Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Citigroup: Зэсийн ханш 2026 онд 13,000 ам.доллар/тонн-д хүрнэ

Зэсийн ханш өнгөрөгч Баасан гарагт (2025.12.05) дээд амжилт тогтоосон бөгөөд энэхүү өсөлт нь ирээдүйд зэсийн нийлүүлэлтийн хомсдол нүүрлэж магадгүй  гэсэн таамаглалаас үүдэлтэй юм.

Лондоны Металлын бирж (LME) дээрх зэсийн фьючерс үнэ 2.2%-иар өсөж,11,705 ам.доллар/тонн-д хүрсэн. Сүүлийн хэдэн долоо хоногт зэсийн үнэ нэмэгдсэн нь АНУ дахь тарифын эрсдэлээс урьдчилан сэргийлж буй нөөцлөх хандлагаас үүдэлтэй хэмээн шинжээчид үзжээ.

"Citigroup" уг нөөцлөлтөөс үүдэлтэй зэсийн хомсдол 2026 оны хоёрдугаар улиралд зэсийн үнийг $13,000/тонн хүртэл өсгөх хандлагатай гэж таамаглаж байна.

Зэсийн үнийн өсөлтөд олон хүчин зүйлс нөлөөлж буй. Үүнд: макро эдийн засгийн эерэг нөхцөл, суурь үзүүлэлтүүд, зах зээлийн эрэлт, нөгөө талаас АНУ-ын бодлогын хүү буурах хүлээлт, төсвийн өргөтгөл, Европын зэвсэгжүүлэх бодлого, эрчим хүчний шилжилт зэрэг хүчин зүйлс нөлөөлж байна.