"Эрдэнэс Тавантолгой" компани Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 6.4 мянган тонн баяжуулсан коксжих нүүрс БНХАУ-ын Цаофэйдянь боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа (2025.10.06).
БНХАУ-ын Цаофэйдянь боомт хүргэж өгөх нөхцөлтэй уг арилжаанд дөрвөн оролцогч оролцож, нэг тонн нүүрсийг 165.6 ам.доллароор худалдан авч, нийт 1.1 сая ам.долларын үнэлгээ бүхий 6.4 мянган тонн нүүрсийг амжилттай арилжаалсан нь анхны тохиолдол болж байна.
Компанийн тухайд төдийгүй улсын хэмжээнд Гашуунсухайт-Ганцмод, Ханги, Шивээхүрэн боомтоор нүүрсээ экспортолдог. Харин энэ удаа экспортын шинэ гарц нээж БНХАУ-ын зах зээлийн гүнд буюу гуравдагч орнуудтай хиллэдэг Цаофэйдянь боомт руу хүргэж өгөх нөхцөлтэй арилжааг ийнхүү эхлүүллээ.
Цаофэйдянь боомт нь БНХАУ-ын Хэбэй мужийн Таншань хотод, Бээжин хотоос 220 км, Тяньжин хотоос зүүн хойд зүгт 120 км-т байрладаг бөгөөд Бохайн эдийн засгийн чөлөөт бүсэд багтдагаараа онцлогтой. Хятадын хойд болон баруун хойд бүсийг Номхон далайгаар дэлхийн 70 улсын 110 гаруй боомттой холбодог чухал гарц юм.
Тус боомтод бүтээгдэхүүнээ хүргэж өгснөөр Монголын нүүрсний хэрэглэгчийн цар хүрээг нэмэгдүүлэх, зах зээлийг тэлэх, эцсийн хэрэглэгчдэд ойртох чухал ач холбогдолтой юм.
Эх сурвалж: ЭТТ