Т.Бямбанаран
Ус бол амьдралын үндэс болоод зогсохгүй орчин цагийн уул уурхайн үйл ажиллагааны ёс зүйн шалгуур, хариуцлагын төв цэг болсон гэхэд хилсдэхгүй. Дэлхий даяар усны хомсдол газар авч, байгалийн нөөцийн хүртээмж хүн төрөлхт ний өмнө тулгамдсан гол асуудал болоод байна. Энэ цаг үед усны хайгуул судалгааг эрчимжүүлэх, гүний усны нөөцийг хамгаалах, уул уурхай дахь ус ашиглалтын менежментийг сайжруулах нь нийгмийн өмнө хүлээж буй үүрэг юм. Гүний ус ашиглан уул уурхайн үйл ажиллагаа эрхэлж буй тохиолдолд нуур цөөрөм байгуулах, саарал усыг дахин ашиглах шаардлага үүсч байна. Эрдэс бүтээгдэхүүн түүний дотор цөмийн эрчим хүчний гол түүхий эд болох ураны олборлолт, усны нөөцөд үзүүлж буй нөлөө анхаарлын төвөөс гарах учиргүй.
Өөрөөр хэлбэл, ус бол ураны уурхайн үйл ажиллагааны нэг хэсэг төдий биш, харин байгаль орчин, нутгийн иргэдийн амьдрал, компаниудын нийгмийн хариуцлага (social license)-ыг тодорхойлогч стратегийн үнэт зүйл болсон.
Гүний ус бол зөвхөн уурхайн хэрэглээний нөөц биш, харин олон нийтийн итгэлцэл, нийгмийн зөвшөөрлийг тодорхойлох шалгуур үзүүлэлтүүдийн нэг юм.
ГАЗАР ДООР УУСГАН ОЛБОРЛОХ ТЕХНОЛОГИ НЬ БАЙГАЛЬ ОРЧИНД ХАРЬЦАНГУЙ ЭЭЛТЭЙ
Усны хэрэглээ, байгаль орчинд үзүүлэх нөлөөллөөрөө олон нийтийн анхаарлын төвд ямагт байдаг уран олборлолтын салбарт сүүлийн жилүүдэд газар доор уусган олборлох (ГДУО буюу англиар in-situ recovery, ISR) технологи өргөн нэвтрэх хандлагатай болжээ. Энэхүү арга нь байгаль орчинд харьцангуй ээлтэй, эдийн засгийн хувьд өртөг хямд, бага агуулгатай хүдрийг ч үр ашигтай ашиглах боломж олгодгоороо давуу талтай.
Энэхүү аргын гол онцлог нь хүдрийг газрын гадаргад гаргаж ирэхгүйгээр, уусгагч уусмалын тусламжтайгаар зөвхөн шаардлагатай металл буюу ураныг газар дор уусгаж гарган авдаг.
Өөрөөр хэлбэл, олборлолтын гол үйл явц нь гүний усны орчинд шууд хамааралтай бөгөөд усыг зөв ашиглах, нөөцийг хамгаалах асуудал нь технологи, байгаль орчин, нийгмийн гэх гурван хүчин зүйлийн огтлолцолд оршиж буй.
Дээрх технологийн бас нэг онцлог бол уламжлалт ил болон гүний уурхайн аргуудтай харьцуулахад хөрөнгө оруулалт, ашиглалтын зардал болон байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, газрын гадаргын эвдрэл сүйрэл харьцангуй бага байдагт оршдог.
Тус технологи анх 1950-иад онд АНУ-ын Вайоминг мужид хэрэглээнд нэвтэрч, өдгөө тус улсын уран олборлолтын үндсэн аргуудын нэг болжээ. Үүнээс гадна Казахстан, БНХАУ, ОХУ, Австрали зэрэг томоохон уран үйлдвэрлэгч орнууд ч ГДУО аргыг өргөнөөр ашиглаж байна.
Түүнчлэн олборлолтын дараах нөхөн сэргээлт нь хамгийн эмзэг бөгөөд чухал асуудал юм. АНУ, Канад зэрэг цөмийн эрчим хүчний салбарт тэргүүлэгч улс орнуудын олборлогч компаниуд гүний усны чанарыг олборлолтын өмнөх түвшинд, эсвэл орон нутгийн хэрэгцээнд нийцэх хэмжээнд хүртэл сэргээх хуулийн хүрээнд үүрэг хүлээдэг.
2022 оны байдлаар дэлхий дахинд нийт олборлосон ураны дийлэнх хувийг буюу 27,307 тонныг уг аргаар гарган авсан бол уламжлалт гүний болон ил уурхайгаар олборлосон ураны хэмжээ 18,569 тоннд хүрсэн тухай "Statista" мэдээллийн эх сурвалжид дурджээ.
