Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэсэн гангийн үйлдвэр барьж байгуулах арга хэмжээний тухай тогтоолын төсөл баталсан байна. Түүнчлэн, Зөвшөөрлийн зөвлөлийг албан ёсоор хуралдуулж Зөвшөөрлийн хуулийг давсан хэм хэмжээ тогтоосон актууд, сайдуудын тушаалыг цуцал гэсэн чиглэл өгч байгаа талаараа ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцууллаа.
Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэсэн гангийн үйлдвэр барьж байгуулах арга хэмжээний тухай тогтоолын төсөл батлагдсан. Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт ган үйлдвэрийн цогцолбор төслийг хэрэгжүүлснээр жил бүр гадаад руу алдаж буй 700-800 сая ам.долларын урсгалыг багасгах зорилгын хүрээнд нэг жилд нэг саяас дээш хэмжээний ган үйлдвэрлэж, дотоодынхоо гангийн хэрэгцээг бүрэн хангах, 2028 онд 1200 ажлын байр бий болгоно. Стратегийн ордууд дээр төрийн эзэмшлийн 34 болон 50 хувийг хэрхэн тогтоох вэ гэдгийг хувийн хэвшилтэй ярилцаж, аль аль талдаа хожилтой байх талаар баг бүрдүүлэн ажиллана. Эцсийн үр дүнд иргэний хадгаламж хэрхэн нэмэгдэх вэ гэдэг дээр том үр дүнг өгнө.