Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Эрдэнэтийн зэсийн ордыг нээсэн чех геологичид хүндэтгэл үзүүлжээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсад төрийн айлчлал хийх үеэрээ Элчин сайдын яамны өргөө гэрт чехийн ахмад геологич Моймийр Краутерыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

98 настай М.Краутер 1960-аад онд Монгол-Чехословакийн геологийн хамтарсан багийг ахлагчаар ажиллаж байсан юм. Хамтарсан баг хоёр жилийн дотор Эрдэнэтийн зэсийн үндсэн ордыг илрүүлж, зураглалыг нь хийсэн түүхтэй.

Энэ ордыг түшиглэн байгуулсан Эрдэнэт үйлдвэр өнөөг хүртэл Монгол Улсын хөгжил дэвшил, ард иргэдийн амьдралд чухал хувь нэмэр оруулж байгааг Ерөнхийлөгч хэлж, талархал илэрхийллээ. Мөн М.Краутерын Монгол Улсад ажиллаж байсан үеийнх нь гэрэл зургуудыг гарын бэлгийн хамт гардууллаа.

Моймийр Краутер Монголын ард түмэн, түүний дотор Эрдэнэтчүүдэд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байгааг нь уламжлахыг хүслээ.

М.Краутер хожим нь эх орондоо буцаж “Геологийн судалгаа” сэтгүүлийн ерөнхий редактораар ажиллаж байжээ.