Дээрх аргыг ашиглан олборлохоос гадна зэс, алт, давс, лити, уран кали зэрэг бусад ашигт малтмалыг ч олборлож байна.
ОЛБОРЛОЛТЫН ТЕХНОЛОГИЙН ҮЙЛ ЯВЦ
Газар доор уусган олборлох үйл явц дараах байдлаар өрнөдөг. Ураныг агуулсан геологийн давхарга руу эхлээд уусгагч уусмалыг шахаж уусмал хүдрээр нэвчиж ураныг шингээх хүртэл тодорхой хугацаа шаардлагатай.
Энэ нь дунджаар нэг сар гаруй хугацаа зарцуулж, улмаар уран агуулсан уусмалыг газрын гадарга руу тусгай цооногоор соруулан авч, боловсруулах үйлдвэр рүү хүргэнэ. Ураныг ялгасны дараа үлдсэн уусгагч шингэнийг дахин боловсруулж, орд руу буцаан шахсанаар усны хэрэглээг багасгаж, нөөцийг хэмнэх нөхцөл бүрддэг байна.
Гэхдээ уг аргыг ашиглахад геологийн нарийн нөхцөл шаардлагатай. Ураны хүдрийг агуулсан элсэн чулуулаг нь дээд болон доод талаараа байгалиасаа үл нэвчих шаварлаг үеэр бүрэн хашигдсан байх ёстой ажээ. Ингэснээр уусгагч уусмалын тархалт хязгаарлагдаж, газрын гүний усны бусад давхаргад сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлийг бууруулах боломжтой гэсэн үг.
САЙН ТУРШЛАГА БА СОРИЛТ ЗЭРЭГЦЭН ОРШДОГ
Энэхүү технологийг ашиглан ураныг эдийн засгийн хувьд хэмнэлттэй, байгаль орчинд харьцангуй бага нөлөөтэйгөөр олборлох боломжтой ч гүний усны менежменттэй салшгүй холбоотой, шаардсан үйл ажиллагаа юм. Уурхайн үйл өндөр хариуцлага ажиллагааг зөв төлөвлөж, стандартын дагуу хэрэгжүүлээгүй тохиолдолд газар доорх усны нөөцөд сөргөөр нөлөөлөх эрсдэл үүсэх тул энэ асуудал олон улсын болон орон нутгийн түвшинд онцгой анхаарал татаж байна.
ГДУО арга нь ихэнх тохиолдолд битүү эргэлтийн системд суурилдаг тул цэвэр усны хэрэглээг багасгаж, уусгагч уусмалыг дахин ашиглах нөхцөлийг бүрдүүлдэг. Уусмалыг шахах, соруулан авах цооногуудыг олон үе давхаргатай, тусгай бүрхүүлтэйгээр барьж байгуулснаар уусмалын гадагш нэвчилт, зэргэлдээ орших уст давхаргад тархах эрсдэлийг бууруулдаг.
Мөн олборлолтын бүсийг хүрээлэн хяналтын цооногууд суурилуулж, уусмалын хөдөлгөөн, усны чанарын өөрчлөлт зэрэг үзүүлэлтийг тасралтгүй хянадаг байх нь. Энэ нь уусмалын гэнэтийн хяналтгүй урьдчилан илрүүлэх, шаардлагатай үед тархалтыг яаралтай арга хэмжээ авах нөхцөлийг бүрдүүлж өгдөг байна.
Гэвч энэ технологи нь бүх эрсдэлийг бүрэн арилгаж байгаа хэрэг огт биш. Газрын гүн рүү шахсан уусмал нь ураны хүдрийг уусгах явцдаа тархаж, орчин тойрны гүний усны нөөцийг бохирдуулах эрсдэл байдаг. Зарим судалгаанд дурдсанаар, олборлолт дууссаны дараа тухайн бүс нутгийн газрын доорх усны байгалийн төлөв байдлыг бүрэн сэргээхэд хүндрэл үүсэх тохиолдол бий. Цаашлаад олборлолтын явцад байгалийн гаралтай, цацраг идэвхт радон хий тодорхой хэмжээгээр ялгарч, ураныг ялгах үед хаягдал шингэн үүсэж болзошгүй.
