Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Sandvik” компани “Оюу толгой”-д 26 сая орчим ам.долларын тоног төхөөрөмж нийлүүлнэ

Credits: Sandvik

 

Т.Бямбанаран

“Оюу толгой” компанийн гүний уурхайн үйл ажиллагаа эрчимжиж буйтай холбоотойгоор Швед улсын “Sandvik Mining” компани тус уурхайд 270 сая швед крон буюу ойролцоогоор 26 сая ам.долларын машин механизм нийлүүлэхээр тохиролцжээ. Үүнд, 17 ачигч, хоёр өөрөө буулгагч багтсан аж.

“Sandvik” компани 2025 оны 10 дугаар сард нийлүүлэлтээ хийж эхлэх ба 2026 оны 11 дүгээр сар хүртэл үргэлжилнэ гэж компанийнхаа албан ёсны цахим хуудаст мэдээлжээ.

“Оюу толгойн гүний уурхайн хөгжил нь дэлхийн зэсийн нийлүүлэлтийн сүлжээнд чухал үүрэг гүйцэтгэж, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулж, цэвэр эрчим хүчийг дэмжихэд хувь нэмэр оруулж байна” хэмээн Оюу толгойн Гүний уурхайн үйл ажиллагаа хариуцсан Ерөнхий менежер Стефан Херселмен онцолжээ.

Эх сурвалж: mining.com, Sandvik Group