Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“МАКС ГРУПП” ИМПОРТЫГ ОРЛОХ "ТАЙШИР ШОХОЙН ҮЙЛДВЭР”-ЭЭ ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ АМЖИЛТТАЙ НЭЭЛЭЭ

The Mongolian Mining Journal - 2025.09-р сарын дугаар


"Макс Групп"-ийн хөрөнгө оруулалттай “Цэнгазар” ХХК нь Монгол Улсын дотоодын шохойн хэрэгцээний 25%-ийг дангаар хангах хүчин чадал бүхий "Тайшир шохойн үйлдвэр"-ээ Говь-Алтай аймагт албан ёсоор нээлээ.

Хоногт 400 тонн, жилд 120 мянган тонн шохой үйлдвэрлэх хүчин чадалтай уг үйлдвэр нь MNS 0347:2002 стандартын дагуу кальцийн І, ІІ зэргийн шохойг үйлдвэрлэж, барилгын болон технологийн хэрэгцээнд бүрэн нийцсэн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх юм.

Тус үйлдвэр нь орчин үеийн урьдчилсан халаах цамхаг бүхий эргэх зуух, битүү цикл технологийг ашигладаг тул байгаль орчинд хаягдалгүй үйлдвэрлэл явуулах боломжтой. Мөн агаарт хаягдах тоосонцрыг 99 хүртэл хувиар бууруулах уутат шүүлтүүрээр тоноглогдсон нь байгальд ээлтэй дэвшилтэт шийдэлтэй.

Үйлдвэр ашиглалтад орсноор орон нутагт 150-200 тогтвортой ажлын байр шинээр бий болж, эцсийн бүтээгдэхүүн нь уул уурхай, хүнд үйлдвэр, эрчим хүч болон барилгын салбарын чухал түүхий эдээр хангана.

Энэ нь гадаад валютын урсгалыг бууруулж, үндэсний үйлдвэрлэлийн чадавхыг бэхжүүлэх стратегийн өндөр ач холбогдолтой.

Мөн "Тайшир шохойн үйлдвэр"-ийн нээлтийн үеэр "Евро Блок үйлдвэр"-ийн шавыг тавьснаар баруун бүс нутагт барилгын материалын цогцолбор бий болох эхлэл ийнхүү тавигдлаа.

"Макс Групп" нь баруун бүс нутгийн хөгжил, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд олон улсын жишигт нийцсэн үйлдвэр, мега төслүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлж, Монгол Улсын эдийн засгийн тогтвортой өсөлтөд бодит хувь нэмэр оруулан ажилласаар байна.