ЗӨӨВЧ-ОВОО ТӨСЛИЙН ГҮНИЙ УСНЫ ЧАНАРЫГ 200 ГАРУЙ ХЯНАЛТЫН ЦООНОГООР ДАМЖУУЛАН НАРИЙВЧЛАН СУДАЛСАН
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт орших Зөөвч-Овоо төсөл нь ураны олборлолтын салбарт манай улсын гол төлөөлөл болоод байна. Тус төслийг "Бадрах Энержи" ХХК хариуцан ажиллаж байгаа бөгөөд нөөцөөрөө дэлхийд тэргүүлэх ураны ордын нэгд зүй ёсоор тооцогддог.
Тус компанийн мэдээлснээр, Зөөвч Овоогийн ордын гүний усны шинж чанар болон гидрогеологийн нөхцөлийг 2006 оноос хойш 200 гаруй хяналтын цооногоор дамжуулан нарийвчлан судалжээ.
Эдгээр цооногийн тусламжтайгаар төслийн талбай дахь усны найрлага, урсгалын чиглэл, нэвчих эрсдэл зэрэг олон талт үзүүлэлтийг тогтмол хянаж байгаа нь байгаль орчимд учирч болзошгүй сөрөг нөлөөллийг эрт илрүүлэх, хянах боломжийг бүрдүүлж байна.
Хяналтын дүнгээс харахад. уран агуулсан уст давхарга нь олон үеийн шаварлаг, үл нэвчих чулуулгаар хашигдаж, гадаргын болон ундны устай давхаргаас сайтар тусгаарлагдсан байгааг тогтоожээ. Мөн олборлолтын бүс орчимд ундны усны ямар нэгэн эх үүсвэр байхгүй бөгөөд уурхайд ашиглаж буй гүний ус нь химийн найрлагаараа байгалиасаа натри, хлор, ураны өндөр агуулгатай тул ундны зориулалтаар ашиглахад тохиромжгүй гэж үзжээ.
БАЙГАЛЬ ОРЧНЫ ХЯНАЛТЫН ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ 98%-ТАЙ БАЙНА
2023 оны 6 дугаар сард гаргасан Байгаль орчны төлөвлөгөөт аудитын тайлангаас харахад. Энержи" ХХК-ийн хэрэгжүүлж буй "Бадрах ураны уурхайн үйл ажиллагаа нь байгаль орчны хяналтын шалгуур үзүүлэлтийн 98%-ийг хангасан байна. Усны нөөц ашиглалт болон усны чанарын хувьд ямар нэгэн зөрчил илрээгүй гэжээ.
Зөөвч-Овоо ордын хүдрийн биет нь газрын гадаргаас 150-200 метрийн гүнд, сэвсгэр, нэвчимтгий элсэн үе давхаргад байрладаг. Хүдрийн дундаж агуулга нэг тонн чулуулагт 220 грамм уран байгаа учраас уламжлалт ил болон гүний уурхайн аргаар олборлоход эдийн засгийн хувьд үр ашиггүй хэмээн үзжээ. Тиймээс ГДУО арга нь цорын ганц боломжит хувилбар болсон гэж тус компани мэдэгдсэн юм.
Монгол Улс нэгэнт ураны тул үйлдвэрлэлтэй байгаа болж хариуцлагатай уул уурхайн зарчмыг ягштал баримтлан ажиллах нь зүйтэй. Олон улсын хэмжээнд ГДУО аргаар олборлолт хийсний дараа газрын доорх усны чанарыг олборлолтоос өмнөх буюу суурь түвшинд хүртэл нөхөн сэргээх үүргийг тухайн компани хүлээдэг.
Ингэхдээ бохирдсон усыг шүүж цэвэршүүлэх, ууршуулах, дахин боловсруулж ашиглах аргуудыг хэрэглэдэг аж. Хяналтын цооногуудын бүрэн бүтэн байдлыг тогтмол шалгах, уусмал дахь химийн бодис болон ураны агууламжийг хянах зэрэг нь байгаль орчны эрсдэлээс сэргийлэх чухал алхмуудын нэг билээ.
Цаашид нутгийн иргэдийн усны эх үүсвэрт үзүүлэх урт хугацааны нөлөө, байгалийн экосистемд үзүүлэх сөрөг үp дагавар зэрэгт нарийвчилсан үнэлгээ хийх, ил тод байдлыг хангах нь салбарын хариуцлагыг нэмэгдүүлэхэд эерэг нөлөөтэй. Гүний ус бол зөвхөн уурхайн хэрэглээний нөөц биш, харин олон нийтийн итгэлцэл, нийгмийн зөвшөөрлийг тодорхойлох шалгуур үзүүлэлтүүдийн нэг. Тиймээс технологиос гадна ёс зүй, хариуцлага, ил тод байдал ураны олборлолтын тогтвортой хөгжлийн суурь болох учиртай.