Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

“Saudi Aramco” 120 тэрбум ам.долларын орлого олжээ

Р.Ренчиндулам

Газрын тосны  аварга компани гэгддэг  “Saudi Aramco” өнгөрсөн 2024 онд  120 тэрбум ам.долларын орлого олж, гурав дахь жилдээ дэлхийн хамгийн их ашиг олсон компанийн нэг хэвээр байгаа талаар  “AP” агентлаг мэдээлжээ. Хэдийгээр заримдаа нефтийн үнэ буурч байсан ч компанийн засаглал, менежментийн оновчтой бодлогын ачаар ашиг нь буурсангүй. Энэ жил ч ашиг буурахгүй гэж тооцоолж байгаа аж. 

Угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салманы онцолсноор нефтийн ашгаас олсон орлогыг өөр салбарт хөрөнгө оруулах замаар эдийн засгийг солонгоруулахад төрийн бодлого чиглэж байгаа ажээ. Тус улсын газрын тосны гол худалдан авагч нь Хятад (68 тэрбум доллар), Энэтхэг (46,2 тэрбум доллар), Япон (36,5 тэрбум доллар), БНСУ (36 тэрбум доллар), АНУ (23,9 тэрбум доллар) зэрэг орнууд билээ.

Сонирхуулахад “Saudi Aramco”-гийн дийлэнх хувьцааг Саудын Арабын төр эзэмшдэг бөгөөд  компанийн удирдлага хувьцаагаа хоёрдогч зах зээл болон олон нийтэд санал болгох чиглэлээр тодорхой ажил хийдэг юм. Хувьцаагаа анх Эр-Риядын хөрөнгийн бирж дээр 2019 оны сүүлээр гаргаж, төрийн мэдэлд байсан хувьцааны 1.5 хувийг 29.4 тэрбумаар худалдаж байсан билээ.