Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Тайвань улс ирэх жил нийт эрчим хүчний 15%-ийг сэргээгдэх эрчим хүчээр хангана

Ч.Сансар

Өнгөрсөн ням гарагт Тайваны нийт эрчим хүчний 50 гаруй хувийг нар, салхины эрчим хүч эзэлж байна хэмээн мэдэгдлээ. Сэргээгдэх эрчим хүчний хүчин чадал  нүүрснийхээс анх удаа нэмэгдэж, өмнөх үзүүлэлтийг давлаа хэмээн төрийн өмчит Taiwan Power Co компани тайлбарлав.

Нар, салхины эх үүсвэрээс 10.01 ГВт цахилгаан эрчим хүч гаргаж авсан нь тухайн үеийн нийт эрчим хүчний 52.37% эзэлж байна гэж тус компанийн мэдээнд дурджээ.

Өнгөрсөн оны нэгдүгээр сард Хятадын цагаан сараар нар, салхины эх үүсвэрээс гаргаж авсан цахилгаан эрчим хүч анх удаа 30%-ийн босгыг давж байсан юм.

Мөн ням гарагт Тайваны нарны станцууд 8.09 ГВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэсэн нь анх удаа 8 ГВт-аас дээш давлаа гэж Taiwan Power Co мэдээллээ.

Сэргээгдэх эрчим хүчний хэмжээ нэмэгдэж байгаа нь нүүрсний болон цөмийн эрчим хүчний станцууддаа ээлжит засвар үйлчилгээ хийж, хамгийн их ачаалалтай зуны улиралд бэлдэх боломж олгож байна гэж тус компани мэдэгдлээ.

Тайваны Засгийн газар 2025 он гэхэд нийт эрчим хүчний 15%-ийг сэргээгдэх эрчим хүчээр хангах зорилт тавьсан аж.

 

Эх сурвалж: taipeitimes.com