Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Алтны ханш 4,200 ам.долларын босгоос эргэн буурлаа

Source:Goldprice

АНУ, Ираны хэлэлцээний ахицтай холбоотойгоор өчигдөр (06.22) 4,200 ам.доллароос давж өсөөд байсан алтны ханш өнөөдөр (06.23) эргэн бууж, өсөлтөө алдлаа. Холбооны Нөөцийн Сан (ХНС) бодлогын хүүгээ өсгөх хүлээлт зах зээлд давамгайлсан хэвээр байгаа нь ханш ийнхүү эргээд доошлох гол шалтгаан болов.

Өмнөх өдрийн Нью-Йоркийн арилжаагаар алтны спот ханш 1.2%-иар өсөж, түр зуур сэргээд байсан ч өнөөдрийн арилжаагаар унц нь 4,100 ам.доллар орчимд хэлбэлзэж байна. Одоогоор ирэх 12 дугаар сард АНУ-ын төв банк хүүгээ өсгөх магадлал 89%-тай байгаа юм.

Уг хүүгийн өсөлтийн хүлээлтээс шалтгаалж олон улсын томоохон банкууд алтны төсөөллөө бууруулаад байна. Тухайлбал, Goldman Sachs банк оны эцсийн алтны зорилтот үнийг 5,400 ам.доллароос 4,900 ам.доллар болгон бууруулсан бол, Bank of America өмнө нь таамаглаж байсан 6,000 ам.долларын дээд түвшинд хүрэх магадлал багассаныг тэмдэглэжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар, ХНС-ийн мөнгөний бодлого бүрэн тодорхой болох хүртэл алтны ханш ийнхүү тогтворгүй, савлагаатай байх төлөвтэй байна.