Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

"Петро Матад" компани газрын тосны экспортын хүндрэлийг шийдвэрлэв

Б.Төгс

Лондоны хөрөнгийн биржид бүртгэлтэй "Петро Матад" компани "Петрочайна Дачин Тамсаг" компанийн "Тосон-Уул XIX" талбай дахь агуулахад хадгалагдаж буй 48,000 баррель газрын тосоо экспортлох боломжтой болсноо (2026.08.13) мэдээллээ.

Петро Матад компани "Матад XX" талбайгаас тос олборлодог бөгөөд манай улсын гурав дахь газрын тос олборлогч болоод байгаа юм. Компанийн хувьд 2024 оны сүүлээр уг талбайн Цэн тогоруу-1 цооногоос тос олборлох болсноор өдөрт дунджаар 200-250 баррель тос олборлож байна. Олборлосон тосыг "Петрочайна Дачин Тамсаг" компанитай байгуулсан газрын тос борлуулах гэрээний дагуу экспортолдог. Гэвч энэ жилийн тухайд борлуулалтын хэлэлцээрийн хэрэгжилт "Петрочайна Дачин Тамсаг" болон Хятад дахь толгой компани хоорондын дотоод асуудлаас шалтгаалан саатаад байсан нь одоо ийнхүү шийдэгдэж байна. Газрын тос борлуулалтын төлбөрийг 9 дүгээр сард “Петрочайна Дачин Тамсаг” компани төлөх ажээ.

"Цэн тогоруу" ордын газрын тосны нөөцийг баталгаат зэрэглэлээр 2021 онд 1.15 сая тонн, үүнээс ашиглалтын баталгаат нөөцийг 137.9 мянган тонноор ашигт малтмалын нөөцийн нэгдсэн санд бүртгэсэн байна. 

2026 он гарсаар улсын хэмжээнд газрын тосны экспорт эхний 7 сарын байдлаар 1.95 сая баррельд хүрч, орлогын дүн нь 156.4 сая ам.доллароор илэрхийлэгдлээ. Энэ нь газрын тосны экспортын биет хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 6.9%-иар, үнийн дүн 0.9%-иар тус тус буурсныг харуулж байна.