Шинэ мэдээ
Монголбанк 1.35 тонн үнэт метал худалдан авлаа
Монголбанк 2021 оны нэгдүгээр сард 1.35 тонн үнэт метал худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 750 кг-аар өссөн үзүүлэлт юм. Орон нутаг дахь үнэт металын худалдан авалтын дүнг авч үзвэл дээрх хугацаанд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 15.7 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 60.3 кг үнэт метал худалдан авчээ. Монголбанкны 1 грам алт худалдан авах дундаж үнэ 2021 оны 1 дүгээр сард 171 орчим мянган төгрөг байлаа.
2033 онд АНУ нүүрсний эрчим хүчнээс бүрэн ангижирна
АНУ-ын эрчим хүчний систем 2033 он гэхэд нүүрснээс бүрэн ангижрах тооцооллыг “Morgan Stanley” банкнаас дэвшүүлжээ. Тодруулбал 2030 он гэхэд тус улс цахилгаан үйлдвэрлэлийн 39%, 2035 онд 55%-ийг сэргээгдэх эрчим хүчнээс тус тус гаргах төлөвтэй байгаа ажээ. Энэ нь аажимдаа чулуужмал түлшний хэрэглээг бууруулахаар байна. АНУ-д нүүрсхүчлийн хийн ялгаруулалтаа бууруулах хуулийг хэрэгжүүлэх муж нэмэгдэхийн хэрээр чулуужмал түлшнээс сэргээгдэх салбар руу шилжих явц эрчимтэй өрнөхөөр байгаа ажээ.
Орос төмөр замын чингэлэгт тээврээр нүүрсээ Хятад руу экспортолж байна
2021 оны нэгдүгээр сард Орос улс нийт 33.9 сая тонн нүүрс олборлосон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.4%-иар өсчээ. Дотоодын зах зээлд 15.8 сая тонн нүүрс нийлүүлсэн бол 16.31 сая тонн нүүрс экспортолсон байна. Экспортын тухайд өнгөрсөн оны мөн үеэс 26.1%-иар өссөн үзүүлэлт юм. “Оросын төмөр зам” (РЖД) компани нь нэгдүгээр сарын 20-ноос Забайкалийн бүс нутгаас эрчим хүчний нүүрсийг төмөр замаар 20 тонн чингэлгийн (34 сая тонн нүүрс) тээврээр экспортолж эхэлжээ.
Киргиз уул уурхайн салбартаа гадаадын хөрөнгө оруулалтыг хориглоно
Киргизийн шинэ Ерөнхийлөгч Садыр Жапаров өөрийн улсын уул уурхайн салбарын шинэчлэлтэй холбоотой зарлигт газрын үсэг зуржээ. Тус шинэчлэлээр, ашигт малтмалын томоохон ордод хэрэгжүүлэх төсөлд гадаадын хөрөнгө оруулалттай компанийн оролцоог хориглосон байна. Тус улсын Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албаны мэдэгдэлд дурдсанаар, төрийн хувь оролцоотой ордуудын ашиглалтыг зөвхөн Киргиз улсын 100% эзэмшилтэй үндэсний компани гүйцэтгэнэ. Энэхүү хориг нь одоо хэрэгжиж буй гадаадын хөрөнгө оруулалттай төслүүдэд хамаарахгүй аж.
Байгалийн баялаг- сонгуулийн PR
Ерөнхийлөгч ойрд бухимдалтай байна. Түүний эрх мэдэл Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр улам хумигдаж, өөрийгөө “шүдгүй арслан”-тай зүйрлэж байсан Ерөнхий сайдын хүч чадал нэмэгджээ. Уг нь тэд уул уурхай дээр илүү нэгдэлтэй байв. Улсын зардлаар хайгуул хийсэн орд газруудыг төрд хураан авах, гадаадад оффшор данстай олигархиудын мөнгийг эх орондоо оруулж ирэх, баялгийн хуваарилалтыг ард иргэддээ тэгш хүртээх “системчлэгдсэн” халамжийн бодлого хэрэгжүүлэх гэх мэтээр тэднийг нэгтгэж нийлүүлсэн зүйл олон. Бүр нийгмийн хэлбэрийг өөрчлөн социалист чиг баримжаатай улс байгуулах нь уу гэсэн эргэлзээтэй бодлыг сүүлийн үед нийтэд төрүүлэх болсон. Үүнд нь алга ташиж “браво” гэж хашгирдаг нийгмийн дэмжигч бүлэг ч үүсэн бүрэлдсэн билээ. Орд газраас баяжсан хэмээн чичлүүлэх “31 гэр бүл” бол тэдний хоршлын анхны “бүтээл”.
