Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Энэтхэг улс сэргээгдэх эрчим хүчний хүчин чадлаа нэмэгдүүлж байна

АНУ Энэтхэгийн цөмийн аж ахуйн нэгжүүдэд тавьсан хязгаарлалтыг цуцалж, хоёр улс цөмийн салбарт бизнес эрхлэхэд хялбар болгож байна. Энэ тухай Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан даваа гарагт Нью Делид хотод хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв.

АНУ Энэтхэгийн цөмийн байгууллагуудад 1998 онд Энэтхэг улс цөмийн зэвсгийн туршилт хийснээс хойш хязгаарлалт тавьсан байсан.  2007 онд хоёр улсын хооронд байгуулсан хэлэлцээр олон арван жилийн хоригийг цуцалсан ч Энэтхэгийн хариуцлагын тухай хууль АНУ-ын компаниудын хувьд саад болж байв. Энэхүү хуульд ослын хариуцлагыг цахилгаан станц бус, харин үйлдвэрлэгч хүлээнэ гэж заасан байдаг тул АНУ-ын компаниуд Энэтхэгт цахилгаан станц байгуулах тал дээр болгоомжилж байсан юм.

Олон улсын худалдааны газрын мэдээлснээр, Энэтхэг улс дэлхийн гурав дахь том эрчим хүчний хэрэглэгч бөгөөд 1.4 тэрбум орчим хүн амтай, хурдацтай хөгжиж буй томоохон эдийн засаг учир эрчим хүчний хэрэглээ нь улам нэмэгдэх төлөвтэй байна. Үүний зэрэгцээ, Энэтхэг улс сэргээгдэх болон цөмийн эрчим хүчний салбараа хөгжүүлж, хүлэмжийн хийн өсөлтийг бууруулахын зэрэгцээ эрчим хүчний аюулгүй байдлаа бэхжүүлэх зорилготой байна.

Доорх хүснэгтээс харахад Энэтхэг улс одоогоор нүүрснээс ихээхэн хамааралтай хэвээр байгаа ч ногоон эрчим хүчний эзлэх хувийг нэмэгдүүлэх чиглэлд ахиц гаргаж байна. Энэтхэгийн Эрчим хүчний яам болон Төв цахилгаан эрчим хүчний газраас гаргасан мэдээллээс үзэхэд 2022 оноос 2023 оны 5 дугаар сарын хооронд тус улс сэргээгдэх эрчим хүчний хүчин чадлаа 15.8 гигаваттаар нэмэгдүүлжээ. Үүний үр дүнд сэргээгдэх эрчим хүч Энэтхэгийн нийт эрчим хүчний 30.2%-ийг эзэлж, нүүрсний дараа хоёрдугаарт бичигдэж байна. 

Эх сурвалж: www.statista.com