Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

ЭРЧИМ ХҮЧНИЙ УХААЛАГ СҮЛЖЭЭ, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЛАА

Эрчим хүчний сайдын зөвлөлийн хуралдаан /2026.07.06/ болж, “Эрчим хүчний ухаалаг сүлжээ, мэдээллийн технологийн стратеги төлөвлөгөө /2026–2035/”-ний төслийг “Эрчим хүчний салбарын цахим шилжилтийн замын зураглалын төсөл бэлтгэх” ажлын хэсгийн нарийн бичгийн дарга, Эрчим хүчний зохицуулах хорооны Ажлын албаны дарга Б.Болор-Эрдэнэ танилцуулав. Уг төслийг Эрчим хүчний сайдын тушаалаар байгуулагдсан дээрх ажлын хэсэг боловсруулжээ. Хуралдаанаас дээрх төслийг Эрчим хүчний сайдын тушаалаар батлах нь зүйтэй гэж үзсэн байна.

“Эрчим хүчний ухаалаг сүлжээ, мэдээллийн технологийн стратеги төлөвлөгөө  /2026–2035/”-ний төсөлд засаглал ба институцийн тогтолцоо, кибер аюулгүй байдал ба тэсвэрлэх чадавхын тогтолцоо, эрчим хүчний зах зээлийн цахимжилт, хүний нөөцийн чадавхыг хөгжүүлэх, судалгаа, инновац ба шинэ технологи, хэрэгжилтийн замын зураглал, хөрөнгө оруулалт ба санхүүжилтийн тогтолцоо, эрчим хүчний салбарын цахим шилжилтийн системийн зорилтот бүтэц зэргийг тусгажээ.

Мөн хуралдааны үеэр Эрчим хүчний салбарын цахим шилжилтийн суурь дэд бүтцийг бэлтгэх ажлын хүрээнд дөрвөн ажлын хэсэг байгуулж, биелэлтийг ирэх аравдугаар сарын 1-ний дотор танилцуулахыг Эрчим хүчний яамны Бодлого, төлөвлөлтийн газарт үүрэг болголоо. Үүнд, Цахилгааны ухаалаг тоолууржуулалтыг нэгдсэн байдлаар өргөжүүлэх ажлын хүрээнд УБЦТС ТӨХК-ийн тоолуурын өгөгдлийн удирдлагын систем, хэрэглэгчийн программ хангамжийг улсын хэмжээнд ашиглах арга хэмжээг хариуцан ажиллах ажлын хэсэг, Улаанбаатар хотын дулааны ухаалаг тоолуур, хэмжих хэрэгслийн нэгдсэн системийн төсөл болон санхүүжилтийн загварын санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг багтаж байна.