Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

Чухал ашигт малтмалын асуудлаарх сайд нарын түвшний олон улсын уулзалт боллоо


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-д ажлын айлчлал хийх үеэрээ тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиогийн санаачилгаар зохион байгуулсан “Чухал ашигт малтмалын асуудлаарх сайд нарын түвшний олон улсын уулзалт”-д (2026.02.04) оролцлоо.

“Чухал ашигт малтмалын асуудлаарх сайд нарын түвшний олон улсын уулзалт”-д нийт 55 улсын Гадаад хэргийн сайд нар, мөн уул уурхай, ашигт малтмалын асуудал эрхэлсэн бусад төлөөлөгчид оролцов.

Энэхүү уулзалтад чухал ашигт малтмалын үйлдвэрлэгч болон хэрэглэгч орны төлөөлөгчид нэгэн дор цугларч, эдийн засгийн өсөлт болон тэргүүний технологийн үйлдвэрлэлтэд нэн шаардлагатай чухал ашигт малтмалын тогтвортой бөгөөд найдвартай нийлүүлэлт, мөн боловсруулалтыг хангаж ажиллах талаар нэгдсэн ойлголтод хүрч хамтран ажиллах эрмэлзлээ илэрхийлэв.

“Чухал ашигт малтмалын асуудлаарх сайд нарын түвшний олон улсын уулзалт” нь чухал ашигт малтмалын салбар дахь хамтын ажиллагааг хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтад тулгуурлан хөгжүүлэхийг зорьж байгаагаараа ихээхэн онцлог юм.

 

 

Эх сурвалж: ГХЯ