
Энэ удаагийн арга хэмжээ "Human + AI Redefining cybersecurity" сэдвийн хүрээнд Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд зохион байгуулагдаж байна.
Хиймэл оюуны хөгжил кибер халдлагыг улам боловсронгуй болгосноор компаниуд, байгууллагуудын хувьд кибер аюулгүй байдал нь зөвхөн IT багтаа хариуцуулах асуудал бус, харин бизнес “амьд үлдэх” стратегийн шаардлага болж өөрчлөгдөж байна.
Дэлхийн кибер аюулгүй байдлын салбарыг тодорхойлж буй Fortinet, Cisco, Thales, Sophos зэрэг олон улсын технологийн компаниудын экспертүүд оролцох тус форумаар хиймэл оюунд суурилсан шинэ үеийн халдлага, хамгаалалтын чиг хандлага, бодит кейсүүдийг танилцуулна. Мөн форумын үеэр demo stage ажиллаж, халдлагыг хэрхэн илрүүлж, хариу арга хэмжээ авч байгааг бодит орчинд шууд үзүүлнэ.