Оюутолгой уурхайгаас 2020 онд 693 мянган тонн баяжмал үйлдвэрлэжээ
“Оюутолгой” компани өнөөдөр 2020 оны дөрөвдүгээр улирлын тайлан болон гүний уурхайн бүтээн байгуулалтын үр дүнгээ танилцууллаа. Ил уурхайн болон олборлолтын үечлэлийн төлөвлөгөөг эрчимжүүлснээр агуулга сайтай хэсэгт хүрч, олборлож эхэлсэнтэй холбоотойгоор ил уурхайн зэсийн гарц 2019 онтой харьцуулахад 2%-иар өссөн байна. Зэс, алтны агуулга сайтай хэсгийн олборлолт 2021 оны турш үргэлжлэх төлөвтэй байгааг тайландаа дурьджээ. 2020 онд ил уурхайн нийт олборлосон материал 97.7 сая тоннд хүрчээ. Үүнээс 40.2 сая тонн хүдрийг баяжуулах үйлдвэрт боловсруулсан байна. Мөн 693 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэсэн бол баяжмал дахь зэсийн дундаж агуулга 21.6%-тай гарлаа.
“Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компани нэрээ өөрчилж “Барловорлд Монголиа” болов
“Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компани нь хуулийн этгээдийн нэрээ сольж “Барловорлд Монголиа” болсныг албан ёсоор мэдээллээ. “Катерпилларын дилерээр 94 жил ажилласан арвин туршлага, түүхтэй “Барловорлд” компаний нэг хэсэг болсон нь компанийн хувьд шинэ эхлэл, өсөлт хөгжилтийн нэг шат болж байгааг мэдээнд онцолсон байна. Монголчуудын 23 жилийн хугацаанд мэддэг болсон “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компаний үзүүлж байсан Cat машины худалдаа, сэлбэг хангамж, засвар үйлчилгээний чанарын түвшинг улам сайжруулан үйлчлэхийг “Барловорлд Монголиа” компани нь цаашид зорьж байна.
Хөдөлмөрийн үндэсний нам: Оюутолгой төслөөс Монгол Улсын авах өгөөж 30% буурсан
Оюутолгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор Ажлын хэсэг байгуулан ажиллаж буйгаа Хөдөлмөрийн үндэсний нам хэвлэл бага хурлынхаа үеэр (2021.02.01) мэдэгдлээ. Тус нам нь Оюутолгойн санхүүгийн загвар боловсруулан, шинэ Засгийн газарт хүргүүлэх аж. Ажлын хэсэг нь Санхүү эдийн засаг, Геологи уул уурхай, Хууль эрх зүй гэсэн 3 дэд хорооноос бүрдэж байна. Оюутолгой төслийн үндсэн гэрээнүүд болох Хөрөнгө оруулалтын гэрээ, Нэмэлт өөрчлөлт оруулж дахин тодотгосон хувь нийлүүлэгчдийн гэрээ, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө буюу "Дубайн гэрээ", мөн Оюутолгой төслийн 2014,2020 оны NI 43-101 Техникийн тайлан, “Опен ойл” компанийн 2016 онд танилцуулсан Оюутолгойн төслийн санхүүгийн загвар дээр ажилласан эхний үр дүнгээ Ажлын хэсэг танилцуулав.
