
Казахстан улс 2040 он гэхэд шинэ боловсруулах үйлдвэр барьж, одоогийн боловсруулах хүчин чадлаа хоёр дахин нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа тухай тус улсын Эрчим хүчний сайд Ерлан Акенженов мягмар гарагт мэдэгдлээ.
Өнгөрсөн жил Казахстаны газрын тос боловсруулах хүчин чадал жилд 18 сая тонн байсан. Хүчин чадлаа нэмэгдүүлснээр 2032 он гэхэд жилд 30 сая тонн газрын тос боловсруулах боломжтой болно.
2040 он гэхэд Казахстан жилд 10 сая тонн боловсруулах хүчин чадалтай шинэ үйлдвэр ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Үр дүнд нь 2040 он гэхэд тус улсын нефть боловсруулах нийт хүчин чадал нь хоёр дахин нэмэгдэж, жилд 40 сая тоннд хүрнэ.
Хүчин чадлыг өргөжүүлснээр нефтийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг 2040 он гэхэд хоёр дахин нэмэгдүүлж, 14.55 сая тонноос 29.2 сая тоннд хүргэхийг зорьж байгаа юм.
Энэ оны эхээр Эрчим хүчний яамны газрын Газрын тосны тээвэрлэлт, боловсруулах газрын дэд захирал Талгат Макуов нефть боловсруулах хүчин чадлыг өргөжүүлэхэд 15-19 тэрбум долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэж мэдэгдсэн байна.
Казахстан ОПЕК+ бүлгийн хэлэлцээрийг дагаж мөрдөнө гэж амлаж байгаа ч, энэ оны тухайд тус бүлгийн тохирсон квотоос давуулж олборлосоор байгаа юм.
ОПЕК бүлгийн гишүүн бус Казахстан улс ОПЕК+ хэлэлцээрийг баталсан боловч тохиролцсон квотоосоо давсан олборлолтыг олон жилийн турш явуулж байгаа аж. Казахстан энэ жил Chevron зэрэг олон улсын томоохон компаниудтай хамтран хэрэгжүүлж буй төслүүдийн хүрээнд олборлолтоо нэмэгдүүлжээ.