Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Үйл явдал

Оюутолгойн зээлийн хүүг бууруулахаар хэлэлцэх саналаа хүргүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 67 дугаар захирамжаар байгуулагдсан, Оюутолгойн төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүгийн зохистой байдлыг хянан үзэж, өөрчлөх, хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг (2025.10.13) хоёр дахь хуралдаанаа хийв. 

Хуралдаанаар ажлын хэсэг Оюутолгойн зээлийн хүүг бууруулах хэлэлцээрийг үр дүнтэй зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж, уулзалт, яриа хэлэлцээг ойрын хугацаанд эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж буйг онцоллоо.

Мөн ажлын хэсгийн ахлагч Сангийн сайд Б. Жавхлан зээлийн хүүг бууруулах хэлэлцээрийг эхлүүлэх хүрээнд холбогдох байгууллагуудад шаардлагатай ажлыг эрчимжүүлэх чиглэл өглөө.

Хөрөнгө оруулагч талд хэлэлцээрийг эхлүүлэх албан ёсны саналыг хүргүүлээд байна.

 

Эх сурвалж: Сангийн яам