuangquan Energy, Wangjin Energy зэрэг гурван компани оролцож нэг тонн нүүрсийг 178,6 ам.доллароос дуудаж 182,1 ам.доллароор арилжсан байна.
Өргөн зурвасын сүлжээний холболтын шийдлийн дэлхийн тэргүүлэгч брэнд RADWIN Монголд Уул уурхайд өндөр хурдны өргөн зурвасын утасгүй сүлжээний шийдлүүдийг нийлүүлэгч дэлхийд тэргүүлэгч брэнд RADWIN, Монгол дахь албан ёсны дистрибютор болох “PAI Matrix” компанитай хамтран “PAI-SMARTECH” арга хэмжээг 3-р сарын 28-ны өдөр “Blue Sky” зочид буудалд зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээний үеэр уул уурхай болон уул уурхайн техник нийлүүлэгч компаниудад түвэгшил ихтэй системүүдийн сүлжээний тусгай шийдлүүдийг танилцуулах болно.
Ойрхи Дорнод ногоон устөрөгчийн зах зээлд ноёрхохыг эрмэлзэж байна Ойрхи Дорнодын олон улс орон газрын тос, байгалийн хий олборлож, борлуулж байгаа ч тус бүс нутгийн хэд хэдэн улс сэргээгдэх эрчим хүчний салбарт их хэмжээний хөрөнгө оруулж байна. Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират (АНЭУ) зэрэг олон орны хувьд газрын тос, байгалийн хий нь эдийн засгаа дэмжих, Үндэсний баялгийн сангаа арвижуулах орлогын гол эх үүсвэр хэвээр байна.
ОЮУ ТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙН ОЛБОРЛОЛТЫН ЭХЛЭЛ ОЮУ ТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙН ОЛБОРЛОЛТЫН ЭХЛЭЛ
Credit Suisse банкны хувьцааны ханш унаж, газрын тосны үнэ 70 ам.доллараас доош буурлаа Лхагва гарагт дахин нэг банкны хямралын улмаас зах зээл тогтворгүй болж, түүхий нефтийн үнэ үргэлжлэн буурлаа.   WTI маркийн нефть 4.21%-иар буурч, 2021 оны 12 дугаар  сараас хойш анх удаа нэг баррель 70 ам.доллараас доош унаж, 68.33 ам.долларт хүрлээ.
Койн ба мөнгөний бодлого Хүмүүсийг өөрсдөөр нь үйлдэл хийлгэх шалгарсан хоёр арга байдаг. Эхнийх нь урам зоригийг нь өдөөх юм уу, тодорхой алхам хийснийх нь төлөө шагнал амлах. Нөгөөх нь айдас түгшүүрээр нь удирдах буюу шийтгэл ногдуулах. Койнд хөрөнгө оруулагчдын хувьд аль аль нь нөлөөлсөн. Нэгдүгээрт, итгэж авч дарсан койн нь хэдэнтэй өсөж том ашиг хийнэ гэх цайлган хүлээлт.
Хятад улс Австралийн нүүрсний импортод тавьсан бүх хоригоо цуцаллаа Хятад улс дотоодын бүх компаниуддаа Австралиас нүүрс импортлохыг зөвшөөрч байгаа нь 2020 оны сүүлээр тогтоосон худалдааны хязгаарлалт зогсож байгаагийн дохио юм.   Мөн далайн боомт, гаалийн албад Австралиас  ачаа тээвэр нэвтрүүлэхийг зөвшөөрч эхэлсэн байна. Энэ оны эхээр Хятадын эрх баригчид томоохон дөрвөн  импортлогч компанид Австралиас нүүрс худалдаж авах зөвшөөрөл олгосон.
Экспорт 2023 оны эхний хоёр сард өмнөх оны мөн үеэс 1.1 тэрбум ам.доллароор өсжээ Гадаад худалдааны тэнцэл 2023 оны эхний хоёр сард нэг тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 902.8 сая ам.доллароор буюу 7.3 дахин өссөн үзүүлэлт болсон аж.  Харин хоёрдугаар сард 655.6 сая ам. долларын ашигтай гарч, өмнөх сараас 265.9 сая ам.доллароор буюу 68.2%-аар өсжээ. 
Рио Тинтогийн хувьцаа даваа гарагийн өглөө Нью-Йоркийн биржид 1%-иар өссөн  байна "Рио Тинто" даваа гарагт Монгол дахь Оюутолгойн зэсийн гүний уурхайн олборлолтоо эхлүүлснээ мэдэгдлээ.   2022 оны нэгдүгээр сард Монгол Улсын Засгийн газар, "Рио Тинто" компани харилцаагаа сэргээж, Оюутолгойн гүний уурхайн төслийг урагшлуулах тухай гэрээ байгуулснаас хойш  гүний уурхайд 30 удаа тэсэлгээ хийж, уурхайгаас зэсийн хүдэр олборлож эхэллээ.
