Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Үйл явдал

Геологийн суурь мэдээллийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов


Салбарын сайд Г.Дамдинням Британийн Геологийн судалгааны хүрээлэнгийн Үндэсний геологийн шинжлэх ухааны захирал Жонатан Форд, Чухал ашигт малтмалын судалгааны багийн ахлагч Эймар Дийди нартай Лондон хотноо (2026.02.25) уулзлаа.

Монгол-Британийн хооронд байгуулсан Чухал түүхий эдийн салбарт хамтран ажиллах Санамж бичгийн хүрээнд Монгол Улсын Үндэсний геологийн алба, Британийн Геологийн алба хоорондоо санамж бичиг байгуулан хамтран ажиллаж буй юм.

Цаашид Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Британийн Бизнес худалдааны яам хооронд байгуулах ажлын хэсгийн хүрээнд геологийн салбарын хамтын ажиллагааг улам эрчимжүүлэх, геологийн судалгааны санхүүжилтийг нэмэгдүүлэх, геологийн суурь мэдээллийг орчин үед гаргах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

 

 

Эх сурвалж: АҮЭБЯ