“Baowu Steel” групп “Shandong Iron & Steel” компанитай нэгдэж магадгүй
Хятадын гангийн хамгийн том үйлдвэрлэгч “Baowu Steel” групп нь “Shandong Iron & Steel” компанитай нэгдэх асуудлаар хэлэлцэж буй талаар мэдээлэл цацагджээ. Энэ мэдээллийг талууд няцаагаагүй ч албан ёсоор байр сууриа илэрхийлээгүй байна. “Shandong Iron & Steel” компани жилд 30 гаруй сая тонн ган үйлдвэрлэдэг учир хэрэв компаниуд нэгдэх тохиолдолд “Baowu Steel” группын гангийн үйлдвэрлэл 160 сая тонныг давах юм. Төрийн “Shandong Iron & Steel”-ийн тухайд, охин компани “Jinan Iron & Steel” нь Монголын “Энержи Ресурс” компанитай коксжих нүүрс нийлүүлэх гэрээтэй ажиллаж байсныг монголчууд мэддэг.
Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн 4 онцлог өөрчлөлт
Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг (2021.01.28) эцэслэн хэлэлцээд байна. Банкны холбоогоор дамжуулан хуулийн нэмэлт өөрчлөлтөд холбогдох саналаа арилжааны банкууд өгсөн ба эцсийн хэлэлцүүлэг хүртэл Банкны холбооны төлөөлөл Ажлын хэсэгт орж ажиллажээ. Төв банкнаас хийсэн ээлжит мэдээллийн үеэр (2021.01.29) Монголбанкны Бодлогын газрын захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Ариунбат мэдээлэлдээ, Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд тусгаад буй өөрчлөлтийн талаар тайлбарласан юм. Банкны тухай хуульд орж байгаа нэмэлт өөрчлөлтийн гол агуулгыг 4 хэсэгт авч үзэж байна.
2021 онд Хятад 75 сая тонн коксжих нүүрс импортлох төлөвтэй
“Монгол нүүрс” ассоциацаас Хятадын “Today think thank” байгууллагатай хамтран 2021 онд хоёр улсын нүүрсний худалдааны төлөв, чиг хандлага болон тулгарч байгаа бэрхшээл, асуудлын талаарх мэдээлэл солилцох хурлыг (2021.01.28) онлайнаар зохион байгуулав. 2021 онд Хятад улсад цар тахлын нөлөө буурч эдийн засаг өсөх дүр зурагтай байна. “Today think thank”-ийн мэдээлснээр, энэ онд тус улс 75 сая тонн коксжих нүүрс импортлох бөгөөд өнгөрсөн онтой харьцуулахад 2-3 сая тонноор нэмэгдэх төлөвтэй. 2020 оны дүнгээр Хятад 72.57 сая тонн коксжих нүүрс импортолсон нь 2019 оныхоос 2.7%-иар буурчээ. Үнийн хувьд 2021 онд тонн коксжих нүүрс 1400-1600 юань буюу өндөр түвшинд байх ба жилийн хоёрдугаар хагаст эрэлтээ дагаад үнэ өсөх хандлагатай байна. Харин эрчим хүчний нүүрсний импортын хэмжээ 300 сая тоннд хадгалах бололтой.
Монголбанк: Мөнгөний нийлүүлэлт 24.2 их наяд, нийт зээлийн хэмжээ 17 их наяд төгрөг хүрчээ
Монголбанкнаас (2021.01.29) танилцуулсан Статистик мэдээллийн тоймыг хүргэж байна. Mөнгөний нийлүүлэлт (М2 мөнгө) өмнөх оны мөн үеэс 16.3%-иар өсч 24.2 их наяд төгрөгт хүрчээ. М2 мөнгөний жилийн өсөлтийн 10.9 нэгж хувийг төгрөгийн хадгаламж, 5.6 нэгж хувийг гадаад валютын хадгаламж, 0.7 нэгж хувийг төгрөгийн харилцах, 0.7 нэгж хувийг хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө, -1.6 нэгж хувийг гадаад валютын харилцах тус тус бүрдүүлж байна. М2 мөнгөний нийлүүлэлтийг байршуулалт талаас нь авч үзвэл, Монголбанк болон хадгаламжийн байгууллагуудын дотоод цэвэр актив (ДЦА)-ын дүн 18.7 их наяд төгрөг, гадаад цэвэр актив (ГЦА)-ын дүн 5.6 их наяд төгрөгтэй тэнцсэн аж.
Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хууль батлагдав
Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийг (2021.01.20) өргөн мэдүүлсэн юм. Уг хуулийн төсөл нь Газрын тос боловсруулах үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд багтаан барьж байгуулах, төслийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, төрөөс үзүүлэх дэмжлэгийг тодорхойлох, эрхзүйн зохицуулалтыг бий болгох зорилготой. Хуулийн төсөл батлагдсанаар хөрөнгө оруулалтын зардлыг богино хугацаанд нөхөж, БНЭУ-тай хийсэн зээлийн санхүүжилтийг хугацаанд нь эргэн төлөх боломж бүрдэх ач холбогдолтойг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар (2021.01.22)Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэх үеэр УУХҮ-ийн сайд Г.Ёндон мэдэгдэв.
“Рио Тинто”-ийн зэсийн асуудлыг Б.Болд захирал хариуцна
Монгол Улсын Засгийн газар болон “Рио Тинто” компани Оюутолгой төслийн гэрээг хэлэлцэж, өөрчлөхөөр ажиллаж буй энэ үед тус компани захирлуудын шинэ бүтцээ танилцууллаа. Тодруулбал, “Рио Тинто”-ийн Эрчим хүч, эрдсийн асуудал хариуцсан захирал Б.Болд Зэсийн группын Гүйцэтгэх захирлаар томилогджээ. Өмнө нь уг албан тушаалд Арнауд Суарат ажиллаж байсан бол ийнхүү Монгол хүн уг ажлыг хариуцахаар болж байна. Харин Арнауд Суарат нь “Рио Тинто” компанийн үйл ажиллагаа хариуцсан захирлын албанд очихоор болжээ.
“Шивээ-Овоо”ХК: Уурхайн техникийн шинэчлэлийг хийж эхлэв
Монгол Улсын Засгийн газрын (2020.12.13) 211 дүгээр тогтоолтой холбоотойгоор эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж, Дулааны цахилгаан станцуудын нүүрсний хэрэглээ өссөн тул “Шивээ-Овоо”-гийн уурхайн нүүрс олборлолтын хэмжээ 76 мянган тонн, хөрс хуулалт 330 мянган шоо метр тус тус өссөн байна. Нүүрс олборлолт, борлуулалт ба нийлүүлэлт нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага үүссэн тул “Шивээ-Овоо”-гийн уурхайн нүүрс борлуулалтын төлөвлөгөө 2020 оны арваннэгдүгээр сард 111.6%, арванхоёрдугаар сард 113.5%, энэ сард (2021.01.25) 101%-ийн гүйцэтгэлтэй ажиллаж төвийн эрчим хүчний систем болон орон нутгийн дулааны станцуудын хэрэглээг хангаж байна.
“Хос эргэлт”-д тулгуурласан Хятадын стратеги
Урд хөрш хөгжлийн чиглэлээ шинэчлэн тогтоож байна. Өнгөрсөн тавдугаар сард Хятадын дарга Си Жинпин “хос эргэлт” бүхий эдийн засгийн хөгжлийн стратегийг танилцуулсан юм. Энэхүү стратеги нь Хятадын XIV таван жилийн төлөвлөгөөний гол хэсэг байх нь одоо нэгэнт тодорхой боллоо.
Монголын эрдэс түүхий эдийг, тэр дундаа нүүрс, зэс, төмрийн хүдэр, цайр, газрын тосыг бараг бүхэлд нь худалдаж авдаг, худалдааны гол түнш орон нь урд хөрш.
