Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

"Эрдэнэс Тавантолгой" ХК биржээр 134.4 мянган тонн нүүрс амжилттай арилжааллаа

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 4 удаагийн арилжаа хийж, нийт 134.4 мянган тонн нүүрсийг БНХАУ-ын Ганцмод боомт хүргэх нөхцөлтэйгөөр амжилттай борлууллаа.

Арилжааны хүрээнд:

  • 19.2 мянган тонн баяжуулсан коксжих нүүрс 11.5%-иар үнэ нэмэгдэж, тонн нь 133.4 ам.доллараар хэлцэл хийгдсэн,

  • 64.0 мянган тонн 1/3 коксжих нүүрс тонн нь 66.4 ам.доллароор,

  • 51.2 мянган тонн эрчим хүчний нүүрс тонн нь 39.0 ам.доллароор тус тус арилжжээ.

Компани нь нүүрсний борлуулалтыг нэмэгдүүлэх, арилжааг идэвхжүүлэх чиглэлээр шат дараатай арга хэмжээг хэрэгжүүлсээр байгаа бөгөөд онцгой дэглэм тогтоосноос хойш ердөө нэг сарын хугацаанд 16 удаагийн арилжаа хийж, нийт 774.4 мянган тонн нүүрсийг 45.9 сая ам.долларын үнэлгээгээр амжилттай борлуулаад байна.

Эх сурвалж: "Эрдэнэс Тавантолгой" ХК