Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Иан Браун: Даатгалтай компани эрсдэлээ удирддаг бас шийдвэрлэж чаддаг Монголд уул уурхайн салбар идэвхтэй хөгжиж байгаа энэ цаг үед манай улс энэ салбараасаа найдвартай тогтвортой ашиг хүртэж чаддаг байхын тулд тэрхүү нөхцөл боломжийг бүрдүүлсэн байх нь хамгийн чухал болоод байна. Хариуцлагатай, үр ашигтай уул уурхайг хөгжүүлэхэд нарийн боловсронгуй хууль эрх зүйн орчин, дэвшилтэт технологи, зах зээлийн таатай орчин зэрэг олон хүчин зүйл чухал.
МОНГОЛ БОЛ ШИНЭЭР ГАРЧ ИРЖ БАЙГАА НҮҮРСНИЙ ОРОН Энэ бол нүүрсээр дагнан олон улсын хурал зохион байгуулдаг “Коалтранс конференсес” компанийн Монгол улсад өгсөн үнэлгээ. Тиймдээ ч дэлхийн нүүрсний гол зангилаа газруудад зохион байгуулдаг хурлынхаа үдлэх нэг газраар Монголыг сонгожээ. Өнгөрсөн тавдугаар сарын 23-24-ний өдрүүдэд “Коалтранс Монгол” буюу “Коалтранс конференсес”-ийн Монголд зохион байгуулсан хоёр дахь хурал болж өндөрлөлөө.
УУЛ УУРХАЙН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН СТРАТЕГИЙН ШИНЭ ХАНДЛАГА Хурлын зорилгыг бодохоор тогтвортой хөгжлийн стратегийг шууд яримаар ч юм шиг. Хурлын агуулгыг 90 жилийн ойтой холбон бодохоор өнгөрсөн цагаа эргэж санамаар ч юм шиг. “Шинжлэх ухааны өнгөрсөн үеийн тухай огт мэдэхгүй юм уу, тун бага мэдэх, эсвэл түүний зөвхөн өнөөгийн байдлыг мэдэх төдий байх нь тухайн шинжлэх ухааны дөнгөж талыг мэдэж буй хэрэг” гэж Германы эрдэмтэн Эрнст Лееманы хэлснийг бодохоор өмнөх үе рүүгээ жаахан хармаар ч юм шиг.
Ж.Жамул: Монгол улс циклийг сөрж явах хэрэгтэй байна “Mogul Ventures Corp”-ийн Ерөнхийлөгч Ж.Жамултай Монголын уул уурхайн салбарын өнөөгийн байдал, нүүрсний үнэ, гадаадын хөрөнгө оруулалтын байдлын талаар ярилцлаа. Тэрбээр өмнө нь АНУ-ын хөрөнгө оруулалтын “Родмэн энд Рэншоу” банкинд дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан санхүүгийн мэргэжилтэн юм.
Дэлхийн технологийн шинэ зах зээл Монгол Дэлхийн технологийн шинэ зах зээл Монгол
Хятадад нүүрсний үнэ өсөхгүй байж болзошгүй Сүүлийн саруудад буурсаар байсан нүүрсний үнэ тогтворжиж эхлэв. Энэ хандлага уул уурхайн салбарынхан, тэр дундаа нүүрс нийлүүлэгчдэд бага ч болов найдлагыг төрүүлээд байна.
“Бороо Гоулд” 2000 унц алт олборлоно Канадын “Сентерра Гоулд” компани Монголын Бороогийн алтны уурхайд нуруулдан уусгах технологи хэрэгжүүлэх зөвшөөрөл авсан гэдгийг Bloomberg мэдээллээ. Энэ сарын 9-ний өдөр компани уг зөвшөөрлийнхөө талаар мэдээлсэн байна.
