
“Эрдэнэс Тавантолгой” компанийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал өнөөдөр буюу 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Корпорейт Конвейшн центрийн хурлын танхимд боллоо. Ээлжит бус хурлаар компанийн дүрэмд "Компанийн гүйцэтгэх удирдлагыг гүйцэтгэх захирал, хувь хүн эсвэл багаар хэрэгжүүлж болно" гэсэн заалт нэмэлтээр оруулах тухай асуудлыг хэлэлцэн баталлаа.
Дүрэмд дээрх өөрчлөлт орсноор компанийн гүйцэтгэх удирдлагыг хувь хүн эсвэл багаар нь томилон ажиллах эрхзүйн үндэс бүрдэж байна. Компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2026 оны 04 дүгээр сард зохион байгуулахаар төлөвлөж байна.

Эх сурвалж: "Эрдэнэс Тавантолгой" ХК