Хийн хоолойн төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах Оросын компани Монголд бүртгүүлэв
ОХУ-аас байгалийн хий БНХАУ руу нийлүүлэх “Сибирийн хүч 2” хоолойн байгууламжийг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгуулах төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах “Газопровод союз восток” компани албан ёсоор манай улсад бүртгүүлжээ. Энэ тухай Гадаад харилцааны яам болон Оросын “Газпром” компани мэдээлэв. Гадаад харилцааны яамны мэдээллээр, “Газопровод союз восток” компанийн үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Д.Даваа (2021.01.21) тус компанийн захирал Е.Н. Асеевтай цахим уулзалт хийсэн байна. Уулзалтад Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ болон Гадаад харилцааны яамны Хөрөнгө оруулалтын судалгааны төвийн удирдлага, төлөөлөл оролцжээ. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан Монгол Улсын талаас баталгаажуулах шаардлагатай бичиг баримтын асуудлыг хэрхэн шийдвэрлэх, “Газопровод союз восток” компани нь Монголын Худалдаа хөгжлийн банканд байнгын данс нээлгэхэд бүрдүүлэх шаардлагатай бичиг баримтын жагсаалт зэрэг асуудлыг уулзалтаар хэлэлцсэн байна.
ГШХО татсан үзүүлэлтээр Хятад тэргүүллээ
Гадаадын шууд хөрөнгө оруулалт татсан байдлаар анх удаа дэлхийд БНХАУ тэргүүлсэн байна. НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурлын (ЮНКТАД) тайлангаар, 2020 онд Хятадын эдийн засагт гадаадаас 163 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт оржээ. Энэ нь өмнөх оноос 4%-иар нэмэгдсэн үзүүлэлт аж. Хятад улс тэргүүлэхэд дэлхийн бусад орнууд, тэр дундаа АНУ-д хөрөнгө оруулалт буурсан нь нөлөөлжээ. Сүүлийн арав гаруй жил тэргүүлж ирсэн АНУ-ын эдийн засаг 2020 онд 134 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт гадаадаас татсан байна. Энэхүү үзүүлэлт нь өнгөрсөн 2019 онтой харьцуулахад хоёр дахин буурчээ. Тайланд тэмдэглэснээр, АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын бүрэн эрхийн хугацаанд тус улс руу чиглэсэн ГШХО буурсан байна.
Хятад руу хийх Австралийн зэсийн баяжмалын экспорт “таг зогсов”
Хятад улс Австралиас зэсийн баяжмал импортлохоо бүрэн зогсоожээ. Энэ нь албан ёсны хориг биш ч хоёр улсын таагүй харилцааны улмаас Хятадын үйлдвэрлэгчид Австралиас түүхий эд худалдан авахаас зайлсхийж байна.
Тодруулбал, өнгөрсөн арванхоёрдугаар сард Австралиас нэг ч тонн зэсийн баяжмал болон хүдэр Хятад улс импортлоогүйг тус улсын Гаалийн ерөнхий газар мэдээлжээ. Тэгвэл өмнөх арваннэгдүгээр сард 26.71 мянган тонн, 2019 оны сүүлийн сард 110.93 мянган тонныг Австралиас худалдан авч байжээ. Австралийн зэсийн баяжмалын Хятадын импортын хэмжээ 0 болсон нь сүүлийн 16 жилийн хугацаанд буюу 2014 оны дөрөвдүгээр сараас хойших анхны тохиолдол болохыг International Copper Study Group (ICSG) мэдэгдсэн юм.
2020 онд Элга ордоос 7 сая тонн коксжих нүүрс олборложээ
“А-Проперти” компанийн бүтэц бүрэлдэхүүнд багтдаг “Эльгаугол” нь 2020 оны дүнгээр нийт 7 сая тонн коксжих нүүрс Элгагийн ордоос олборложээ. Энэ нь өнгөрсөн оны үзүүлэлттэй харьцуулахад 62.8%-иар нэмэгдсэн байна. Олборлолт нэмэгдсэн нь Элга ордын хувь эзэмшил, шинэ хөрөнгө оруулагчтай холбоотой аж. Сануулахад, Элга ордын 51%-ийг 89 тэрбум рублиэр “А-Проперти” компани (2020.04.24) худалдан авсан юм. Тус компани Элга ордын коксжих нүүрсийг Хятад руу экспортлох хэмжээг 2021 онд 15-18 сая тонн, 2022 онд 20-24 сая тонн, 2023 онд 30 сая тонн болж, түүнээс цааш 45 сая тоннд хүргэх зорилтыг танилцуулсан билээ.