Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

2026 онд ОХУ-ын Хятад руу хийдэг шингэрүүлсэн нефтийн хийн экспорт 40%-иар нэмэгдэх боломжтой

Ч.Сансар

Орос улс Хятадад нийлүүлдэг шингэрүүлсэн нефтийн хийн (LPG) хэмжээг ирэх жил 40%-иар нэмэгдүүлж, 1.125 сая тоннд хүргэж магадгүй гэж “Petromarket” зөвлөх компани мэдэгдэв.

Барууны орнууд Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авсаны улмаас Орос улс газрын тосны экспортоо Европоос Хятад, Энэтхэг рүү чиглүүлсэн.

Европын Холбооны авсан хориг арга хэмжээ 2024 оны 12-р сарын 20-нд хэрэгжиж эхэлсэн бөгөөд Орос улс одоо Хятад руу байгалийн хий болон шингэрүүлсэн нефтийн хийн экспортоо нэмэгдүүлэхийг эрмэлзэж байна.

LPG буюу пропан ба бутаныг голчлон автомашины түлш, халаалт болон бусад нефть химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашигладаг.

Орос улс мөн Турк, Монгол, Армени, Гүрж, Азербайжан, Афганистан, Тажикистан болон бусад улс орнуудад LPG нийлүүлдэг. Оросоос Хятад руу нийлүүлэх хийн хэмжээ цаашид өсөх боломжтой гэж тус салбарын мэргэжилтнүүд мэдэгджээ.

Petromarket-ийн мэдээлснээр Оросоос Хятад руу экспортолж буй LPG хэмжээ 2024 оны 416,000 тонноос энэ онд 800,000 тонн болж өснө гэжээ.

Газпромын зүүн Сибирь дэх Амурын хий боловсруулах үйлдвэр энэ оны эхээр хий боловсруулж эхэлснээр Хятад руу шингэрүүлсэн хийн экспортоо нэмэгдүүлжээ.

Газпромын менежер Сергей Степанов өнгөрсөн долоо хоногт Санкт-Петербургт болсон чуулга уулзалтын үеэр тус үйлдвэр нь ихэвчлэн Хятад руу шингэрүүлсэн нефтийн хий нийлүүлдэг гэж мэдэгджээ.

Салбарын эх сурвалжуудын мэдээлснээр Амурын хий боловсруулах үйлдвэр одоо сард 40,000-45,000 тонн шингэрүүлсэн хий үйлдвэрлэж байна.

Эх сурвалж: reuters.com