Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

“ЭРДЭС БОЛОВСРУУЛАЛТ - 2026” ОЛОН УЛСЫН НАЙМ ДАХЬ УДААГИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбооноос “Эрдэс боловсруулалт” олон улсын хурлыг найм дахь удаагаа зохион байгуулна. Хоёр жил тутам уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү арга хэмжээ 2026 оны 10 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд Эрдэнэт хотноо болох аж.

Уул уурхайн салбарын олборлолтын хэмжээ нэмэгдэхийн хэрээр ашигт малтмалыг үр ашигтай, байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт технологиор боловсруулах шаардлага улам бүр чухлаар тавигдах болсон. Энэ хүрээнд тус хурлаар баяжуулалт, боловсруулалтын шинэ технологи, инновац, үйлдвэрлэлийн үр ашиг, техник технологийн шинэчлэл, түүнчлэн салбарын эрх зүйн орчин, удирдлага зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Үйлдвэрлэлийн туршлагатай танилцана

Арга хэмжээний эхний өдөр буюу 10 дугаар сарын 22-нд оролцогчдод зориулсан “Technical Tour” буюу үйлдвэрийн аялал зохион байгуулагдах ажээ. Энэ үеэр салбарын тэргүүлэх үйлдвэрүүд болох “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Ачит-Ихт” ХХК, “Эрдмин” ХХК-ийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцах боломжтой. Улмаар баяжуулалт, боловсруулалтын технологийн шийдэл, үйлдвэрлэлийн зохион байгуулалт, практик туршлагыг мэргэжлийн хүрээнд харилцан солилцох боломж бүрдэнэ.

Олон улсын хурал ба үзэсгэлэн хамт зохион байгуулагдана

Аравдугаар сарын 23-нд болох олон улсын хурлын зэрэгцээ үзэсгэлэн ч мөн зохион байгуулагдана. Тус үзэсгэлэнгийн хүрээнд эрдэс боловсруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, технологи нийлүүлэгчид, мэргэжлийн байгууллагууд бүтээгдэхүүн, технологи, шийдлээ танилцуулах юм.

“Эрдэс боловсруулалт” олон улсын хурал нь төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, уул уурхайн компаниуд, баяжуулах үйлдвэрүүд, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын төлөөлөл, инженер техникийн ажилтнууд болон салбарын мэргэжилтнүүдийг нэгэн дээвэр дор цуглуулах томоохон арга хэмжээ юм.