Ц.Нямаа: Эмульсийн тэсрэх бодисын шинэ үйлдвэрийг ашиглалтад оруулахад бэлэн болоод байна Монгол улсын уул уурхайн салбарт тэсрэх материалын хангамж, тэсэлгээний ажлын сервис үйлчилгээний үйл ажиллагаа явуулдаг анхдагч компаниудын нэг бол “Бласт” компани. Тус компани 10 гаруй жилийн турш тасралтгүй, эрчимтэй үйл ажиллагаа явуулсны дүнд үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх материалын хангамж, үйлдвэрлэл, тэсэлгээний ажлын үйлчилгээгээрээ улсдаа тэргүүлэх зэрэгт хүрсэн компани билээ. “Бласт” компани эмульсийн тэсрэх бодисын шинэ шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулахад бэлэн болжээ.
Техник, үйлчилгээний цогц шийдлийг Монголд нэвтрүүлэх найдвартай түнш Дэлхийн уул уурхайн салбарынханд хэдийнэ танигдсан Сандвик компанийн өрмийн машин нь хүчин чадлаараа салбартаа тэргүүлэгч гэгддэг. Үүнд өрмийн дээжийн уртын үзүүлэлт болон өрөмдсөн цооногийн гүний хэмжээ хамгийн их байдаг зэргийг дурдаж болно. Тус компани технологи болон үйлчилгээгээ цаашид улам сайжруулж, хэрэглэгчиддээ хүрч ажиллах шинэ төлөвлөгөөний талаар “Сандвик Монголиа” компанийн Ерөнхий захирал Jamie Ruddy ярьж байна.
Илүү гүн өрөмдлөг, өндөр шаардлагад “Элгэн” компани ямагт бэлэн Монголд өрөмдлөгийн холбоо үүсч хөгжөөд 15 жил болжээ. Өнөөдөр өрөмдлөг, хайгуулын компаниуд ч харьцангуй олон болсон байна. Тэдгээрийн дотроос шинэ технологи, ур чадвараар ялгарч чаддаг, сүүлийн үед нэлээд өргөжин тэлээд байгаа “Элгэн” компанийн Ерөнхий захирал У.Хүрэлбаатартай ярилцлаа.
Клаудио Марсико: Монгол улстай хамтран ажиллахаар хэлэлцэж байгаа өөр нэг стратегийн төсөл бий “ThyssenKrupp” нь Герман улсын үндэстэн дамнасан томоохон корпораци юм. Тус корпорацийн технологийн салбарыг хариуцсан “Uhde” компани нь нүүрсний CTL технологиор олон улсад тэргүүлэгч бөгөөд дэлхийн ийм төрлийн үйлдвэрүүдийн 70 хувийг энэ компанийн технологиор барьж байгуулсан байдаг.
К. Макрей З. Энхболдтой уулзав “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Камерон Макрей УИХ-ын даргатай уулзжээ. Өнгөрсөн баасан гаригийн орой уулзалт болсон бөгөөд ноён Макрей “Оюутолгой” төсөл эхний хүдрээ авах цаг ойртсоныг Спикерт танилцуулсан бололтой.
Ус стратегийн үнэт баялаг Байгаль орчны багц хууль тавдугаар сарын 17-нд батлагдаж, энэ сараас хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх гэж байгаа билээ. MMJ-ийн өнгөрсөн сарын дугаарт багц хуулинд багтсан Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын өөрчлөлтүүдийг танилцуулсан. Энэ удаад Усны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг танилцуулахаар бэлтгэлээ.
Стратегийн хөрөнгө оруулалтын тухай хууль “Алтан дундаж” уу Элизабет Эллис (Минтер Эллисон хуулийн фирмийн Монгол дахь салбарын Гүйцэтгэх захирал) Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай шинэ хуулийг (Стратегийн хөрөнгө оруулалтын тухай хууль) дэмжиж буй УИХ-ын гишүүд болон бусад төлөөлөгчид Монголын энэхүү шинэ хуулийн тогтолцоо нь Австралийн Гадаадын хөрөнгө оруулалтыг хянах зөвлөл бүхий /ГХОХЗ/ тогтолцоотой ихээхэн төстэй болсон гэж хэлж байв.