Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Events

УУЛ УУРХАЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ 2026 ОНЫ 05 ДУГААР САРЫН 01, 02-НЫ ӨДРҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Өмнөговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд аймагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчдийг дэмжих зорилготой уул уурхайн нээлттэй өдөрлөгийг 5 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад хотын Хөгжимт жүжгийн театрт зохион байгуулах аж.

Өдөрлөгийн хүрээнд нээлттэй ажлын байрны танилцуулга, хөдөлмөрийн аюулгүй байдлын туршлага солилцох уулзалт, ханган нийлүүлэгчдийн мэдээлэл, танилцуулга хийж, Хөдөлмөрийн харилцаа-Хөдөлмөрийн гэрээ сэдэвт хэлэлцүүлэг өрнөх бөгөөд зочид, компаниудын удирдлагууд, хүний нөөцүүдийн уулзалт болно. Өдөрлөгийн үеэр хамтын ажиллагааны гэрээ байгуулах боломжтой ба ажлын байранд бэлтгэх сургалт, гамшгийн үеийн холбоо мэдээлэл анхны тусламж үзүүлэх сургалт, зөвлөгөө орно. Үүнээс гадна, хүнд машин механизмын операторын ур чадварын тэмцээн, аврах ажиллагааны болон спортын арга хэмжээ зохион байгуулагдана. 

Энэхүү арга хэмжээ нь орон нутгийн иргэдэд ажлын байрны мэдээллийг нэг дороос авах, аж ахуйн нэгжүүдтэй шууд холбогдох, ур чадвараа нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой.

Жижиг, дунд бизнес эрхлэгчид болон хоол үйлдвэрлэл эрхлэгчдийг тус өдөрлөгт идэвхтэй оролцохыг урьж байна. Оролцох хүсэлтэй иргэд, аж ахуй нэгж 70537393 дугаарт холбогдон мэдээлэл авна уу.