Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

ОЮУ ТОЛГОЙ: ЭКСПОРТ СААТСАН ДОЛОО ХОНОГ ТУТАМД УЛСЫН ТӨСӨВТ 35 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТАТВАРЫН ОРЛОГО ТАСАЛДАНА

-ЭКСПОРТ СААТСАН ДОЛОО ХОНОГ ТУТАМД УЛСЫН ТӨСӨВТ 35 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТАТВАРЫН ОРЛОГО ТАСАЛДАНА-

Өнөөдөр буюу 2026 оны 6‑р сарын 17‑ны өглөөний 9 цагаас эхлэн “Эрс Шинэчлэл Хөдөлгөөн”-ий нэр бүхий иргэд Оюу толгой ХХК-ийн үйл ажиллагаанд саад учруулах зорилгоор баяжмал тээвэрлэлтийн замыг хаагаад байгаа. Энэ тухай тус компаниас дараах уриалгыг гаргаад байна.

Тус компани уриалгадаа, “Эрс Шинэчлэл Хөдөлгөөн” зам хаасны улмаас хуваарьт баяжмал тээвэрлэлт зогсож, экспорт тасалдах, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүйд хүрэх эрсдэл үүслээ. Экспорт саатсан нэг долоо хоног тутамд улсын төсөвт ойролцоогоор 35 тэрбум төгрөгийн татварын орлого, тэр дундаа 21 тэрбум төгрөгийн АМНАТ тасалдах эрсдэлтэй байна.

“Оюу толгой” компани нь Монгол Улсын төсвийн татварын орлогын 9 орчим хувийг бүрдүүлж, өдөр бүр 23 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг эдийн засгийн эргэлтэд оруулж, олон айл өрх, үндэсний бизнес эрхлэгчдийг дэмжсээр ирсэн.

“Оюу толгой” компани иргэдийн эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хүндэтгэж, шаардлага тавьсан иргэд, төрийн бус байгууллагуудтай уулзан, тухай бүр хариу өгч, ажил хэрэгч харилцахыг чухалчилдаг.

Гэвч одоогийн нөхцөл байдал нь улсын төсөвт их хэмжээний тасалдал үүсгэж, гадаад орчинд Монгол Улс, Монголын уул уурхайн салбарын нэр хүндийг унагаах уршигтай. Иймд Монгол Улсын нийтлэг эрх ашгийг эрхэмлэн, уурхайн үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй явуулахад саад учруулахгүй байхыг уриалж байна” гэжээ.