“Одоогоор Казахстанаас Каспийн хоолойгоор дамждаг газрын тосны хэмжээ буураагүй байгаа. Казахстаны нефтийн экспортын дийлэнх хэсэг нь энэ хоолойгоор дамждаг. 3 дугаар сард газрын тосны нийлүүлэлтээ 70%-иар багасгана” гэж Эрчим хүчний дэд сайд Алибек Жамауов мэдэгдэв.
Казахстан улс ОПЕК+-ийн квотын дагуу энэ сард өдөрт 1.5 сая баррель нефть олборлохоор төлөвлөж байсан. Энэ нь өдөрт 2.12 сая баррель буюу дээд амжилт тогтоосон 2 дугаар сарын дунджаас нэлээд буурсан үзүүлэлт юм.
Өнгөрсөн сард Каспийн хоолойг Украин бөмбөгдсөний улмаас Казахстаны нефтийн экспорт огцом унасан. 1511 км гаруй үргэлжилсэн Тенгиз-Новороссийск дамжуулах хоолой нь Казахстаны нийт нефтийн экспортын гуравны хоёрыг болон Оросын түүхий нефтийг тээвэрлэдэг.
ОПЕК+ бүлэгт Казахстан, Ирак, Орос гэсэн гурван улс хэтэрхий их олборлодог орнуудын тоонд орсон. Өнгөрсөн жил эдгээр гурван орон 2025 оны есдүгээр сар хүртэлх хугацаанд илүүдэл үйлдвэрлэлээ нөхөх төлөвлөгөөгөө танилцуулсан.
Казахстан улс олборлолтоо танах тал дээр удаашралтай хандаж байгаа билээ. Тус улс өдөрт 620,000 баррель нефть хэтрүүлэн олборлодог. ОХУ өдөрт 480,000 баррель нефтийг хэтрүүлэн олборлодог. Харин Иракийн хувьд газрын тосны үйлдвэрлэлээ өдөрт 1.2 сая баррелиар бууруулах шаардлагатай аж.
Эх сурвалж: oilprice.com