Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Г.Дамдинням: 160 мянган тоннын хүчин чадалтай Шатахууны нөөц сав барих төслүүд бодит ажил болно 

О.Дөлгөөн


Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Ерөнхий сайд Н.Учралын Япон улсад хийж буй албан айлчлалын үр дүнгийн талаар мэдээллээ.

Айлчлалын хүрээнд Монголын талаас түлш шатахууны агуулах болон дамжуулан ашиглах хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр Япон улсаас дэмжлэг хүссэн бөгөөд Японы Ерөнхий сайд Санае Такайчи уг санаачилгыг бүрэн дэмжиж, ойрын үед бодит ажил хэрэг болгохоо илэрхийлжээ.

Түлш шатахууны хангамжийг нэмэгдүүлэх 3 багц төсөл:

1. Улсын нөөцийн сав байгуулах: 100 мянган тонны хүчин чадалтай улсын нөөцийн сав шинээр барих.

2. ОБЕГ-ын зориулалттай сав: Онцгой байдлын ерөнхий газрын хэрэгцээнд зориулсан 60 мянган тонны хүчин чадалтай сав байгуулах. (Ингэснээр нийтдээ 160 мянган тонн буюу Монгол Улсын 1 сарын хэрэглээг бүрэн хэмжээнд хадгалах боломжтой нөөцийн сантай болох юм).

3. Хилийн дамжуулан ачих байгууламж: Өмнөд хилийн дамжуулан ачих байгууламжийн хүчин чадлыг 2 дахин нэмэгдүүлэх.

Тэрбээр "Эдгээр 3 төсөл дээр техникийн судалгаа хийж, ТЭЗҮ-ийг хамтран боловсруулах бөгөөд цаашид бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхээр техникийн түвшний уулзалтуудыг үргэлжлүүлж байна. Сүүлийн 36 жилийн хугацаанд Засгийн газрын түвшинд шатахууны агуулах саван дээр төрийн бодлого гаргаж, санхүүжилт олгож хийж буй анхны тохиолдол болж байна. Энэ оны тухайд дотоодын хүчин чадлаараа шатахууны нөөцөө 14 хоногоор нэмэгдүүлж, нийт 45 хоног хадгалдаг болж байна. Ойрын ирээдүйд улсынхаа шатахууны хэрэглээг 1-3 сарын хугацаанд бүрэн хангах хэмжээнд хүргэх зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд гадаад, дотоодын бүх боломжит эх үүсвэрийг дайчлан ажиллаж байна" хэмээлээ.

Сэтгэгдэл (9)

  • Зочин (202.126.90.158)
    Шатахуун борлуулдаг аж ахуйн нэгж бүрт эргэлтийн хөрөнгийн дэмжлэг үзүүлж,нөөц бүрдүүлэх даалгавар өгвөл ч асар их нөөцтэй байх боломжтой болно.Улсын нөөц ч эмзэг шүү!Асар их зардаптарын,хорогдолтой.Эцэст нь улс л хохирдог.
    2026 оны 10 сарын 03 | Хариулах
  • А.Хонгор (59.153.112.130)
    шатахуун боловсруулах үйлдвэр барих төслөө бодлого болгооч. Очирбатын үед л түүхий эд бараг бэлэн гарсан одоо болтол бүтээгдэхүүн гаргаж чадахгүй бусдаас хараат хэвээрээ.
    2026 оны 10 сарын 03 | Хариулах
  • Ганаа (103.212.118.153)
    Үйлдвэр барихын оронд сав хайгаад явах юмаа
    2026 оны 10 сарын 03 | Хариулах
  • Эх оронч монгол (202.21.108.37)
    Энэ хулгайч хэчнээн удаа худлаа хуцваа!!! Аль 2, 3 жилийн өмнөөс л Оросын бензиныг бүх үйлдвэрийг бөмбөгдөн устгана. Тэр үед манайх хэцүү байдалд орно. Иймээс бүх гаргалгааг хурдан шийдэж нефтийн үйлдвэрээ хурдал гээд л ард түмний юм ойлгодог хэсэг хэлээд л байсан ш дээ. Орос ах нар бидний бензиныг таслахгүй гээд хуцаад байсан. Одоо хаан байна? Тэр таслахгүй гэсэн чинь. Одоо цаашдаа бензин огт өгч чадахгүй болно. Энэ талаар бодож байна уу? Мал аа!!! Ийм олгой толгойтой пизда яаж дарга хийж чаддаг байнаа??? Ичээч! Усан толгойтой илжиг ээ!!!
    2026 оны 10 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.212.117.171)
    Худлаа яриад байгаам даа? Хэдэн жил ярьж хэр удаан биднийгээ дарлах бэ? Одоо бол итгэхгүй. Монгол төрөө нам нэртэй хэдэн хулгайч нараас бүр мөсөн үүрд цэвэрлэцгээе !!!
    2026 оны 10 сарын 02 | Хариулах
  • Зочин (203.91.115.48)
    Тонил, чадваргүй, сэтгэлгүй луйварчин !! Төрөөс төрсөн тэрбумтаан чиний хувийн ашиг сонирхолыг чинь нотолчихоод байхад хэлсэндээ хүрээд зайлаач !!
    2026 оны 10 сарын 02 | Хариулах
  • З (64.119.23.237)
    Энэ нэг шүлсээ үсрэгсэн п г зайлуулаач ээ ард түмэн сөгдаж дууслаа
    2026 оны 10 сарын 02 | Хариулах
  • Зайл алаа (202.126.89.146)
    Дамдинням лалараа чадахгүй бол ажиллаа өгөөд зайлаач лалараа
    2026 оны 10 сарын 02 | Хариулах
  • Үнэнч (103.26.195.67)
    Та нар дандаа шал худлаа үлгэр ярьдаг ард олныг тэнэг гэж боддог юмуу зайл чи
    2026 оны 10 сарын 02 | Хариулах