Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Газрын тосны хангалтыг тогтвортой болгох хуулийн төслийг боловсрууллаа

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнөөдөр (2025.11.25) Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нар Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.

Энэхүү хуулийн төсөл нь олон улсын худалдааны нөхцөл байдал болон гадаад хүчин зүйлээс сэргийлж, стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамжийг тогтвортой байлгах, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, шаардлагатай арга хэмжээг шуурхай авах боломжийг бүрдүүлэх зорилготой.

Тухайлбал, шатахууны хангалтын тогтвортой байдлыг хангах үүднээс импортлогч аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, нөөцийг бүрдүүлэх, хадгалах савны хүчин чадал, багтаамжийг нэмэгдүүлэх асуудлыг хуулийн төсөлд тусгажээ. Өнөөдрийн байдлаар Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээг 100 хувь импороор хангаж байгаа бөгөөд 2025 оны 9 дүгээр сарын 31-ний байдлаар импортын хэмжээ 2.2 сая тонн, өмнөх оныхоос 21 хувиар өссөн байна.

Хуулийн төслийг баталснаар газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамж тогтворжих, бүтээгдэхүүний хомсдолоос урьдчилан сэргийлэх, агуулахын хүчин чадал нэмэгдэх, агаарын бохирдол буурах, нийгэм, эдийн засгийн өсөлтийг дэмжих ач холбогдолтой юм.

Монгол Улсын Засгийн газар