2022 онд хамгийн их өгөөж өгсөн 10 ашигт малтмал 2022 онд хамгийн ашигтай байсан түүхий эдээр нүүрс тодорчээ. Олон улсад эрчим хүчний хямрал тохиолдсоноор нүүрсний ханш нь хоёр дахин өссөн байна.
Автоматжуулалт, инновациар тоноглогдсон дижитал гүний уурхай  Оюутолгойн далд уурхай эргэлтэд орсноор дотоодын нийт бүтээгдэхүүн хоёр дахин нэмэгдэнэ. Энэ бол монголчуудын хүсч буй хүлээлт. Өнөөдөр буюу 2023 оны гуравдугаар сарын 13. Түүхэнд тэмдэглэгдэх үйл явдал болж буй өдөр. Өнөөдөр “Оюутолгой” төсөл гүний уурхайн олборлолтоо эхлүүлэн 18 дугаар цооногоос олон улсад дөрөвдүгээрт эрэмбэлэгдэх зэсийн баяжмал олборлон экспортлож буй юм. Эл өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Оюутолгойн гүний уурхайн нээлтийг Улаанбаатар хотын төв цэгийн урд талд байрлах Шангри-Ла зочид буудлын “Ball room” танхимд цугларсан зочид нэг цаг хугацаанд хамтдаа үзэж түүхэн гэрч болсон юм. Тус компани сүүлийн 12 жилийн хугацаанд дөрвөн тэрбум ам.доллар буюу 8.8 их наяд төгрөгийг татвар хураамж хэлбэрээр Монгол Улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Тиймээс түүхэн үйл явц хэмээн нэрлэж буй.
Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс олон улсад дөрөвдүгээрт эрэмбэлэгдэх зэсийн өндөр технологийн уурхайтай боллоо Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс олон улсад дөрөвт эрэмбэлэгдэх зэсийн уурхайтай болж, эхний бүтээгдэхүүнээ олборлож байгаагаа дэлхий дахинд зарлаж байна
Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс олон улсад дөрөвт эрэмбэлэгдэх зэсийн уурхайтай болж, эхний бүтээгдэхүүнээ олборлож байгаагаа дэлхий дахинд зарлаж байна Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Оюу Толгой төслийн Гүний уурхайн 1265 метрийн гүнд орших 18 дугаар цооногоос Монгол Улс өнөөдөр олон улсад дөрөвт эрэмбэлэгдэх зэсийн өндөр технологийн уурхайтай болж, эхний бүтээгдэхүүнээ олборлож байгааг дэлхий дахинд ийнхүү зарлаж байна.
Якоб Стаусхолм: Гүний уурхайн олборлолтыг эхлүүлснээр Оюу Толгой дэлхийн хамгийн чухал зэс үйлдвэрлэгчдийн нэг болж байна Өнөөдөр гүний уурхайн олборлолтыг эхлүүлснээр Оюу Толгой дэлхийн хамгийн чухал зэс үйлдвэрлэгчдийн нэг болох эхний алхмаа хийхийг харж байна. Оюу Толгой үйлдвэрлэлийн бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхэд жилд 6 сая гаруй цахилгаан автомашин үйлдвэрлэхүйц хэмжээний зэс нийлүүлнэ.
Оюутолгойн гүний уурхайн олборлолт эхэллээ Оюутолгойн гүний уурхайн олборлолтын нээлтийн ёслол өнөөдөр болж байна. Гүний уурхайн нээлтийн ёслолд тус уурхайн 34 хувийг эзэмшигч Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Ерөнхий сайд тэргүүтэй Засгийн газрын зарим гишүүн, 66 хувийг эзэмшигч Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм болон уурхайчин хамт олон оролцож байна.
Т. Баттулга: Build Mongolia 2023 үзэсгэлэнд зочлох барилга, дэд бүтцийн салбарынхны хувьд олон төрлийн бүтээгдэхүүнтэй нэг дор танилцаж, ханган нийлүүлэгчдийг таних хамгийн таатай орчин Build Mongolia 2023 олон улсын барилга, зам тээвэр, уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн техник технологийн гуравдахь  удаагийн үзэсгэлэн 2023 оны 4 дүгээр сарын 19-21-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байгаа билээ. Энэ талаар үзэсгэлэнгийн зохион байгуулагч Экспо Монгол ХХК-ийн ерөнхий захирал Т. Баттулгатай ярилцлаа.
Сайд Ж.Ганбаатар Канад, АНУ-ын хөрөнгө оруулагчидтай уулзалт хийжээ Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар гуравдугаар сарын 9-ний өдөр Канадын Торонто хотноо Монгол Улсын уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлсэн Канад, АНУ-ын хөрөнгө оруулалтын сан, банкууд, хөрөнгө оруулагчдыг урьж зангиагүй уулзалт хийжээ.
59 60 61 62 63 64 65