Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Ашигт малтмалын хайгуул, олборлолт, үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж тайлангаа өгнө

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын ажлын албанаас 2023 ашигт малтмалын хайгуул, олборлолт, үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны оны тайланг авч эхэлжээ. Энэ талаар ОҮИТБС-ын ажлын албаны зохицуулагч Ш.Цолмонгоос тодрууллаа.

Олборлох үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжүүд тайлангаа ирүүлж байна. Ажлын явц ямар байна. Тайлан өгөх систем шинэчлэгдсэн сургалт хийх юм байна?

ОҮИТБС-ын стандартын дагуу нэг талаас олборлох үйлдвэрлэл эрхлэгч компаниуд төлснөө тайлагнана, нөгөө талаас Засгийн газар тэдгээр компаниудаас хүлээн авсан орлогоо тайлагнадаг. Хоёр талаас ирүүлсэн тайланг хараат бус хянагч, нэгтгэгч тулган баталгаажуулж, аудитаар баталгаажсан нэгдсэн тайлан гаргаж, түүнийг олон нийтэд ил тод болгодог юм. Энэхүү үйл явцыг төр, компани, иргэний нийгмийн тэгш оролцоо бүхий олон талт оролцогчид удирдан явуулж, хянан зохицуулдаг. 

Байгууллагын зүгээс цахим тайлагналын системийг шинэчлэн нэвтрүүлж байна. Ашигт малтмалын хайгуул, олборлолт, үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны 2023 оны тайлангийн маягт (З-ОҮИТБС-1)-ыг шинэ цахим систем дээр хэрхэн илгээх тухай сургалт зохион байгуулна. Сургалт 3 дугаар сарын 1-нд 9 цагт эхэлнэ. Сургалт цахимаар болох бөгөөд манай вэб хуудас, FB пэйж хуудсаар орж бүртгүүлнэ.

Өнгөрсөн жилүүдэд байгууллагууд хэрхэн хамрагдсан бэ?

Өнгөрсөн удаагийн нэгтгэл тайланд 104 аж ахуйн нэгж 5.3 их наяд төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлсэн нь 2021 онд 63 аж ахуйн нэгж хамрагдаж байсантай харьцуулахад 2.1 их наяд төгрөгөөр өссөн байна.
2022 онд Засгийн газар талдаа 1184, компани талаасаа 785 аж ахуйн нэгж тайлагнасан. Өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад тайлан илгээсэн компаниудын ирц 600-700 аж ахуйн нэгжээр буурсан, идэвх суларсан байна.
Засгийн газар талаас тайлагнасан аж ахуйн нэгжийн тоо, компани талаас тайлагнасан аж ахуйн нэгжийн тооны зөрүү, аль нэг талдаа тайлагнаагүй 399 аж ахуйн нэгж байна.
Нийт 1184 аж ахуйн нэгжээс 9 аж ахуйн нэгж нь 100 тэрбум буюу түүнээс дээш орлогыг засгийн газрын талдаа төвлөрүүлсэн бөгөөд нийт татварын орлогын 81.5 хувийг эзэлж байна. 1 тэрбумаас дээш татвар төвлөрүүлсэн 85 аж ахуйн нэгж, 500 саяас дээш татвар төвлөрүүлсэн 56 аж ахуйн нэгж, 300 саяас дээш татвар төвлөрүүлсэн 57 аж ахуйн нэгж, 300 сая хүртэлх татвар төвлөрүүлсэн 977 аж ахуйн нэгж тайлагнасан.

Энэ сургалтаар тайлагналын идэвхийг сайжруулах, шинэчилсэн системд хэрхэн бүртгүүлэх талаар сургалт явуулна.

Оролцогчид бэлтгэх зүйлс:

 Байгууллагын тоон гарын үсэг эсвэл хувь хүн ДАН системээр нэвтрэх боломжтой байх;

 Интернэтэд холбогдсон компьютер; Та бүхэн тодруулах зүйлээ 7011-0525 болон admin@eitimongolia.mn холбогдоно уу.

Веб хуудсаар зочлох: https://www.eitimongolia.mn/a/279 болон https://www.facebook.com/EITIMongolia/