Шинэ мэдээ
“Баруун ноён уул”-аас коксжих нүүрс экспортолж эхэллээ
Өмнөговь аймгийн Ноён сумын нутагт орших “Баруун ноён уул” коксжих нүүрсний уурхайгаас Австралийн “Guildford Coal” компанийн охин компани “Терра Энержи” 8 дугаар сарын 24-нд нүүрс экспортолж эхэллээ. Тус компани эхний ээлжинд 8 мянган тонн нүүрсийг Шивээхүрэнгийн боомтоор экспортлох юм байна. Нүүрс борлуулах ажлыг Noble компани хариуцах ажээ. Зах зээлийн таагүй нөхцөлд “Терра Энержи” компани маш хурдан хугацаанд энэхүү ордыг ашиглалтад оруулж буйгаараа онцлог юм.
Нүүрс хийжүүлэх төсөл хэрэгжүүлэх төслийн нэгжийг байгуулжээ
Уул уурхайн яамнаас уламжлал болгон зохион байгуулдаг “Ил тод уул уурхай” хэвлэлийн хурал өнөөдөр болж, БНХАУ-ын дарга Си Зиньпиний айлчлал, Ашигт малтмал, Газрын тосны хуулийн хэрэгжилт, 106 тусгай зөвшөөрөл зэрэг асуудлаар салбарын сайд, хэлтсийн дарга нар мэдээлэл хийлээ.
“Allmineral” компани бүтээгдэхүүнээ танилцуулна
ХБНГУ-ын Hazemag & EPR, Allmineral компанийн бүтээгдэхүүн, үйл ажиллагаатай танилцах өдөрлөгийг 2014 оны наймдугаар сарын 28-нд “Blue Sky” зочид буудлын 3 давхарын “Crystal” танхимд 9-14 цагт зохион байгуулахаар болжээ.
Tian Poh Resources IPO гаргана
Баруун Авсралийн Перт хотод төвтэй Tian Poh Resources компани Австралийн хөрөнгийн бирж дээр IPO хийхээр болжээ. Тус компани нь Монголд 4 охин компани, 10 хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг, алт, зэс, нүүрсний хайгуул хийдэг компани аж.
14 талбайд сонгон шалгаруулалт зарлав
Уул уурхайн яамнаас өнөөдөр 106 лицензээс эхний 14 лиценз бүхий талбайд сонгон шалгаруулалт зарласнаа мэдээллээ. Сонгон шалгаруулалтад оролцогчдын материалыг 30 хоногийн хугацаанд хүлээж авах бөгөөд босго үнийг урьд нь дээрх талбайнуудад хийсэн геологи, хайгуулын ажлын зардлаар тогтоожээ.
Guildford “Баруун Ноён уул”-аас нүүрс экспортолно
Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Guildford Coal” (ASX:GUF) компани Монгол дахь охин компани болох “Терра Энержи”-гийн удирдаж буй “Баруун Ноён уул” уурхайгаас нүүрс экспортлох худалдааны гэрээ байгуулжээ.
ДНБ-ий өсөлтийн хурд саарч байна
Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2010 оны зэрэгцүүлэх үнээр 2014 оны эхний хагас жилд 6634.8 тэрбум төгрөгт хүрч 5.3%-иар өслөө хэмээн Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Гадаад худалдааны алдагдал 1.1 тэрбумаар багасав
Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр Монгол улс оны эхний 7 сард 6 тэрбум 88 сая ам.долларын гадаад худалдаа хийжээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гадаад худалдааны эргэлт 50 сая доллараар нэмэгдсэн байна.
Зэс нийт экспортын 40% бүрдүүлэв
Эхний 7 сарын байдлаар нийт экспортын 2.437 тэрбум доллар буюу 83%-ийг зэсийн баяжмал, нүүрс, төмрийн хүдэр, газрын тос, алт гэсэн ашигт малтмалын үндсэн таван бүтээгдэхүүн бүрдүүлж байна.
Ямар хэлэлцээрүүд үзэглэх вэ
БНХАУ-ын Дарга Си Жинпины айлчлалаар Иж бүрэн түншлэлийн хамтарсан тунхаглал зурах бол ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путин Монгол нутагт морилон саатахдаа Стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг баталгаажуулна.
Орос Европтой эрчим хүчний асуудлаар ярилцана
ОХУ-аас Европ руу нийлүүлж буй байгалийн хийн дийлэнхийг Украйны нутгийг дайруулсан хоолойгоор хүргэдэг тул нийлүүлэгч, хэрэглэгч тал уулзахаар болжээ. Европын холбоо байгалийн хийн хэрэглээнийхээ 20 гаруй хувийг Оросоос импортолдог бөгөөд Украйны хямрал даамжирвал хэрхэх талаараа Европын холбоо ийнхүү арга хэмжээ авч эхлээд байна.