Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

MMJ сэтгүүлийн шинэ дугаар гарлаа

Монгол дахь хөрөнгө оруулалтын эдийн засагт үзүүлж буй эерэг нөлөөлөл, уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалтын орчин, хариуцлагатай уул уурхай байгаль орчны асуудлыг энэ удаагийн дугаарт онцоллоо. Түүнчлэн эрдэс баялгийн салбарт өнгөлөх металл зэсийн цаашдын өсөлт, бууралтын талаарх “Зэсийн ирээдүй-хүлээлтээс давсан хүчин зүйлс” асуудал хөндсөн нийтлэлийг уншаарай. 

Засгийн газрын ХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Өнгөрсөн жилүүдэд Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулах талаар томоохон тогтолцооны өөрчлөлтүүд орсон. Тухайлбал өнгөрсөн оны 5 дугаар сард Монгол Улсын Үндсэн хуулиар Улсын Их Хурлын гишүүдийн тоо 76 байсныг 126 болгож нэмснээс гадна, сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлж, 48 гишүүн пропорциональ аргаар сонгогдохоор болоод байна”.

...Өөрөөр хэлбэл улстөрчид болон төрийн албан хаагчид бизнесийнхний үйл ажиллагааг ямар нэг байдлаар хааж боогдуулах, ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх, улмаар хөрөнгө оруулагчдыг гомдоох нөхцөл боломж буурсан гэж ойлгож болно гэдгийг ярилцлагадаа онцолсон.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Тухайлбал, хариуцлагатай уул уурхайг дэмжих асуудал зөвхөн уул уурхай хүнд үйлдвэрийн салбарын асуудал биш. Байгаль орчны, хөдөлмөр нийгмийн хамгааллын, эрүүл мэндийн, экологийн асуудал. Хууль дангаараа нэг салбарын эрх ашгийг хамгаалсан мэт гардаг байсныг халж, уялдаа бүхий бие биенээ дэмждэг эрхзүйн орчныг бид бүрдүүлэх ёстой.

...Байгаль орчны багц хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулахаар уул уурхайн салбарынхантай хамтарсан ажлын хэсэг гарч ажиллаж байна” зэрэг уул уурхай байгаль орчины асуудал тойрсон ярилцлагыг уншиж мэдээлэл аваарай.

Мөн Монгол Улсын эдийн засагт жин дарах эрдсийн бүтээгдэхүүн зэсийн ирээдүй хаашаа чиглэж байгаа, Монголд “эрэл хайгуулын эрин үе” эхлэх цаг болсон зэрэг асуудал хөндсөн нийтлэлийг уншиж болно.

Монгол Улсын хувьд эрдэс баялгийн салбарт геологи хайгуулын ажил зогсонги байдалд орсон  талаар эрдэмтэд байнга сануулдаг. Дэвшилтэт технологи, инноваци бүхий хайгуулын шинэ эрин үе эхлэх цаг болсныг Монголд “эрэл хайгуулын эрин үе” эхлэх цаг болсон” нийтлэлд хөнджээ.