Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Хүнд үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк хэлэлцүүлэг болов

Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан хүнд үйлдвэрийн салбарт хэрэгжүүлэх томоохон төсөл, арга хэмжээ, үйлдвэрлэл, технологийн паркийн төслийн байршил, хэрэгжилтийн талаар хэлэлцэх “Бүсчилсэн хөгжил (Хүнд үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк)-ийн хэлэлцүүлэг” Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны хурлын танхимд энэ сарын эхээр зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн үеэр ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Нийгэм, эдийн засгийн газар зүйн салбарын дарга, доктор, дэд профессор М.Алтанбагана “Монгол Улсын нутаг дэвсгэрийн хөгжлийн орон зайн төлөвлөлт, суурь концепци & Хүнд аж үйлдвэр хөгжүүлэх тохиромжтой байршлын үнэлгээ” сэдвээр, Аж үйлдвэрийн паркийн технологи дамжуулах төвийн тэргүүн Б.Артагбат “Аж үйлдвэрийн бүсчилсэн хөгжлийн стратеги” сэдвээр тус тус илтгэл мэдээллийг танилцуулсан юм.

Түүнчлэн Монгол Улсын урт, дунд хугацааны бодлогын баримт бичигт хүнд үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк байгуулж хөгжүүлэх талаар тусгагдсан байдал, хэрэгжилтийн талаар хэлэлцлээ. Энэ үеэр паркын байршил, төлөвлөлт, эрхлэх үйлдвэрлэлийн салбар, үйл ажиллагааны чиглэл зэргийг ярилцсан бол  төрийн дэмжлэгийн талаар ч нээлттэй ярилцлаа.

Хэлэлцүүлэгт Шинжлэх ухааны академийн хими, химийн технологийн хүрээлэн, Шинжлэх ухааны академийн газарзүй, геоэкологийн хүрээлэн, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн механик, тээврийн сургууль, “Эрдэнэс Монгол” ХХК, “Эрдэнэс үйлдвэрлэл, технологийн парк” ХХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Аж үйлдвэрийн паркийн технологи дамжуулах төв” ТББ, “Үндэсний ж үйлдвэрийн зөвлөл” ТББ, “Монголын металлургичдын холбоо” ТББ, Монголын өрөмдлөгийн холбоо, зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцжээ.