Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

БНХАУ-тай газрын тосны салбарт 20 жилийн стратегийн түншлэл эхлүүллээ


Салбарын сайд Г.Дамдинням БНХАУ-ын Газрын тосны корпораци /CNPC/-ийн Ерөнхий захирал Жоу Шиньхуайтай уулзаж, салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах чухал тохиролцоонд хүрлээ.

Уулзалтын үр дүнд урт хугацааны тогтвортой нийлүүлэлт, хайгуул, олборлолт, боловсруулах үйлдвэрийн түүхий эдийн хангамж болон нүүрс-химийн чиглэлээр хамтран ажиллах нарийвчилсан төлөвлөгөө гаргахаар болов.

Уулзалтын гол шийдвэрүүд:

-Шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ

9 дүгээр сард CNPC-ээс 10,000 тонн автобензин, 4,000 тонн онгоцны түлш, 3,000 тонн дизель түлш авна.

Нэмэлтээр 9 болон 10 дугаар сард АИ-92 болон дизель түлшийг дахин нэмэгдүүлэх хүсэлт хүргүүлснийг шуурхай судлахаар болов.

Цаашид ойлгомжтой үнийн томьёолол, төмөр замын логистиктэй уялдсан урт хугацааны тогтвортой гэрээнд шилжинэ.

-Хайгуул, олборлолтын хөрөнгө оруулалт нэмэгдэнэ

Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайн 2026–2030 оны хөтөлбөрийг шинэчлэн, орд газруудын жилийн олборлолтыг 0.8–1.0 сая тонн хүртэлх дээд түвшинд хүргэнэ.

CNPC-ийг шинэ 1–2 талбайд урьдчилсан геологи-эдийн засгийн үнэлгээ хийж, хөрөнгө оруулахыг урив.

-Газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангана

2028 онд ашиглалтад орох үйлдвэрт зориулж АҮЭБЯ, CNPC, “Daqing Oilfield”, “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн төлөөллөөс бүрдсэн хамтарсан техникийн баг байгуулна.

Тосон-Уул болон Тамсагийн талбайгаас гарах түүхий тосны нийлүүлэлтийг урт хугацаанд баталгаажуулна.

 Нүүрс-химийн салбарын хамтын ажиллагаа

Нүүрсний давхаргын метан хий болон нийлэг хий, шингэн түлш үйлдвэрлэх зэрэг гүн боловсруулалтын төслүүдийг судалахаар тогтов.

Ойрын хугацаанд Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, замын зураглалаа эцэслэн батлах юм. Энэхүү тохиролцоо нь хоёр улсын хамтын ажиллагааг олборлолт, хайгуул, боловсруулалт, нүүрс-хими гэсэн иж бүрэн цогц системд шилжүүлж буйгаараа стратегийн өндөр ач холбогдолтой юм.